
Найзуудын үдэшлэгийн дараа ганцаар хоцрох тэр нэгэн хүн та биш биз? Хуримын бөгж, хуримын урилга гэх олон асуудалд та л ганцаар санаа зовохгүй байна уу? Таны сэтгэлийг засах гэж “Цаг нь болохоор чи мэднээ” гэж найзууд тань хэлээд байна уу? Хэрвээ та энэ бүх асуултанд “Тиймээ” гэж хариулж байгаа бол “Баяр хүргэе! Та ганц бие хүн байна”
1. Та юу хүссэнээ үзэж болно
Ажил ихтэй, урт өдрийн дараа гэртээ ирээд нөхөр эсвэл эхнэртэйгээ зурагтын суваг булаацалдахаас илүү яадаргаатай зүйл үгүй байх. Харин та ганц бие тул өөр өөртөө босс, таны дуртай нэвтрүүлэг Netflix-д тавигдсан болов уу гэж санаа зовох ч хэрэггүй.
2. Өмд өмсөх албагүй
Та ганц бие учир гэртээ заавал өмд өмсөх ёстой гэсэн дүрэмд захирагдахгүй. Гэртээ ганцаар байх үед өмдөө тайлж биеэ амраангаа, хүслээрээ дэмий сэлгүүц.
3. Угаалгын өрөөний хаалгыг нээлтэй орхиж болно
Гэртээ ганцаараа учраас угаалгын өрөөтэй холбоотой таагүй асуудлууд танд тулгарахгүй. Угаалгын өрөө таны мэдлийнх учраас хаалгаа онгорхой үлдээгээд зурагтын дууг саадгүй сонсож болно шүү дээ. Хүссэнээрээ бай!
4. Ганц бие хүмүүс илүү эрүүл байдаг
Ганц бие хүмүүс илүү дасгал хөдөлгөөнтэй, эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягтай байдаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Хүн ганцаар байх үедээ тайван байдаг тул удаан хугацаанд романстай байгаа хүмүүсийг бодвол ганц бие хүмүүс илүү галбирлаг байдаг. Уучлаарай гэхдээ энэ үнэн шүү.
5. Таалагдсан хэнтэй ч болзож болно
Хэрвээ та хөгжилдөх дуртай бол үүнийгээ хий. Долоо хоногийн дотор гурван өөр хүнтэй болзмоор байгаа бол таны хүсэл биелэх боломжтой. Ганц бие байхын том давуу тал бол та уулзахыг хүссэн хүнтэйгээ уулзах бүрэн эрхтэй. Энэ таны амьдрал учраас та хүссэнтэйгээ болзож болно.
6. Ор тэр чигээрээ таных
Хэн нэгэн хамаг хөнжлийг тань булааснаас болж шөнө дунд сэрэх шиг муу зүйл гэж юу байхав. Харин та ганц бие тул ор бүхэлдээ таны мэдэлд бөгөөд та яг голд нь унтахыг хүсвэл, мэдээж болно шүү дээ.
7. Зай ихтэй угаалгын өрөө
Угаалгын өрөөний хамаг зайг биеийн тос, ванны хандаар дүүргэчихлээ гэж тантай хэн нэгэн маргахгүй. Учир нь тантай угаалгын өрөөний зайг булаалдах хүн байхгүй шүү дээ. Угаалгын өрөө зөвхөн таных учраас саван шампунь багтахгүй гэх асуудалгүй.
8. Хувцасны шүүгээ ч бас таных
Хэн нэгэн тантай хувцасны шүүгээ булаалдаж эсвэл зөвхөн дээд хоёр шургуулганд таныг хамаг хувцасаа чихэхийг албадахгүй. Хувцасны шүүгээ зөвхөн таных учраас та хүссэнээрээ ашиглаж болох ба таны хэр их хувцастайг зөвхөн та өөрөө л мэднэ.
9. Таны амьдрал үдэшлэгээр дүүрэн байна
Ганц бие хүмүүс нийгмийн идэвхи илүү байхаас гадна олон шинэ арга хэмжээнд үргэлж оролцож байдаг. Үдэшлэгт явахад танд ямар ч хориг байхгүй, тийм ч учраас шинэ хүмүүстэй уулзаж, цагийг зугаатай өнгөрөөсөн байдаг. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулна гэхгүй, зөвхөн өөрийнхөөрөө хүссэнээ хийж хөгжилд.
10. Ганц бие хүмүүс илүү мөнгөтэй байдаг
Судалгаанаас харахад ганц бие хүмүүс мөнгөтэй илүү хянамгай харьцдаг ба санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой байдаг. Та ганцаараа учир таны мөнгө зөвхөн танд зориулагдах ба хэн нэгний асуудалд орооцолдох шаардлага танд байхгүй.
11. Та өөрийгөө илүү мэдрэх болно
Танд өөрийгөө таньж мэдэх хугацаа их байдаг тул үр дүнд нь байгаа байдалд бүрэн тааламжтай өөрийгөө та харах болно. Хүчтэй, итгэлтэй хувь хүн болгож өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуулах нь маш чухал.
12. Та юу хүсч байгаагаа мэднэ
Ганцаараа байх нь танд өөрийн үнэ цэнэ болоод амьдралаас чухам юуг хүсч байгааг бодож тунгаах боломжийг олгодог. Мэдээж танд хайрын романс, найз нөхдийн нөхөрлөл гээд олон түүх байгаа ба та юунд тааламжгүй байдгаа мэддэг болсон. Иймд таныг аз жаргалтай болгодог түүндээ анхаар.
13. Ганц бие хүмүүс илүү өглөгч байдаг
Ганц бие хүмүүс хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, үргэлж тус дэм болдог хүмүүстээ хариуг нь барихыг хичээдэг. Таны хувьд гэр бүлд, найз нөхөддөө гаргах цаг илүү байдаг бөгөөд та үргэлж тэдэнд өгөөмөр ханддаг.
14. Та илүү уян зөөлөн
Хэрвээ та ганц бие бол өнгөрсөнд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн л байх. Сэтгэл зүрх тань шархалж хэцүү байсан ч цагийн аясаар тэрхүү бүтэлгүйтлийг даван гарснаар та илүү хүчтэй нэгэн болсон байдаг.
15. Танд маш гайхалтай найзууд байдаг
Танд найзууддаа цаг гаргаж чаддаг учраас тэд таны амьдралд маш гайхалтай түүхүүдийг бүтээж байдаг. Та үргэлж найзуудтайгаа байхыг хүсдэг болохоор ямагт дотно найзуудтайгаа хөгжилдөх цагийг гаргаж чаддаг.
16. Та үргэлж өөрийнхөө ая тааваар
Гэртээ байх үед та хэн нэгэнд туслах шаардлагагүй. Та бол өөрөө өөрийнхөө босс бөгөөд хийхийг хийсэн зүйлээ хийхэд ямар ч саадгүй. Хүссэн зүйлээ хийхээс өөр сайхан зүйл бий гэж үү?
17. Хувийн арчилгааг хүссэн үедээ
Сахлаа хусч, шүршүүрт ормооргүй байсан ч хамаагүй. Та гэртээ хүссэнээрээ тухлахад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Орондоо цагийг тухлан өнгөрөөгөөд, дараа нь шүршүүрт орчихно биз.
18. Танд хадмуудын асуудал байхгүй
Та гэрлэсэн найзуудаа бага ч атугай өрөвдөөрэй. Ганц бие байхын томоохон давуу тал бол хэн нэгний эцэг эхэд таалагдах гэж хичээн цагаа үрэх шаардлагагүй.
19. Хосуудын хувцас өмсөх шаардлагагүй
Халловины баяр болохоор Бритни, Жастин хоёрын жинсэн хувцасны хослолын түүх дурсагддаг шүү дээ. Тэгвэл таны хуцаслалтанд хэн нэгэн нөлөөлөхгүй учир та бол азтай нэгэн. Хосуудын хувцас угаасаа л сонирхолтой биш.
20. Хуримын баяр танд яг л зул сар шиг санагддаг
Хурим бол ганц бие хүмүүсийн хувьд товлоогүй уулзалт. Хэрвээ та хэн нэгэнтэй учирч амжаагүй бол үзээд алд. Танд хуримлагч бүсгүй юу хүссэнээ хийх эрхийг өгсөн тул таалагдсан хүн байвал ямар нэгэн зүйл хийж эхэл эс тэгвээс нам гүм байдлыг өөртөө үүрд үлдээ.








Бож---
2015/05/30 at 21:31
Гэсэн ч ямар ч ганцаардал таньтай цуг байх болно.
Зочин
2015/05/31 at 04:27
Goyo niitlel be.uram orchihloo.
huduuni degdeehei
2015/05/31 at 11:18
Yag taarch bn saihan medeelel bn ..gehdee sonin yumdaa bi hezeech gantsaardadgui yumdaa harin ch amar taiwan bdag
Л. Билгүүн
2015/05/31 at 13:23
Hos baih 10000 davuu tal nadad baidag <3
Зочин
2015/05/31 at 13:35
Сэтгэгдэл *saihan shu.
ingej amidarhaas uheech
2015/05/31 at 18:21
goy l yum hha
d
2017/02/22 at 14:58
arga ydsan yumdaa chaavaas
Эрка
2017/02/22 at 19:48
Арга ядсан юм биш л дээ монгол оо
Зочин
2017/02/22 at 23:10
saihaaan saihan uurt tohirohgui neg yumtai zuuraldaj bsnaas 1raa bh n amar amgalan
Гэхдээ
2021/11/27 at 19:17
Амьдралын аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрч чадах уу