Хүндхэн өдрийн дараа нуруугаа сунгаж, тайвшруулах 10 сунгалтын дасгал

1

Өдөр бүр олон цагаар суугаа байрлалтай байдаг хүмүүс нуруундаа заавал анхаарч байх хэрэгтэй. Хэрэв булчингуудаа зохих ёсны дагуу тогтмол сунгахгүй бол тун ч муу зүйл хүлээж байгаа гэдгийг санаарай. Тиймээс л өдөрт хэдхэн минут босож зогсоод, энгийн хэдэн дасгал хийх цаг өөртөө зайлшгүй гаргах хэрэгтэй. Ингээд бид танд зориулж хүндхэн өдрийн дараа нурууны булчингуудаа суллаж, сунгах энгийн бөгөөд үр дүнтэй дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Үхрийн нүүр байрлал

  • Шалан дээр суугаад, урт амьсгал авсны дараа зүүн хөлөө баруун гуя дээгүүрээ давуулна. Зүүн өвдөг биеийн урд талд, хөндлөн шулуун байрлалтай байх ёстой.
  • Баруун хөлөө зүүн хөл дээрээ тавьсны дараагаар хөлөө аль болох сайтар шахаад эгц урагшаа харж сууна. Хөл солбисон байрлалтай биеийн хоёр талд байрласан байна.
  • Ингээд ташаагаа чадах чинээгээрээ сайтар сунгаж, ямар нэг зүйл эгц дээрээс тань татаж байгаа мэт нуруугаа дээш сунгана.

 

2. Хүүхэд байрлал сунгалт

  • Дөрвөн хөллөөд бугуй, тохой, мөрөө урагш байрлуулан, алгаа доош харуулан шалан дээр наана.
  • Дараагаар нь нурууны доод хэсгийг хөлийн өсгий рүү шахах байдлаар нуруугаа сунгаж өгнө.
  • Цээж болон толгойг доошлуулж, гараа сайтар сунгаж өгнө. Хүрэх хамгийн эцсийн цэг хүртэл нь сунгах хэрэгтэй.
  • Энэ байрлалаа 20-30 секунд бариад эргээд эхний байрлал руу шилжинэ.

 

3. Суугаа байрлалаас нуруугаа эргүүлэн сунгах дасгал

  • Энэ дасгал нь таныг ажлын ширээнийхээ араас босолгүйгээр сунгалтын дасгал хийх боломж олгоно. Сандал дээр сууж байхдаа хөлийн улыг бүтнээр нь шалан дээр тавьсан байна.
  • Биеийн дээд хэсгийг баруун тийшээ эргүүлнэ. Энэ үе ташаа хөдөлгөөнгүй байх ёстой.
  • Зүүн гараа баруун өвдөг дээрээ тавьж биеийг арагш түлхэж өгнө. Энэ үед мөр тэгшхэн, параллель байрлалтай байх ёстой.
  • Энэ байрлалыг 10 секундын турш бариад дасгалаа зүүн талдаа давтаж хийнэ.

 

4. Мөр, далаа хавчих дасгал

  • Цэх зогсоод хоёр гараа хажуудаа авна.
  • Гарын алгаа гадагш нь харуулна. Ингэснээр дасгал хийх үндсэн байрлалд шилжлээ гэсэн үг. Мөрөө чангалж болохгүй.
  • Мөрөө шахаж, далаа хооронд нь нийлүүлнэ. Чих, мөр, тааз нэг байрлалд буюу бие ерөнхий цэх байрлалаа алдаж болохгүй.
  • Байрлалаа 6 секунд бариад, биеэ амраана.

 

5. Цээж, өвдгөө нийлүүлэх сунгалтын дасгал

  • Нуруугаараа газар хэвтээд өвдгөө нугална. Хөлийн ул шалан дээр бүтэн тавигдсан байх ёстой.
  • Гараа өвдөг дээрээ тавина.
  • Одоо өвдөг дээрээ тавьсан гараа зөөлхөн татаж, өвдгөө цээж рүүгээ шахаж өгнө.
  • Ташаагаа газраас бага зэрэг хөндийрүүлбэл нуруу сунгагдан, массажлагдаж байгааг мэдрэх болно. Ингээд 5 хүртэл тоолоод эргээд эхний байрлалдаа очно.

 

 

6. Нурууны доод хэсгийг эргүүлэх сунгалтын дасгал

  • Нуруугаараа газар хэвтээд, өвдгөө нугална. Хөлийн улаа шалан дээр бүтэн тавьсан байх ёстой. Энэ бол эхлэх байрлал.
  • Мөрөө шал руу сайтар нааж өгнө. Ингээд өвдгөө нугалсан чигээр нь хажуу тийш нь хазайлгана.
  • Энэ байрлалаа 5-10 секунд бариад эхлэх байрлалдаа эргэж очно.
  • Ингээд өвдгөө нугалсан чигээр нь нөгөө тийш нь хазайлгаж өгнө. Ингээд дахин эхлэх байрлалтай очих байдлаар дасгалаа үргэлжлүүлнэ.

 

7. Гурван толгойт булчингийн сунгалт

  • Зүүн гараа шулуун дээш чиглэлтэй өргөж дасгалаа эхлүүлнэ. Ингээд гараа нугалаад толгойнхоо ард авч ирнэ.
  • Баруун гараа хоёр далныхаа дунд аваачин, хүзүүгээ сунгаж өгнө. Баруун тохойгоо дээш өргөж, зүүн гараараа баруун тохойгоо барина.
  • Энэ байрлалаа 10 секунд бариад, нөгөө гартаа давтан хийнэ.

 

8. Хажуу тийш гулзайх сунгалтын дасгал

  • Завилж сууна.
  • Хоёр гараа аль болох дээшээ өргөөд хэвлий болон хавирга хоорондын булчин сунаж мэдрэгдэх хүртэл хажуу тийш хазайж өгнө.
  • Гараа өөрт тухтай байхаар тохируулж яаж ч нугалсан болно. Дасгалаа хийхдээ нэг сайхан урт амьсгал аваад гараа эргээд буулгана.

 

9. Суугаа байрлалаас нуруугаа сунгах дасгал

  • Газар суугаад хөлөө урагш нь жийнэ.
  • Баруун өвдгөө нугалаад зүүн хөлөө давуулан тавина.
  • Баруун гараа шалан дээр тавина.
  • Зүүн тохойн ард талыг нугалсан өвдөг дээрээ аваачиж биеэ бүхэлд нь баруун тийш эргүүлж өгнө. Амьсгалаа гарга.
  • Амьсгалаа аваад биеэ эргүүлсэн чигтээ баруун мөрөн дээгүүрээ давуулан харна. Энэ байрлалдаа 5 удаа амьсгалаа авч, гаргаад эргээд хэвийн байрлал руугаа шилжинэ. Хоёр талдаа солбиж хийгээрэй.

 

10. Хоёр тийш хазайх сунгалтын дасгал

  • Ийм дасгалыг бид өдөр тутамдаа хийгээд байдаггүй ч яг үнэндээ нурууны бүх асуудлыг нэг дор шийдэж чадах гайхалтай дасгал юм.
  • Энэ дасгалыг хийхийн тулд газар суугаад хөлөө чадах чинээгээрээ өргөн дэлгэнэ.
  • Гараа баруун хөл дээрээ аваачин толгойгоороо өвдгөндөө хүрэх гэж хичээ. Хэдэн секунд бариад эргээд хэвийн байрлалдаа шилжинэ. Хоёр талдаа солбиж хийнэ.
6
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *