Ходоодны салст бүрхэвч үрэвсэх үед илрэх 12 шинж тэмдэг. Эдгээрийг мэдэж авснаар та эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалж чадна!

2

Дэлхийн нийт хүн амын тал орчим хувь нь ходоодны үрэвсэлтэй байдаг. Үүний шалтгаан маш тодорхой, ихэнх хүмүүсийн ходоодонд гастрит буюу ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг бактери агуулагддагтай холбоотой. Энэ өвчин тийм ч амар өвчин биш бөгөөд тусгай эмчилгээ шаардлагатай байдаг. Түүнчлэн энэхүү өвчнийг эрт оношлон илрүүлэх нь нэн чухал билээ.

Бид та бүхэндээ ходоодны үрэвсэл үүсэхэд илэрдэг шинж тэмдгүүдийг танилцуулах болно. Бидний бэлтгэсэн мэдээлэл ходоодны үрэвслийн шинж тэмдгүүдийг эрт үед нь таних, цаг алдалгүй оношлуулах, өвчин улам хүндрэхээс сэргийлэхэд туслана хэмээн найдаж байна.

  • Хэвлий хэсгээр цүдийх, хэхрэх
  • Хэвлийн дээд хэсгээр өвдөх
  • Ходоод шатаж буй мэт өвдөх, байнга зовиурлах
  • Дотор муухайрах, бөөлжих (зарим үед цустай бөөлжих)
© MyUpchar / Wikimedia Commons
  • Шалтгаангүйгээр жин алдах
  • Хоолны дуршил багасах
  • Бага идэх, эрт сэтгэл цадах
  • Толгой эргэх, ухаан алдах
© Shutterstock.com
  • Зүрхний цохиолт түргэсэх
  • Амьсгал давчдах
  • Хэт их хөлрөх
  • Хар өнгийн ялгадас гаргах, цустай өтгөн гаргах

 

Юу хийх хэрэгтэй вэ?

1. Хоолны дэглэм сахих

Ходоодны үрэвслийн үед хоолны дэглэм сахих нь хамгийн чухал бөгөөд хоол хоорондын хугацаа урт байхыг хориглодог. Халуун ногоотой, шарсан хуурсан хоол, хийжүүлсэн ундаа, давс, архи тамхины хэрэглээ зэргийг хориглоно. Түүнчлэн идэх хоол нь бүлээн байх хэрэгтэй ба хэт халуун эсвэл хэт хүйтэн хоол идэхээс зайлсхийж, ходоодыг цочроохгүйгээр хоолыг зөөлрүүлж нухаж, жижиглэж идэх хэрэгтэй. Мөн утсан, шарсан хоол идэхгүй бөгөөд оронд нь хоолыг усанд чанаж эсвэл жигнэж идэх хэрэгтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Эмчид хандах

Танд өчигдөрхөн дээрх шинж тэмдгүүд илэрч, өнөөдөр харин зүгээр болсон байлаа ч заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Учир нь өвчнийг эрт илрүүлэх нь маш чухал бөгөөд эмч нар таныг ходоодны дурангийн шинжилгээ хийснээр өвчнийг оношилж, хүндрэхээс сэргийлдэг билээ. Ходоодны дурангаас гадна өөр хэд хэдэн шинжилгээ хийлгэдэг.

 

3. Эмчилгээ

Ходоодны хүчлийг бууруулах зөвхөн танд тохирсон эмчилгээг та эмчид хандсанаар авч болно. Дур мэдэн хаа хамаагүй эм ууж болохгүй бөгөөд эмчид үзүүлснээр шалтгаануудыг нь тодруулсны эцэст та өөртөө тохирсон зөв эмчилгээг хийлгүүлэх билээ. Зарим тохиолдолд ходоодны хүчил ихсэх, зарим үед бактерийн гаралтай байдаг учраас та заавал шалтгааныг нь тодруулж зөв эмчилгээ, зөв антибиотик уух хэрэгтэй шүү.

 

Бонус:

Ходоодны үрэвслийн үед амны хөндийд хэл цагаан саарал, хар саарал өнгөрөөр хучигдсан байдаг ба энэ нь үрэвслийн хүнд хөнгөнөөс шалтгаалж өөр өөрөөр илэрдэг. Та хоолны халбага ашиглан хэлээ өнгөртсөн эсэхийг шалгаарай.

  • Халбага авах
  • Хэлээ халбагаараа хусаж арчих
  • Халбаганд тогтсон өнгөрийн өнгийг шалгах
© Depositphotos.com © Depositphotos.com

Та ходоодны үрэвслээс болж өвдөж байсан уу? Доор сэтгэгдэлээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Darjaa Ariunbolor

    2019/12/05 at 09:20

    Xoololtiin zowolgoo awmaar bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *