Бяцхан хав нохойны рентген зураг ингэж харагддаг. Та ийм дүр төрхийг аймшгийн киноноос л олж харах байх!

3

Нохой хүний сайн анд нөхөр байхад нөлөөлдөг олон учир шалтгаанууд бий. Тухайлбал тэдний үнэнч байдлаас авахуулаад өхөөрдөм үслэг царайг нь энд дурдаж болно.

Гэхдээ сэтгэл татам 4 хөлтэй найзаа сонгох үед, олон төрлийн үүлдэр байх бөгөөд тэдгээрийн нэг нь хав буюу бидний хэлж заншсанаар бээжин хав юм.

Тэдний бяцхан бие эсвэл бүлтгэр том нүд нь нохой тэжээх гэж байгаа хүмүүст өхөөрдөм санагддаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ үүлдрийн нохойг хүмүүс яах аргагүй хамгийн ихээр тэжээдэг.

Wikipedia

Олон хүн хав нохойг өхөөрдөм, эгдүүтэй гэдэгтэй санал нийлэх хэдий ч, энэхүү интернетийг шуугиулаад байгаа рентген зургийг хараад цочирдох хүмүүс цөөнгүй байх биз ээ. Эцэст нь өөрийнхөө хайртай бяцхан хавыг дотроос нь харахыг хүсэх хүн дахиж лав гарч ирэхгүй л болов уу.

Жүжигчин, хошин шогч Andy Richter үслэг хавын рентген зургийг Твиттер хуудсандаа постолж, олон нийттэй хуваалцсан нь хүмүүст этгээд хачин мэдрэмжийг төрүүлжээ.

Тэр зургийн тайлбар дээрээ “Миний найзын хав малын эмч дээр очсон нь” гэж бичсэн байсан бөгөөд богино хугацаанд энэ зураг 131,000 лайк, 16,000 жиргээ цуглуулсан байна.

Andy Richter/Twitter

Энэ зураг магадгүй хөгжилтэй (эсвэл аймшигтай) санагдаж байж болох юм. Гэвч хүмүүсийн аливааг харах өнцгийн үр дүнд интернет орчинд энэ зураг ингэтлээ шуугиан тарина гэж хэн ч санаагүй байх.

Emily Wilson/Twitter

Хавнууд бусад үүлдрийн нохойнуудаас бага зэрэг өөр харагддаг. Тухайлбал тэдний хавтгай царай, том нүд гэх мэт. Энэ нь магадгүй хамгийн эгдүүтэй хав нохойг бий болгох гэсэн олон жилийн хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүн байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл хавнуудын царай ийм байгаа нь хүмүүсээс шалтгаалсан байж мэдэх талтай.

Tom Bosmer/Twitter

Дээрээс нь энэ нохой эрүүл мэндийн асуудалд өртөмтгий байдаг гэнэ. Амьсгалах, нүдний өвчин, өвдөг, харшил, эпилепси, тархин дахь цусан хангамж, нурууны өвчин, төрөхийн хүндрэл гэх мэт.

Хав нохой бол үгүйсгэхийн аргагүй өхөөрдөм амьтан. Гэхдээ энэ нохойг тэжээх бодолтой байгаа хүн бүр тогтмол мал эмнэлэгт очиж, үслэг найзаа хяналтанд байлгах ёстой гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй талаар Лондонын мал эмнэлгийн эмч доктор Cowlam зөвлөжээ.

Wikipedia

Танд уг хав нохойн рентген зураг ямар санагдсан бэ? Та айсан уу?

28
ГайхмаарГайхмаар
22
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/01/05 at 22:18

    Иймэрхүү үрчийсэн бүлтийсэн хачин нохойнууд угаасаа сэжигийн шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *