Дэлхийн хамгийн эртний буюу хамгийн урт настай хотууд

1

Дэлхийн хамгийн эртний буюу хамгийн урт настай хотууд

Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн дэлхийн өнцөг булан бүрд том жижиг янз бүрийн хот суурингууд үүсэн бий болж ирснээс өнөөг хүртэлх хугацаан дахь хамгийн урт настай хотуудын талаарх мэдээллийг эрхэм уншигч авхай та бүхний мэдлэгийн их далайд дусал болгон нэмэрлэхээр оруулж байна. Энд багтсан өнє эртний баялаг түүхтэй, түүх дурсгалт хотуудтай жишигдэхүйц хэмжээний настай хотуудын дунд Португалийн нийслэл Lisbon хот (МЭӨ 1000 орчим он), Италийн нийслэл Ром хот (МЭӨ 753 он), Грекийн арал дээрх Corfu хот (МЭӨ 700 орчим он), Италийн Mantua хот (МЭӨ 500 орчим он)-ууд бичигдэж байгаа юм. Эдгээр хотуудтай харьцуулахад Лондон МЭ 1943 онд, Москва 1147 онд, Киев 880 онд тус тус байгуулагдсан нь харьцангуй хожуу үүсэлтэйд тооцогдож байгаа ажээ.

20. Варанаси, Индия, 1000 год до н.э.

20. Varanasi хот, Энэтхэг, МЭӨ 1000 он
Ганга мөрний баруун эрэг дээр орших Varanasi буюу Benares хэмээн алдаршсан энэ хот нь хиндү болон буддийн шашинтнуудын хувьд хамгийн ариун хот юм. Домогт өгүүлснээр хиндү бурхан Shiva 5000 жилийн тэртээ энэхүү хотыг байгуулсан гэдэг ба орчин үеийн эрдэмтэн судлаачид энэ хотыг 3000 орчим жилийн настай гэж үздэг байна.

 

19. Кадис, Испания, 1100 г. до н.э.

19. Cadiz, Испани, МЭӨ 1100 он
Өнөөгийн Ливан, Сири, Израйль улсуудын төв хэсэгт оршиж байсан эртний Phoenicia улс худалдаа арилжаа хийх жижиг хуаран хэлбэрээр байгуулсан Cadiz хотын онцлог нь эртний олон барилга байшингууд юм. Мөн хачин содон цэцэг бүхий ургамлууд, аварга том модод бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ алдартай.

 

18-16. Фивы, Греция

18-16. Thebes, Грек
Kithairon нурууны хойд хэсэгт байрлах Грекийн Thebes хот нь Грекийн домог үлгэрт томоохон байр суурь эзэлдэг. Византын үед торгоороо алдартай байсан энэ хот өнөөгийн Boeotia мужийн хамгийн том хот юм.

 

18-16. Ларнака, Кипр

18-16. Larnaca, Кипр
Кипр арлын хоёр дахь том худалдаа арилжааны бүс, аялал жуулчлалын гол бүс нутаг энэхүү хот нь эргийн дагуух олон тооны дал модоороо алдартай. Грекчүүдийн байгуулсан энэ хот нь анх Kition, Kittium хэмээн нэрлэгдэж байжээ.

18-16. Афины, Греция

18-16. Athens, Грек
Барууны соёл иргэншил болон ардчиллын өлгий. Грек, Ром, Визант, Оттоманы үеийн түүх соёлын дурсгал, хөшөө дурсгалуудын арвин баялагтай энэ хот аялагч жуулчдын тасралтгүй урсах их урсгалд үргэлж дарагдаастай байдаг.

15. Балх, Афганистан, 1500 г. до н.э.

15. Balkh, Афганистан, МЭӨ 1500 он.
Өнөөгийн Афганистаны умард хэсэгт орших Balkh хот нь Грекчүүдийн удирдлаган доор Bactria хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй бөгөөд эрт цагийн эвдэрч сүйдсэн балгаснуудаар баялаг. Хөгжлийнх нь оргил үе Персийн эзэнт гүрний задралын өмнө буюу МЭӨ 2500-1900 оны хооронд байсан гэж үздэг. Орчин үеийн Balkh хот нь мужийнхаа даавуу үйлдвэрлэлийн төв ажээ.

 

14. Киркук, Ирак, 2200 г. до н.э.

14. Kirkuk, Ирак, МЭӨ 2200 он
Багдадаас хойш 150 милийн зайд орших Kirkuk хот нь 5000 жилийн настай хэрэм цайзын үлдэгдэл, балгасаар баялаг ба өнөөгийн Иракийн газрын тосны үйлдвэрлэлийн төв юм байна.

 

13. Эрбиль, Ирак, 2300 г. до н.э.

13. Arbil, Ирак, МЭӨ 2300 он
Ассир, Вавилон, Перс, Араб, Оттоманы эзэмшилд байсан Arbil хот нь археологийн дурсгалт газрууд, музейн барилга байшингуудаараа алдартай ба 13-р зууны алдарт Исламын түүхч, зохиолч Ibn Khallikan-ы төрсөн хот гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татдаг байна.

12. Тир, Ливан, 2750 г. до н.э.

12. Tyre, Ливан, МЭӨ 2750 он
ЮНЕСКО-гийн өв газар болох Ромын морин тойруулга оршдог гэдгээрээ аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг болдог энэ хот нь МЭӨ 332 онд Агуу Александрын эзэмшилд байсан ба Ливаны дөрөв дэх том хот юм. Хууль бус эртний эдлэлийн наймаа болон хөгжлийн дарамт нь тус хотын эртний соёлын өв дурсгалд ноцтой аюулыг авчирч байгаа ажээ.

11. Иерусалим, Израиль / Палестина, 2800 г. до н.э.

11. Иерусалим, Израиль / Палестина, МЭӨ 2800 он
Еврейчүүдийн бурхан шашны төв энэ хот нь Исламын гурав дахь ариун хот гэгддэг. Түүхэндээ 23 удаа бүслэлтэнд орж, 52 удаа дайралтанд өртөж, 44 удаа эзлэгдэж, 2 удаа сүйтгэгдэж байсан энэ хот шашны хэд хэдэн чухал газруудын өлгий юм.

 

10. Бейрут, Ливан, 3000 год до н.э.

10. Beirut, Ливан, МЭӨ 3000 он
Ливан улсын соёл, засаг захиргаа, эдийн засгийн төв, нийслэл хот Beirut нь 5000 орчим жилийн түүхтэй хот юм. Хотын малтлагын үеэр Phoenician, Hellenistic, Ром, Араб, Оттоманы үеийн түүх дурсгалын олдворууд их олддог энэхүү хот нь Ливаны иргэний дайны хөлд үрэгдэлгүй бүрэн бүтэн хадгалагдаж ирснээрээ өнөөгийн аялал жуулчлалын төв болдог байна.

9. Газиантеп, Турция, 3650 г. до н.э.

9. Gaziantep, Турк, МЭӨ 3650 он
Сирийн хилийн ойролцоо, Туркын өмнөд хэсэг дэх энэ хот Турк улсын хувьд зургаа дахь том хот болдог байна. Энэ хотын газар нутгаас Ромын үеийн шигтгэмэлүүд их олддог. Олон арван музей, түүх соёлын дурсгалт газрууд, амьтны хүрээлэн, зах тэргүүтнээрээ жуулчдын анхаарлыг татдаг.

8-6. Пловдив, Болгария

8-6. Plovdiv, Болгар
Болгарын хоёр дахь том хот болох энэ хот нь Болгарын хэсэг болохоосоо өмнө Оттоман, Визант, Ромын эзэмшилд байсан байна. Ромын амфитеатр болон усны хоолой, түүнчлэн Оттоманы усан эмчилгээ болон бусад түүх соёлын дурсгалуудаар баялаг энэ хот нь соёлын томоохон төв юм.

8-6. Сайда, Ливан

8-6. Saida, Ливан
Ливаны гурав дахь том хот болох Saida нь Sidon ч гэж нэрлэгддэг. Phoenician-ы хотуудын хамгийн чухал, хамгийн эртний хотуудын нэг болох энэ хотыг МЭӨ 333 онд Агуу Александр байлдан дагуулж байсан хэмээн түүх сударт бичигдсэн байдаг ажээ.

8-6. Эль Фаиюм, Египет

8-6. El Faiyum, Египет
Египетийн Каир хотоос баруун урагш 130 км-т орших энэ хот Ромын эзэмшилд байх үетэй холбоотой зарим алдартай занданшуулсан шарил гэх мэтийн эх үүсвэр юм. Энэ хот нь хэд хэдэн томоохон захууд, лалын шашны сүм хийдүүд, рашаан, усан эмчилгээ зэргээрээ алдартай юм.

 

5. Суза, Иран, 4200 г. до н.э.

5. Susa, Иран, МЭӨ 4200 он
Ираны эзэнт гүрнүүдийн үеийн эртний хот Susa нь Тигрис голоос зүүн тийш 250 орчим км зайд, Загросын уулсын доод хэсэгт оршдог. 1826 оноос эхлэн судлагдаж эхэлсэн энэ газрыг 1851 онд Susa гэдгийг тодорхойлон тогтоосон. Одоогоор хүн амынх нь тоо 65.000 орчимд хүрээд байгаа ажээ.

4-3. Дамаск, Сирия

4-3. Damascus, Сири
Damascus хотыг 12.000 жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний хотын нэг гэдгийг баталсан хэд хэдэн мэдээллийн эх сурвалж байдаг. Усан сувгийн сүлжээг бий болгосон Aramaean-чуудыг ирснээс хойш томоохон чухал суурин газар болсон энэ хот түүхийн янз бүрийн үе шатанд Агуу Александр, Ром, Араб, Оттоманы эзэмшилд байсан түүхтэй. Баялаг түүхийн өв соёл нь энэ хотыг өнөөгийн хамгийн алдартай түүх соёлын үзмэр газруудын нэг болгожээ.

 

4-3. Алеппо, Сирия.

4-3. Aleppo, Сири.
Сирийн хамгийн том хот, Aleppo мужийн нийслэл энэ хот нь Сири улсын хамгийн олон хүн амтай хот бөгөөд 4.4 сая хүн амтай. Aleppo хот нь Hittites, Ассир, Грек, Персийн эзэнт гүрний удирдлаганд байж байгаад хожим нь Ром, Визант, Арабчуудын захиргаадалтанд орж байснаас гадна Монголчууд, Туркуудын эзэмшилд ч бас байсан байна.

 

2. Библ, Ливан, 5000 г. до н.э.

2. Byblos, Ливан, МЭӨ 5000 он
Грекчүүдээс Byblos хэмээх нэрийг авсан энэ хот өнөөгийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Phoenician-ий сүм хийдүүд, St. John-ы шилтгээн, дундад зууны үеийн хана туурга гэхчилэн олон арван дурсгалт газрууд нь энэ хотын гол үзмэрүүд ажээ.

1. Иерихон, Палестина, 9000 год до н.э.

1. Jericho, Палестин, МЭӨ 9000 он
Өнөөгийн хот тосгодын хамгийн эртнийх нь болох энэ хот Йордан голын ойролцоо, Палестины газар нутгийн баруун эрэгт оршдог. Дэлхий дээрх хамгийн бага тооны байнгын оршин суугчтай энэ хотын анхны суурь 11.000 жилийн тэртээ тавигдсан гэж үздэг.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. R0ME0

    2011/03/14 at 17:40

    :-)

  2. from_xvdree

    2011/03/14 at 17:52

    gaixaltaimaa negeer n aylnaa xo

  3. barnerd

    2011/03/14 at 18:17

    goy yum aa Ihenh n Slam Lal iin Ornuud bna 1 2 Christ iin shashin iin gazar bna [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  4. vin_diesel

    2011/03/14 at 18:44

    :-D

  5. Razzmon

    2011/03/14 at 18:51

    [b]Yay ene hotuud yamar ih tuuh oguuleh boloo! Bid ch bas tuuhiin goy goy alhamuudtai ali ertnii mustuluus umnuh ue-n hunii ul mur chine Mongold l bsan shude[/b][size=x-large][/size]

  6. Зочин

    2011/03/14 at 19:29

    london yu gej 1943 on bdm hudlaa garuud ve

  7. tmra

    2011/03/14 at 19:31

    arab enetheg nuhduud l hamgin anh hotod amidrach bj dee

  8. trojan08

    2011/03/14 at 19:53

    humuus ni uhamsartai bol bugd urt nasalna daaa hotuud

  9. skimon_mn

    2011/03/14 at 21:00

    xmm aimar[color=400080][/color][size=xx-large][/size]

  10. mongol

    2011/03/14 at 21:45

    ХММММММ

  11. kabuki

    2011/03/14 at 23:48

    sonirholto medee bailaa uulan on toolliin oruulson bol bur goy bailaa

  12. Зочин

    2011/03/15 at 05:44

    yooh eniig bichsen nohor tavihaasaa omno joohon shalgahgui on sar gazar ornii aldaatai bn..

  13. doogii0118

    2011/03/15 at 09:07

    urt naslag

  14. hackTJ

    2011/03/15 at 15:00

    Лондонг хэн ч 1940-оод оных гэж хэлээгүшдэээ дээр одоо хэн нь тэгээ бичцийн :-D :-D :-D :-D :-D

    [ Зассан: hackTJ , өдөр 2011/3/15 15:04 ]

  15. eeskee

    2011/03/16 at 02:17

    xaxa rom bdguun muu uls ornuudiin tuhai yamar saitaas medeelel awch bolox we medex xun bn uu

  16. ben_jr

    2011/03/16 at 10:06

    [b]Goyo medee bna. [/b]

  17. shiji_batuka

    2011/04/24 at 20:32

    nice news

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *