Сэтгэл сэргээж урам зориг өгөх 25 ухаалаг үгс. Үнэ цэнэ гэж юу байдгийг танд мэдрүүлнэ…

10

Хүн болгонд л амьдралынхаа тодорхой үед сэтгэл санаагаар унаж бууж өгөх бодол төрсөн байдаг. Ойр дотнын хүмүүс нь тэр болгон сэтгэл санаа сэргээчихмээр үг олж хэлж чадахгүй, дэмий л цугтаа шанална. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Танд сэтгэл санаа сэргээж, эрч хүч өгөх үгсийг бэлдлээ. Амьдралын үнэ цэнийг дахин мэдрэхэд танд тус болно гэж найдаж байна.

Амьдрал асуултаар дүүрэн, гэхдээ тэр болгон зөв хариултыг нь бид олж чадахгүй. Алдартай бөгөөд амжилттай хүмүүсийн ухаалаг үгс биднийг сэргээнэ гэж найдаж байна. Амьдралд тэнцвэрт байдлаа хадгалж амьдралын амтыг мэдэрцгээе.

 

Амьдралын утга учрыг ойлгоход туслах ухаалаг үгс

1. “Дэлхийг бүхэлд нь аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол гэртээ хариад гэр бүлийнхнийгээ хайрлаарай” – Тереза эх

2. “Тайван байдал – хүчтэй сэтгэл хөдлөл. Дуугүй байх – чанга хашхирахаас хүчтэй. Хайхрамжгүй байдал – дайнаас ч илүү аймшигтай” – Мартин Лютер

3. “Мөнх амьдрах юм шиг л мөрөөдөөрэй. Маргааш үхэх юм шиг л амьдраарай” – Бенжамин Франклин

4. “Чиний гоо сайханд чинь дурласангүй, хөгширсөн гэж хайрлахаа ч больсонгүй” – Рудольф Зоммерфельд

5. “Тантай зөрсөн хүмүүс инээмсэглэхээр яваарай, харин тантай уулзаж учраад багахан ч гэсэн аз жаргалыг мэдрээсэй” – Ошо

6. “Заримдаа амьдрал өөрийнхөө жамаар жигдрээд ирдэг” – Макс Фрай

7. “Аз жаргал – төрөл төрөгсөд болон таны ойр дотнын хүмүүс бүгд амьд сэрүүн, эрүүл бас аз жаргалтай байхыг хэлнэ. Бусдыг нь засаж залруулах боломжтой, бас хаяж ч болно, худалдаж авч бас зүгээр мартаж ч болно” – Леонид Сухоруков

8. “Надад цаг байхгүй гэж битгий хэлж байгаарай. Танд Микеланжело, Леонардо да Винчи, Томас Жефферсон, Пастер, Хелен Келлер, Альберт Эйнштейн нарт байсан шиг цаг байгаа шүү” – Жексон Браун

9. “Тухайн үед аз жаргалтай байсан бол хийсэн зүйлдээ хэзээ ч бүү харамсаж бай” – Омар Хаям

10. “Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун биш байгаа бол Бурхан тэнгэр бидний өршөөг” – Дорнын сургааль

11. “Харилцаа эвдэх хамгийн шалгарсан арга – харилцааг илүү тодорхой болгох явдал” – Уинстон Черчилль

12. “Танд тохиолдож байгаа бүх зүйл, таны эргэн тойрон байгаа бүх хүмүүс – та тэднийг дуудсан учраас таны амьдралд тэд орж ирцгээсэн юм. Тэднийг цаашид хэрхэхийг зөвхөн та л шийднэ” – Ричард Бах

13. “Хорин жилийн дараа та хийж чадаагүй зүйлдээ харамсана, бас хийсэн зүйлдээ ч харамсана. Тийм учраас яг одоо эргэлзээгээ хая” – Марк Твен

14. “Унаж үзээгүй хүнийг аугаа гэхгүй, харин унаад босож ирсэн хүнийг л аугаа гэнэ” – Күнз

15. “Өөрийнхөө хүслээр амьдарч байгааг тань хувиа хичээсэн гэхгүй. Хувиа хичээх – бусад хүмүүс таны хүслээр бодож, амьдарч байгааг л хэлнэ” – Оскар Уайлд

17. “Нүүрэн дээр илэрч байгаа илэрхийлэл таны өмссөн хувцаснаас ч илүү чухал” – Дейл Карнеги

18. “Хэрвээ танд хүнд хэцүү санагдаж байгаа бол та уулын оргил өөд алхаж байна. Хэрвээ хөнгөн байвал та ангал руу унаж байна” – Генри Форд

19. “Буруутан болгон уучлалт гуйдаггүй. Харилцаагаа үнэлж байгаа хүн л уучлалт гуйдаг юм” – Эрих Мария Ремарк

20. “Ихийг мэдэж байгаа хүнийг ухаантай гэхгүй, хэрэгтэй зүйлийг мэдэж байгаа хүнийг л ухаантай гэнэ” – Эсхил

21. “Чаддаг нь ажил хийдэг. Чадаггүй нэг нь шүүмжилдэг” – Чак Паланик

22. “Хүнд санагдсан үед нэг зүйлийг сайн бодоорой: бууж өглөө гээд сэтгэл чинь хөнгөрөхгүй” – Майк Тайсон

23. “Эмэгтэй хүнийг хайрлаж байна уу – тэгвэл түүнээс юу авах вэ гэж бодох хэрэггүй, харин түүнд юу өгч чадах вэ гэж бодоорой” – Андре Моруа

24. “Бусад хүмүүс таны тухай юу гэж боддог бол гэдэгт санаа зовж яваа цагт та тэдний мэдэлд байна гэсэн үг юм” – Нил Дональд Уолш

25. “Амьдрал хэтэрхий богино, түүнийг хоолны дэглэм, харамч эрчүүд бас муу сэтгэл санаанд зарцуулах нь хайран” – Фаина Раневская

 

Зөвлөгөө

Төгсгөлд нь Буддагийн сургаалаас дурдмаар санагдлаа: “Та хичнээн ч сургаал үг уншсан бай, хэдийг ч хэлсэн бай хамаагүй ажил хэрэг болгож чадаагүй л бол тэр болгон чинь хэрэггүй хоосон үгс болно”. Бидний үйлдэл бодол санаанаас эхлэлтэй. Тийм учраас эерэгээр бодож бай, таны эргэн тойрон баяр хөөрөөр дүүрэх болно. Мөн өөрийнхөө мэдлэгийг амьдралд ашиглаж сур – өөрийнхөө болон өрөөл бусдын амьдралыг аз жаргалтай болгож чадна.

Амьдралд хэрэг болох ямар сургаал үг та мэдэх вэ, бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Мөн бидний түүврийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

155
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. монгол

    2019/01/15 at 19:29

    emegtei hun suut ug helsench ter ni biye uneleh setgehuitei l baih yumdaa…amidral heterhii bogino; tuuniig hoolnii deglem, haramch erchuud, muu setgel sanaand zartsuulah ni hairan genee haha uguumur bayan erchuuded naaldanaa l gesen sanaa yavaad bgaa biz biye unelegch shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *