Энэтхэгт нэгэн сүйт бүсгүй хуримынхаа үеэр нaс бaржээ, гэтэл түүнийг тэр даруйд нь дүүгээр нь сольж хуримын ёслолыг цааш үргэлжлүүлсэн байна

0

Энэтхэгийн Уттар-Прадеж мужийн Этавах тойрогт энэ жилийн 5 дугаар сарын сүүлээр нэгэн хачирхалтай хуримын ёслол болж өнгөрлөө. Сүйт бүсгүй хурим дээрээ ирээдүйн нөхөр болох залуутайгаа цэцэг солилцох ёслолын үеэр зүрхний шигдээсээр өнгөрчээ. Гэхдээ нaс бaрсан сүйт бүсгүйг дүүгээр нь сольж хуримын ёслолыг цааш үргэлжлүүлэхээр шийдсэн байна.

Сурбхи гэх бүсгүй хуримын үеэрээ зүрхний шигдээс болж нaс бaржээ. Нөхөр Мангешем Кумартай индиус хуримын нэгэн ёс болох цэцэг солилцох үеэр энэ золгүй явдал болсон юм. Бүсгүй ухаан алдан унаж, удалгүй түргэн тусламж ирэн түүнийг нaс бaрсан болохыг баталжээ. Хуримын ёслолыг зогсоохын оронд гэр бүлүүд хоёр талаасаа тохиролцож өөд болсон сүйт бүсгүйг түүний дүү Нишагаар солихоор шийдсэн байна. Баяр наадам үргэлжилж байхад Сурбхигийн цoгцос хажуу өрөөнд хадгалагдаж байгаад дараа нь чaндарлажээ.

Сүйт хархүү Мангеш Кумар болон түүний сүйт бүсгүй Сурбхи – ухаан алдаж унахаас нь өмнөхөн дарсан гэрэл зураг

dailymail.co.uk

Өөд болсон бүсгүйн үеэл ах Ажаб Сингхийн хэлснээр, тэдний хувьд хуримыг үргэлжлүүлэхэд “амаргүй” байсан ажээ. “Манай гэр бүлийн хувьд маш хүнд байлаа. Нэг охин нь нөгөө өрөөнд үxсэн хэвтэж байдаг, харин нөгөө охиных нь хурим өөр өрөөнд болж байдаг. Урьд ийм холилдсон сэтгэл хөдлөлийг бид хэзээ ч мэдэрч байсангүй” гэж тэрээр сэтгүүлчдэд ярьжээ.

 

Сүйт бүсгүйн дүү Нишаг гэрэл зураг дээр тойруулан тэмдэглэсэн байна

dailymail.co.uk

Сурбхигийн ах Гаурав нэмж хэлэхдээ: “Бид тухайн үед яахаа сайн ойлгохгүй байсан. Хоёр талаасаа гэр бүлээрээ цуглаад суухад нэг нь миний бага дүү Нишаг нөхөрт гаргая гэж санал тавьсан юм. Гэр бүлүүд харилцан тохиролцоод шийдсэн дээ” гэжээ.

Энэ шийдвэрийг хэд хэдэн xүчин зүйлээр тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт, сүйт бүсгүйн гэр бүл инж хүлээж байсан. Хоёрдугаарт, сүйт хархүүгийн гэр бүл шившиг болохоос эмээжээ, өөрөөр хэлбэл эхнэргүйгээр гэртээ буцаж ирнэ гэдэг энэтхэг эр хүний хувьд том гyтамшиг болно.

dailymail.co.uk

Өөд болсон бүсгүйн эх Гудди Деви хэнд ч ойлгомжтой уй гашууг умартан хуримаа үргэлжлүүлэхийг уриалсан байдаг. Одоо том охиныхоо араас гашуудан сууна, гэхдээ бага охиноо нөхөрт гаргасанд баярлаж ч суугаа. “Ээжид их хэцүү байгаа. Тэр өдөр болгон л Сурбхийг дуудаж байна. Сурбхи амьдралдаа сайн сайхан зүйл хийхийг мөрөөддөг байлаа. Хөрст дэлхийдээ тайван нойрсог дээ” гэж Гаурав гашуудан ярьжээ.

dailymail.co.uk
50
ХарамсалтайХарамсалтай
18
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *