Ердөө 10 хүрэхгүй минутын дотор сурах боломжтой хэрнээ насан туршид чинь танд хэрэг болох 10 зүйл

2

Бид таныг төлөвлөөгүй байсан гэнэтийн зочдын оройн зоог бэлдэхэд чинь хэрхэн туслахыг мэднэ. Мөн хувцасны цахилгааныг хэрхэн янзлах болон нүд ирмэхийн зуур утсыг зүүнд сүвлэхийг зааж өгье. Эдгээр супер аргууд бидэнд үнэхээр их хэрэгтэй учраас сурч авахад хэзээ ч илүүдэхгүй.

Бид та бүхэнд яг одооноос ашиглаж эхлэх хэрэгтэй, бас ач зээ нартаа хожим зааж сургавал зохилтой 10 заль мэхийг бэлтгэн хүргэж байна.

10. Хэрэв танд түгжээ нь сугарч гарсан цахилгааныг засах хэрэг гарвал

Цахилгааны түгжээг доод хэсэгт байрлуул. Зураг үзүүлсэн байдлаар цахилгааны түгжээг шургуулж оруул. Түгжээг дахин мултарч гаргахгүйн тулд та доод хэсгийг нь халуун цавуугаар наах эсвэл зүү утас ашиглан тогтоох боломжтой.

© Chenra / Reddit

 

9. Хэрэв танд чимхүүр хэрэгтэй болбол:

© Apps4Life / Reddit

 

8. Хэрэв та хахах үед, эргэн тойронд чинь хэн ч байхгүй байвал:

4 мөчөөрөө газар тулж, цээж болон гэдсээрээ газарт унаарай. Ингэхдээ гараа давхар хөдөлгөнө. Энэ арга агаарын солилцоог түргэсгэж, агаарыг хааж буй тээглэсэн зүйлийг гаргана.

© cobramedic1 / YouTube

 

7. Хэрэв хөргөгчинд байсан цөцгийн тос талхан дээр түрхэхэд хэтэрхий хатуу байвал:

© Shutterstock.com

 

6. Хэрэв та найтаахыг болиулах хэрэгтэй байвал:

Гарынхаа аль нэг хурууг хамрын доод болон уруулын дээд хэсэгт хүчтэй байрлуул. Ингэснээр та мэдрэлүүдийг идэвхжүүлж, тархиндаа найтаахыг хориглосон мэдээллийг дамжуулах юм.

© Shutterstock.com

 

5. Хэрэв та өглөөний гүйлтийн үеэр гар утас эсвэл түлхүүрээ хаяж гээгдүүлэхээс эмээж байвал:

Халаасаа гадагш нь эргүүлж, резинээр бооход хангалттай.

© Alec_ACBF / Reddit

 

4. Хэрэв та зогьсохыг болиулмаар санагдвал:

  • Амаараа дүүрэн амьсгаа ав.
  • Дараалан 2 удаа залгина.
  • Хамраараа зөөлөн амьсгаагаа гарга.

Хэрэв та үүнийг зөв хийсэн бол, магадгүй танд гижиг хүрч буй мэдрэмж төрж болох юм. Гэхдээ зогьсоо бүрмөсөн байхгүй болсон байна.

© Shutterstock.com

 

3. Хэрэв та хаалгаа цоожилсон эсэхээ санахгүй байвал:

Хаалга цоожлох эсвэл автоматаар хийгддэг ямар нэгэн үйлдэл хийхийнхээ өмнө чанга дуугаар нэг зүйл хэл. Дараа нь тэр зүйлээ дахин давтан хэлсээр бай. Ингэснээр та марталгүй хаалгаа цоожилсон гэдгээ санах болно. Илүү хөгжилтэй, инээдтэй зүйлс хэлэх тусам, та мартахгүйгээр үйлдлээ хийж чадах юм.

© Shutterstock.com

 

2. Хэрэв та хамрын битүүг арилгахыг хүсвэл:

Хажуу талаараа доош харан хэвтэнэ. Ингэхдээ хамрын битүүрсэн хэсгийн эсрэг чиглэлд хэвтэх бөгөөд толгойн доороо 2-3 дэр тавиарай. Энэ аргын тусламжтай хэдхэн секундын дотор хамрын битүүг арилгаж болдог байна.

© Depositphotos.com

 

1. Хэрэв та зүү утас сүлбэж чадахгүй байвал:

© BeersAndTacos4Lyfe / Reddit

Сурч мэдэхэд бага хугацаа шаардах боловч, хожим нь амьдралд маш их хэрэг болох өөр заль мэхүүдийг та мэдэх үү?

10
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *