2018 оны трэнд болох гоёмсог, дэгжин, загварлаг үсний засалтууд

1

Шулуун, буржгар, хурц, романтик – өөрийн хүссэнээ л сонго.

Боб/шош

Энэ үсний засалтыг олон алдартнууд өөрийн үсэндээ хийлгэж байгааг харахад ирэх хавар-зуны загвар үнэхээр мөн болж таарч байна. Загварлаг тул ямар ч дүр төрхийг чимж чадна. Олон төрлийн хувилбараас та өөрийн имижид тохирохыг нь сонгох боломжтой.

 

Уртасгасан боб

Замбараагүй үсний засалт хурц эсвэл том нүүрийг засна, ялангуяа уртасгасан боб ямар ч царайтай бүсгүйчүүдэд зохидог. Шинийг туршиж үзэхийг хүсэж байгаа бол айлтгүй засуул, дүр төрх огцом өөрчлөгдөнө.

Чимхлүүр зүйл: шулуун засалтаас хажуугийн хэсгийг долгиотуулах нь 2018 оны загвар болно.

 

Богино боб

2018 оны богино загвар ч гэсэн долгионтой. Уг үсний засалт – туршилтын уужим талбар болно: замбараагүй ороож долгиотуулах бөгөөд бас шулуун болгож  ч болно, ер нь бол юу хүссэнээ л хий. Та алдахгүй.

 

Шулуун тэгш боб

Тус үсний засалт нь улам л алдаршиж байна. Онцгой шинж – геометрийн дүрс бүхий цэвэрхэн үсний засалт. Бас давуу талтай – төгс дүр төрхийг бэлэглэнэ: ямар ч царайтай бүсгүйчүүдэд зохихоос гадна нас, үсний онцлог хамаагүй.

 

Хэмжээтэй боб

Мяраалаг бүсгүйчүүд энэ загварыг зүгээр ч нэг сонгодоггүй байх: бүсгүй хүнийг илүү хөнгөн, залуу харагдуулж чадах ажээ.

 

Пикси

Энэ засалтыг мэдэхэд тун чиг амархан: шанаа болон хүзүүн дээр багахан шулуун үс, харин урд хэсэгт нь урт чёлк байвал пикси гэж үзнэ. Энгийн бөгөөд загварлаг үсний засалт энэ жил ч гэсэн моодны тайзнаас буух бодолгүй байна. 2018 онд пиксигийн дараах хувилбарууд бүсгүйчүүдийг баярлуулна.

 

Урссан мэт чёлктой пикси

Пиксигийн энэ хувилбар нь бүсгүй хүнийг илүү хурц дүртэй буюу дэггүй мэт харагдуулна. Зарим нэг нь “бүдүүлэг” харагдуулдаг гэж үзэх нь ч бий.

 

Хэт богино пикси

Зоримог бүсгүйчүүдэд зориулсан гэж хэлж болно доо. Эсвэл үсээ амраахыг хүссэн бүсгүйчүүд ч энэ засалтыг сонгодог. Хэт богино загвар үсний засалтанд цаг зарцуулах шаардлагагүй бас удаан сэнсдэх ч хэрэггүй. Бүсгүйчүүдэд зохиод байдаг нь үнэхээр гайхалтай.

 

Уртасгасан замбараагүй пикси

Эрх чөлөө, хөнгөн төрх, замбараагүй, тав тух – энэ шинж чанар өнөө цагт трэнд болсон бөгөөд уртасгасан пикси энэ төрхийг илэрхийлнэ. Энэ засалтын давуу тал – үс засах гэж цаг зарцуулах ямар ч хэрэггүй. Залуу бүсгүйчүүдэд бүгдэд зохино.

 

Ирокез хэв маягтай пикси

Өөрийн эр зориг, дүр төрхийг нуух хэрэггүй. Хэрвээ та ийм үзэл бодолтой бол энэ үсний засалт яг тохирно. Загварлаг, нөгөө талаасаа өдөөн хатгасан шинжийг өнгөөр бүр тодосгож болно. Шаардлагатай гэж үзвэл сонгодог загвар руу оруулчихна, бас шулуун, хурц дүр төрхийг ч илэрхийлж болно.

 

Каскад

Романтикт дуртай бүсгүйчүүдэд зориулав: олон давхраат үсний засалт нь үсийг өтгөн харагдуулна, яг л диснейн гүнж л гэсэн үг. 2018 онд энэ загвартаа бага зэргийн долгион нэмж өгвөл илүү зохимжтой гэж стилистууд зөвлөж байна. Илүү орчин үеийн загвар болно гэж үзжээ. Каскад нь бас …

.. дунд зэргийн уртад ч гайхалтай зохихоос гадна

… урт үсэнд ч бас

 

Хэт богино үсний засалт

Хэдхэн сантиметр урттай үс! Хэт богино үс  буюу бидний хэлж заншсанаар “ул тавиулж” засах нь эмэгтэйлэг харагдахгүй гэж үзэх байх. Гэхдээ хэд хэдэн давуу талтай. Үндсэн – арчилгаа тун энгийн: ороох, хатаах хэрэггүй, тэгэхээр ямар нэгэн гель, лак, хөөс шаардлагагүй. Тиймээс эмзэг үстэй бүсгүйчүүдэд үсээ амраахад тун тохиромжтой болж байна.

 

Эцэст нь бонус: чёлк бас буржгар үс

Ямар үсний засалт сонгож байгаа нь хамаагүй (хэт богиноос бусад) 2018 оны халуухан трэнд болох нэмэлт хоёр хувилбараар чимж болно.

 

Франц маягийн урт чёлк

Дүр төрхөө өөрчлөхийг хүсэж буй бүсгүйчүүдэд тохиромжтой, гэхдээ үснийхээ уртыг өөрчлөхгүйгээр шүү дээ. Энэ төрлийн чёлк нь ямар ч урттай үсэнд зохино, бүсгүй хүнийг хөнгөн илүү залуу харагдуулж чадна.

 

Буржгар үс

Байгалиасаа буржгар үстэй бүсгүйчүүд индүүгээ цааш хураа: 2018 онд буржгар үс моод болсон. Сүрхий буржгар эсвэл сул буржгар байх нь чухал биш, бас урт уу, богино уу – тэр ч хамаагүй. Байнга шулуун үстэй явдаг бүсгүйчүүд ч үсээ зоригтой буржийлгаж болно – энэ бол 2018 оны загвар. Өөрийн дүр төрхөө огцом өөрчлөх боломж юм шүү – гэхдээ өөрийнхөө үсний уртыг оролдохгүйгээр шүү дээ.

30
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *