Хэдхэн минут дэлгэцээр гараад өнгөрөх дүрийнхээ төлөө маш их хэмжээний цалин авсан 23 жүжигчин

1

Одод – онцгой хүмүүс. Тэд өөрсдийнхөө авах хөлсийг тодорхойлдог бөгөөд кино продюсерууд үүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ. Камерын өмнө хэдхэн гаралт хийсэн ч хамаагүй өндөр дүн хэлсэн ч тэд зөвшөөрч л орхино. Өнөөдрийн жагсаалтад багтсан жүжигчдэд яг л ийм зүйл тохиолджээ.

buzzfeed.com

Жаред Лето “The Suicide Squad” кинонд тоглоод 7 сая доллар авсан гэсэн цуу яриа байдаг. Хэдий өндөр хөлс авсан ч гэлээ тэрээр бүхэл бүтэн киноны туршид хэдхэн удаа л үзэгдэнэ, ерөнхий тооцоогоор 7 гаруй минут л гардаг ажээ.

buzzfeed.com

Зендея “Dune” киноны тухай их ярилцлага өгсөн ч гэлээ ердөө долоохон минут л кинонд гардаг. Түүнд Лето шиг их мөнгө төлөөгүй ч гэсэн долоохон минутынхаа төлөө 300,000 доллар авчээ – чамлахааргүй л мөнгө.

buzzfeed.com

7 минут гэдэг ид шидийн тоо бололтой. Шер “Mamma Mia!” киноны хоёрдугаар хэсэг дээр бас л 7 минутын дэлгэцийн цагийг эзэлсэн, түүнд 1 сая доллар төлжээ.

buzzfeed.com

Сонирхуулж хэлэхэд “Mamma Mia!” киноны хоёрдугаар хэсэг дээр Мерил Стрип өөд болсон ба 5 минутын дурсамж байдлаар л гарна. Дурсамжийн 5 минутын дүр бүтээхдээ жүжигчин 3 сая доллар авсан юм.

buzzfeed.com

Бага Роберт Дауни өөрийгөө “Spider-Man: Homecoming” киноны чухал хэсэг гэж үзсэн байж магадгүй. Түүний дэлгэцээр гарсан хугацаа ердөө наймхан минут. Энэ хугацааны хөдөлмөртөө 10 сая долларын хөлс авсан байна.

buzzfeed.com

“Guardians of the Galaxy” кинонд Грутын дүрийг бүтээсэн Вин Дизел дэлгэцээр найм гаран минут л гардаг ба энэ хугацаанд ганц л үг хэлнэ: “Би бол Грут”.

buzzfeed.com

Вин Дизель энэ үгийг хэлээд бидний зүүдлэх ч үгүй дүнтэй мөнгө авчээ – тэрээр 54,4 сая долларын хөлсөөр тоглосон юм гэнэ лээ.

buzzfeed.com

Дуу оруулдаг жүжигчид ч гэсэн багахан ажил гүйцэтгээд их мөнгө авах тохиолдолд байдаг. Кэмерон Диаз жишээ нь Эллен Деженерест өгсөн ярилцлагаараа “Shrek 2” хүүхэлдэйн киноны дуу оруулгад ердөө арваад цаг л зарцуулсан гэдгээ хэлж байсан удаатай.

buzzfeed.com

Энэ 10 цагийн хөлсөнд тэрээр 10 саяыг олсон юм. Энэ нь нэг цагийн нэг сая доллар болно.

buzzfeed.com

“Eternals” киноны төгсгөлийн титр явсны дараа Харри Стайлс гардгийг та санаж байна уу? Жүжигчин минут орчим үргэлжлэх энэ хэсгийн тоглолтдоо 380,000 доллар авчээ.

buzzfeed.com

Киноны төгсгөл хүртэл үзэгддэггүй бас нэгэн жүжигчин – энэ бол “Star Wars: The Force Awakens” киноны Марк Хэмил юм. Тэр ганц ч үг хэлээгүй ч гэлээ олон эх сурвалжийн хэлснээр Хэмилл 1-3 сая хүртэл доллар авчээ.

buzzfeed.com

Алек Гиннес “A New Hope” кинонд 20 минутын хугацаатай тоглохдоо 95 сая доллар авснаас гадна насан туршдаа мөнгө үргэлжлүүлэн хүртсээр байгаа юм. Учир нь тэрээр бэкэндийн орлогоос 2,25 хувийг хүртэхээр тохиролцжээ. Уг кино нэгэнт дээд амжилтыг тогтоосон тул түүний орлогын дүн нэмэгдсээр л, хэдэн сая ч болж байгаа юм бүү мэд.

buzzfeed.com

Жулия Робертс ч гэсэн ийм төрлийн хэлцлийг “Valentine’s Day” кинотой байгуулсан гэдэг. Урьдчилгаа болгож 3 сая доллар аваад бэкэндийн орлогоос 3 хувийг нь авч байхаар тохиролцжээ. Жүжигчин угтаа бараг кинонд тоглоогүй: түүний дүр нэг хэсэгт гараад л өнгөрдөг. Нэг үг хэлснийхээ хөлсөнд 11,952 доллар болон дэлгэцийн гарах секунд тутамдаа 8333 доллараар тооцжээ. Кинонд гарах хугацаандаа тэр онгоцонд л суугаад байгаа харагддаг юм. Ингээд түүний эцсийн хөлс нийтдээ 14 сая болжээ.

buzzfeed.com

“Mother’s Day” киноны зураг авалтад оролцсоны хөлсөнд 3 сая доллар авч байсан удаатай. Уг дүрийг бүтээхэд тэрээр амьдралынхаа 4 өдрийг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, түүний нэг өдрийн ажлын хөлс 750,000 доллараар үнэлэгдсэн хэрэг юм.

buzzfeed.com

Жон Син “Train Wreck” киноны эхэнд л гараад өнгөрдөг хэдий ч энэ богино тоглолтоороо 2,5 сая доллараар орлогоо нэмэгдүүлж чаджээ.

buzzfeed.com

Женнифер Лоуренс “Dark Phoenix” киноны эхэнд л гардаг, гэхдээ энэ тоглолтоороо 4,7 сая доллар олсон гэж ярьцгаадаг юм – нэг ёсондоо киноны гол од Софи Тернерээс ч ихийг авсан болж таараад байна.

buzzfeed.com

Энн Хэтэуй “Les Misérables” кинонд ердөө 15-хан минут гардаг ч гэлээ энэ дүрээрээ Оскарын эзэн болж байсан билээ. Кино салбарын нэр хүндтэй шагнал хүртээд зогсохгүй киноны дүрээрээ 10 саяын цалин авчээ.

buzzfeed.com

Сонирхуулж хэлэхэд “The Dark Knight Rises” кинонд 19 минутын дүр бүтээсэн бөгөөд хөдөлмөрийнхөө хөлсөнд 7,5 сая доллар авсан байна.

buzzfeed.com

Марк Уолберг “All the Money in the World” киноны дахин зураг авалтад 10 өдөр оролцоод 1,5 сая доллар авсан. Дахин зураг авалт явуулах болсон шалтгаан нь кино дэлгэцнээ гарахаас сарын өмнө Кэвин Спейсигийн дүрд Кристофер Пламмер тоглох болсонтой холбоотой юм. Зураг авалтын энэ арван хоногт хэр их ажил хийж гүйцэтгэснийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ л хамтран тоглогч Мишель Уильямс энэ 10 өдөрт 1000 гарахгүй доллар олсон нь тодорхой болжээ.

buzzfeed.com

Том Фэлтон гэхэд л Харри Поттерийн тухай кинонуудад дүр бүтээсэн хөлсөндөө 14 сая доллар авчээ. Тэр бүх ангиудыг нийлүүлээд ердөө 31 минут л гардаг юм.

buzzfeed.com

Жонни Деппийг “Alice in Wonderland” киноны од гэж зарлаж байсан нь сурталчилгааны арга барил байжээ. Үнэндээ түүний бүтээсэн дүр дэлгэцээр ердөө долоон минут л гардаг. Энэ дүрийг бүтээгээд жүжигчин өөрийн хөрөнгийг 50 сая фунт стерлингээр нэмэгдүүлжээ.

buzzfeed.com

Сонирхуулж хэлэхэд, Депп “Fantastic Beasts: The Secrets of Dumbledore” киноны дүрдээ 16 сая доллар авч байсан удаатай. Хамгийн инээдтэй нь тэр киноны нэгээхэн хэсгийн л зураг авалтад оролцсон гэх боловч үзэгчид анзаараагүй – түүний Мадс Миккельсен л анзаарсан гэдэг.

buzzfeed.com

“The Other Guys” кино эхлээд ойролцоогоор 15 минутын дараа Дуэйн Жонсон болон Сэмюэл Л.Жесксон нарын тоглосон дүр үxдэг. Жонсон энэ дүрийнхээ төлөө 9 сая доллар авчээ.

buzzfeed.com

Марлон Брандо “Superman” кинонд тоглоод 3,7 сая долларын цалин мөн бэкэндийн орлогоос 11,75 хувийг авахаар тохиролцжээ. Тэр зураг авалтын талбай дээр 13 өдөр ажилласан бөгөөд кинонд 20 хүрэхгүй минут л гардаг юм.

buzzfeed.com

“Batman & Robin” кинонд тоглосных нь төлөө Арнольд Шварценеггерт 25 сая доллар төлжээ. Тэр 25 хоног ажилласан, өөрөөр хэлбэл өдөрт нэг сая долларын цалин авч байсан байна.

11
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *