Спа орох уу эсвэл фитнесээр хичээллэх үү? Зурхайн ордууд залуу насаа хадгалахын тулд юу сонговол тохиромжтой вэ?

2

Хүн болгонд өөрийн гоо сайхан, залуу насаа хадгалах хувийн нууц гэж бий: зарим нь гоо сайхны янз бүрийн арга хэрэгсэл хэрэглэх бол нөгөө хэсэг нь эрүүл хүнс, зөв хооллолт, өөр бусад нь спортоор хичээллэх гэх мэт. Зурхайн ордууд хэрхэн залуу нас, гоо сайхнаа хадгалдаг талаар сонирхуулъя.

Хонь

Энэ ордынхон спортоор хичээллэх нь элбэг: фитнес, спортын танхим, усанд сэлэх, гүйх гэх мэт. Чухам юу сонгож байгаа нь гол биш тэд энэхүү сонгосон зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг нь хамгийн чухал. Энэ нь ч үр дүнгээ өгдөг байна.

 

Үхэр

Энэ ордын хүмүүс хоолны зөв дэглэм баримтлах нь чухал юм. Тэд нэгэнт зөв эрүүл хүнс хэрэглэж эхэлсэн бол тэднийг юу ч хортой хоол хүнс хэрэглэх зам руу оруулж чадахгүй.

 

Ихэр

Тэдэнд урам зориг хэрэгтэй учир тэдний гадаад дүр төрхийг хэдий чинээ магтаж, гайхах тусам тэд өөрсдийнхөө төлөө улам их санаа тавих болно.

 

Мэлхий

Мэлхийн ордын хүн өөрийн арьсандаа их анхаарах хэрэгтэй бөгөөд наранд хэт шарахаас зайлсхийж их ус уух (хар, ногоон цай бас болно) хэрэгтэй.

 

Арслан

Эдгээр хүмүүс наранд шарах болон амин дэм авах дуртай хүмүүс бөгөөд байнга янз бүрийн амин дэм хэрэглэдэг. Арслангийн ордныхон гадаад гоо сайхандаа их анхаарах учир тэд гоо сайхан харагдах янз бүрийн зарчмыг яг таг баримтална: нуруугаа байнга цэх байлгах, үсээ тогтмол арчлах гэх мэт.

 

Охин

Энэ хүмүүс өөрийн нүүрний арьсанд онцгой анхаарал тавих бөгөөд тэд маш сайхан залуу харагдах боловч стресс болон өөр түгшүүрт байдалд ороход тэр даруй жижиг үрчлээ бий болох зэргээр өөрчлөгддөг. Тиймээс маск бол тэдэнд маш чухал зүйл.

 

Жинлүүр

Нүүрний хөнгөн маск, тос зэрэг нь гоо сайхныг авчрахаас гадна бас таатай бөгөөд ийм гоо сайхны зүйлс, арчилгаа хэрэглэх дуртай бас нэг хэсэг бүлэг бол жинлүүрийн ордныхон. Харин тэд өөрийг нь өвтгөх ямар ч гоо сайхны зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хилэнц

Тэд юунаас ч татгалзахгүй хүмүүс. Тэдгээр нь заримдаа бүр маш хатуу хөтүү гэмээр зүйлийг ч хэрэглэх ба гоё сайхан, цаг үетэйгээ цуг байхын тулд шивээс хийлгэхээс ч буцахгүй билээ.

 

Матар

Зүгээр нүүрээ угаахад хамгийн их ач холбогдол өгдөг хүмүүс. Тэдний гол зарчим бол хэзээ ч хаана ч цэвэрхэн байх ёстой.

 

Хумх

Энэ ордын хүмүүс нь байгалиасаа эрч хүчтэй учир тэдний энэ эрч хүчийг зөв чиглэлд оруулж чадвал үр дүнг нь харж таашаал авна. Тэд залуу насаа хадгалахын тулд спортыг илүүд үздэг.

 

Загас

Янз бүрийн иллэг, ууранд суух болон янз бүрийн сайхан үнэртэй цэцэг, тостой усанд хэвтэх дуртай хүмүүс. Энэ нь тун сайхан арчилгаа юм.

Хүн болгонд өөрийн гэсэн арга барил байдгийг та харж байгаа биз? Таны орд таньтай таарч байна уу? Энэ тухай коммент дээр бичээрэй.

9
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2019/02/17 at 17:17

    num zagas 2 bhgui bn teneg ymuu

  2. Зочин

    2023/02/03 at 10:45

    нум байхгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *