Google компани салга хүмүүст зориулсан ухаалаг хоолны хэрэгслийг ивээн тэтгэжээ

0

Lift Labs компани гар чичрэлтээс үүсэх нөлөөллүүдийг арилгаж, гал тогооны хэрэгслүүдийг тогтвортой барих боломжийг олгосон ухаалаг гал тогооны хэрэгслүүд бүтээжээ. Гар чичрэх болон Паркинсоны өвчтэй хүмүүст туслах энэхүү хэрэгслийг үйлдвэрлэхэд Google компани хөрөнгө оруулах болсон байна. Чичрэлтийг 76 хүртэл хувиар багасгах энэ хэрэгслийг ивээн тэтгэх болсон тухай Google компаний төлөөлөгч Katelin Jabbari “Бид янз бүрийн гар чичрэх эмгэгтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд тустай зүйлийг хийхийг мөн энэхүү өвчний талаарх ухварыг нэмэгдүүлэхийг хүссэн.” хэмээжээ.

Google компани салга хүмүүст зориулсан ухаалаг хоолны хэрэгслийг ивээн тэтгэжээ 2

Уг хэрэгслийг зохион бүтээгч Anupam Pathak хэлэхдээ энэ санаа нь далайц ихтэй хөдөлгөөнийг тогтворжуулах идэвхтэй цуцлалтыг ашиглах юм гэсэн байна. Түүний хэлснээр Сан-Францискод 4 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ажил Маунтайн Вив дэх Google-ийн кэмп хүртэл өргөжсөн нь түүнийг ихэд урамшуулж, улам ч бүтээлч байхад хөтөлсөн гэнэ. Тэрээр өөрийн анхны багийнхантай хамт Google-ийн Life Sciences салбарт байрлах болжээ.

Тэрээр мөн “Хэрвээ чи ямар нэгэн зүйлийг өөрийн гараар бүтээсэн бол энэ нь үнэхээр гайхалтай мэдрэмжийг өгөх нөлөөтэй байх болно. Юм бүтээх дуртай инженер хүний хувьд хийж буй зүйл нь хүчин төгөлдөр болох л хамгийн чухал.” гэж хэлсэн байна.

Google компани салга хүмүүст зориулсан ухаалаг хоолны хэрэгслийг ивээн тэтгэжээ 1 Google компани салга хүмүүст зориулсан ухаалаг хоолны хэрэгслийг ивээн тэтгэжээ 3

Хутга, сэрээ, халбаганаас бүрдэх Liftware иж бүрдэл нь 295 долларын үнэтэй бол шөлний халбага, сэрээ нь тус тусдаа 19,95 долларын үнэтэй байх аж. Энэхүү хэрэгслүүд нь гадагш авч явахад зориулагдсан тусгай уут болон хэд хэдэн хоолонд хэрэглэхэд хүрэлцэхүйц батерейтай байх юм байна.

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *