Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл

101

Бид бүгд үлэг гүрвэлд хайртай. Хүүхэд байхаасаа л тэдний тухай шинжлэх ухааны хичээлээс мэдэж, музейгээс араг ясыг нь харж, резинэн тоглоомоор нь үлэг гүрвэлүүдийн бяцхан тулаан өрнүүлж тоглодог байсан. Гэвч тэдний талаар бидний мэдэх зүйлийн хичнээн нь үнэн бол? Таны хүүхэд насандаа мэдэж авсан үлэг гүрвэлийн талаарх ихэнхи яриа худал байсныг мэдээд та лав гайхах нь гарцаагүй.

1. Үлэг гүрвэлүүд ногоон өнгөтэй, хайрсархаг байсан

Хүмүүс үлэг гүрвэлийг төсөөлөхдөө одоогийн хэвлээр явагч аварга матар, гүмбараа матар зэрэг шиг ногоон, хайрсан биетэй байсан гэж төсөөлдөг. Үнэндээ үлэг гүрвэлүүд цайвар өнгөтэй байсан ба амьдралын мөчлөгийн зарим үед өдөөр хучигддаг байсан аж.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 1

2. Тиранозавр Рексийн урд хоёр гар нь жижиг, хүч муутай байсан

Магадгүй танд хэн нэгэн Тиранозаврын урд хоёр гар нь маш жижиг, ашиггүй эрхтэн гэж хэлж байсан бол энэ бас л худлаа. Үлэг гүрвэл их булчинлаг амьтан байсан ба нэг гартаа 195 кг даах чадалтай байсан аж.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 2

3. Бронтозавр нь жинхэнэ динозавр байсан

Та урьд нь урт хүзүүтэй, урт сүүлтэй “Тундрын гүрвэл” гэх бронтозаврыг хэзээ ч оршиж байгаагүй гэж дуулсан байх. Түүний нэрийг апатозавр гэх гүрвэлийн араг ясыг эвлүүлсний дараа, их эргэлзэж байж өгсөн байна. Палеонтологичид үлэг гүрвэлийн араг ясыг буруу эвлүүлж загвар гарган Бронтозавр гэж нэрлэсэн тэр байж. Гэвч энэ нь шинэ үлэг гүрвэл биш бөгөөд апатозаврын биетэй, камарасурусын толгойтой үлэг гүрвэл байсан аж. Бронтозавр гэх нэр үлгэр, домогт гарахаас биш эрдэмтэд одоо хэр нь үлэг гүрвэлийн аль нэгэн төрөлд хамааруулж нэрлээгүй байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 3

4. Үлэг гүрвэл хүйтэн цустай

Эрдэмтэд үлэг гүрвэлийг яг л орчин үеийн хэвлээр явагчид шиг хүйтэн цустай гэж итгэдэг байжээ. Австралийн эрдэмтэн дурдахдаа хэрвээ үлэг гүрвэлүүд хүйтэн цустай байсан бол ан амьтан барьж идэхэд шаардагдах булчин, шөрмөсгүй байх байсан гэж хэлжээ. Олон судалгаа, нотолгоо олдохын хэрээр үлэг гүрвэлүүд нь маш хурдан хөдөлгөөнтэй махчин амьтад байсан төдийгүй шувуун төрөл шигээ халуун цустай байх магадлал ихтэй юм.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 4

5. Великаропторс маш аймшигтай бөгөөд хүнээс том байжээ

Юрийн Галавын цэцэрлэгт хүрээлэн гарахаас өмнө бидний ихэнх маань великаропторсын талаар дуулаагүй байх. Энэ киноноос бид энэ гүрвэлийг хайрслаг, хэмжээгээрээ хүн шиг, гайхалтай ухаантай, хаалга онгойлгох чадах хэмжээний оюун чадалтай гэдэг ойлголтыг авсан. Үнэндээ энэ гүрвэл их жижиг биетэй бөгөөд томхон нохойноос ялгарахгүй аж. Мөн тэдний бие бүхэлдээ өдөөр бүрхэгдсэн ба харагдах байдал аварга гүрвэл гэхээсээ илүү том ууртай тахиа гэвэл зохилтой байж.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 5

6. Үлэг гүрвэлүүд халуун, урин нөхцөлд амьдардаг

Үлэг гүрвэлийн үзмэр, зураг зэрэгт үргэлж зуны улирлын, халуун бүсийн байдлыг дүрсэлсэн байдаг. Хэдийгээр олонх үлэг гүрвэлийн аж байдал халуун, дулаан нөхцөлтэй байсан ч мөсөн галавын үед Үлэмж Арктик нь жилийн турш харанхуй үргэлжлэх хүйтэн орчинд амьдардаг байсан аж.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 6

7. Ер нь бол балар эртний хэвлээр явагчдыг үлэг гүрвэл гэж ойлгодог

Ихэнх хүмүүс балар эртний мөхсөн, хэвлээр явагч амьдтыг үлэг гүрвэл гэж боддог ч үнэндээ тийм биш. Үлэг гүрвэл нь аркозаврын төрлийн амьтан бөгөөд үүнд птерозавр, матар хүртэл багтдаг байна. 250 орчим сая жилийн өмнөөс тэд тусдаа бие даасан амьтад болсон байдаг. Хэдий тэд үлэг гүрвэлтэй зэрэгцэн амьдарч байсан ч урт хүзүүт, сэлэгч плизозавр (зурагт үзүүлсэн), нисдэг птерозавр болон бусад үлэмж хэвлээр явагчид үлэг гүрвэл биш юм.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 7

8. Үлэг гүрвэлүүд бүгд үлэмж биетэн

Үлэг гүрвэл олон төрлийн хэмжээтэй байсан ч бидний төсөөлөлд үргэлж томоор дүрслэгддэг. Хамгийн жижиг үлэг гүрвэл нь шувууны хэмжээтэй өдөт анкиорнис болон бяцхан скансориптерикс зэрэг болно. Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн: Орхигдсон ертөнц кинон дээр гардаг нэгэн охины тэжээж буй шиг бяцхан үлэг гүрвэл үнэхээр оршдог байжээ.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 8

9. Үлэг гүрвэлүүд хувьсаж чадаагүй тул устсан

Үлэг гүрвэлүүд 150 сая жил амьдарсан. Хоминидууд зөвхөн 6 сая жил амьдарсан. Хомо сапиенс харин 200,000 жил амьдарсан. Үлэг гүрвэлийн удаан оршин тогтносон шиг урт удаан амьдралыг хүн төрөлхтөн гүйцэхэд их хол байна. Түүнчлэн бид үлэг гүрвэл шиг орчлон ертөнцийн хувьслыг даван туулж чадах эсэхээ ч мэдэхгүй.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 9

10. Үлэг гүрвэл сүүлээ чирдэг

Ихэнх музейн үзмэрүүд үлэг гүрвэлийн ясыг хэлхэн байрлуулахдаа сүүлийг нь унжуулж тавьдаг. Яг Годзилла шиг. Тэгвэл Юрийн Галавын цэцэрлэгт хүрээлэн кино үүнийг үгүйсгэн дүрсэлсэн ба тэд сүүлээ дээшээ өргөснөөр тэнцвэрээ барьж чаддаг байсан аж. Гэвч сүүлний талаар батлах үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл, хөлийн мөрний нотолгоо бидэнд байхгүй.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 10

11. Үлэг гүрвэл мөхсөн

Үлэг гүрвэл хувьсаж шувуу болсныг нотлох маш олон баримт байх ба олон ч эрдэмтэд шувууд бол үлэг гүрвэл гэж маргадаг. Үлэг гүрвэлийн шувуун төрөл нь байгалийн шалгарлыг давж, бусад төрлийн үлэг гүрвэлүүд устсан байна. Цацагт хяруул, тахиа, тагтаа, оцон шувуу, бүргэд гээд маш олон шувууд матар, яст мэлхий, гүрвэл, могой зэргээс илүүтэйгээр үлэг гүрвэлтэй хамааралтай байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 11

12. Үлэг гүрвэлүүд сүүн тэжээлтнийг хөнөөдөг байсан

Үлэгг гүрвэлийн үеийн сүүн тэжээлтэн амьтад их жижиг байсан. Тийм ч учраас тэдгээр жижиг амьтад үлэмж, хэвлээр явагчдын түрэмгийллээс зугтдаг байсан байж таараа, тийм биз? Тэгвэл тэдгээр жижиг сүүн тэжээлтнүүд үлэг гүрвэлийг ч бас иддэг байжээ. Репеномамус төрлийн элбэнх шиг хэмжээтэй сүүн тэжээлтний гэдэснээс үлэг гүрвэлийн зулзага олдсон байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 12

13. Үлэг гүрвэлүүд эх дэлхийг эзэгнэгч анхны амьтад

Олон хүмүүс хэвлээр явагчдын эртний төрөл нь үлэг гүрвэл төдийгүй тэд эх дэлхийг эзлэн амьдарч байсан анхны хэвлээр явагчид гэж үздэг. Гэвч энэ үнэн биш. Эртний хэвлээр явагчид ойролцоогоор 300 сая жилийн өмнө эртний өвгөөсөө хувьссан байна. Анхны үлэг гүрвэл 230 сая жилийн өмнөөс үүсэлтэй.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 13

14. Үлэг гүрвэлүүд бүгд мулгуу

Стегозаврын тархи нь хушганы хэмжээтэй байсан ба ихэнх хербиворсууд идэж буй ногооноосоо хэтрэхгүй оюун ухаантай байж. Гэхдээ махан идэштэн аллозавр гэх үлэг гүрвэлүүд илүү том тархитай байсан байна. Труден (зурагт үзүүлсэн) гүрвэл бусад гүрвэлээс илүү ухаантай байсан аж.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 14

15. Солир бүх үлэг гүрвэлийг хормын төдий устгасан

Ихэнх эрдэмтэд 65.5 сая жилийн өмнө Юкатаны хойгт 1 милийн өргөнтэй солир унаж, үлэг гүрвэлийг устахад хүргэсэн гэж хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс үүнийг маш хурдан болж өнгөрсөн гэж боддог. Үнэн хэрэгтээ үүний нөлөө бүх үлэг гүрвэлийг устгах болтол 200,000 жил үргэлжилсэн байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 15

16. Үлэмж үлэг гүрвэлийн бөгсөн биенд тархи нь байдаг

Бидний зарим маань үлэг гүрвэл маш жижиг тархитай тул том биетэй үлэг гүрвэлийн сүүл болон хөлөө удирдахын тулд нурууны төгсгөл, сүүл орчимдоо хоёр дахь тархи нь байрладаг гэж сонсож байсан байх. Олонх сээр нуруутантай адилаар үлэг гүрвэлийн хавирга орчимд нурууны үе ялимгүй өргөссөн байдаг ба энэ нь тархи биш юм гэдгийг палентелогичид нотолсон байдаг.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 16

17. Үлэг гүрвэлүүд удаан, болхи

Олон кино, телевизийн нэвтрүүлэгт үлэг гүрвэлүүдийг том биетэй нь холбож удаан, болхи араатан мэтээр дүрслэн харуулдаг. Ихэнхи үлэг гүрвэлүүд өнөөгийн том биетэй сүүн тэжээлтэн шиг л явдаг байсан нь гарцаагүй. 2000 онд чулуужсан хадрозаврт хийсэн судалгаагаар үлэг гүрвэлийн зүрх нь орчин цагийн хэвлээр явагчдаас илүү шувуудынхтай төстэй хүчтэй байсан нь бодисын солилцоо хурдан явагдаж, маш идэвхитэй хөдөлгөөнтэй байхад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 17

18. Архиоптерикс нь үлэг гүрвэл болон шувууны шинжтэй

Бид архиоптериксийг үлэг гүрвэл болон шувууны нийлэмж гэж сонсож байсан. Тэр бүү хэл анхны шувуу (өдтэй байсан тул) гэж итгүүлж байсан шүү дээ. Харин бид энэ нийтлэлийг уншсанаар Т.рекс болон великораптер зэрэг үлэг гүрвэлүүд өдтэй байсныг мэдэж авсан. Иймд архиоптериксийг өдтэй байсан гэхэд гайхах зүйлгүй. Харин тэрээр анхны шувуу байгаагүй аж. Зүгээр л өдтэй өөр нэгэн үлэг гүрвэл.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 18

19. Хүн төрөлхтөн, үлэг гүрвэлтэй хамт нэг эринд амьдарч байсан

Хүн төрөлхтөн үлэг гүрвэлийг бодитоор харж байгаа тухай Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн гэх мэт кинонд л гардаг. Үлэг гүрвэлүүд 65 гаруй сая жилийн өмнө устсан бол хүн төрөлхтний эртний өвөг дээдсийн чулуужсан олдвор 6 сая жилийн л настай байна.

Үлэг гүрвэлийн талаар таны сонссон 19 худал зүйл 19

155
ГайхмаарГайхмаар
31
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
14
ХарамсалтайХарамсалтай
11
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/31 at 13:26

    Сэтгэгдэл хажууд нь байсан л юм шиг байна даа хэхэ

  2. Зочин

    2015/06/01 at 14:25

    zvvdende uleg gurweliin uyed ochod irsen tednii yamar bsaniig ni sain harj awsan

  3. Зочин

    2015/06/09 at 16:43

    MANAID 1 ULEG GURWELIIN ZULZAG BGAASHDE YST MELHII ALAGNII HEMJEETEI IH DOGSIN HURUUGAA OIRTUULBAL HAZAAD AWDAG BS HUNLUU GOLROOD L BGAAD BDG BODOHDOO NAMAIG YAJ IDEHWII GEJ HARDAG BHA

  4. Солонго

    2018/04/17 at 14:10

    Монгол улсын иргэн бүр инээд хүрээд байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *