
Тори буюу thorium нь байгаль дээр олддог радио идэвхт химийн элемент юм. Манай гариг дээрх хамгийн нягт материалуудын нэг болох торигийн жижиг дээж нь ижил хэмжээний нүүрснээс даруй 200 сая лахин илүү энергийг хадгалж байдаг аж. Аянга цахилгааны бурхан Thor-ын нэрээр нэрлэгдсэн энэ химийн элементийн хүчээр ажилладаг машинтай бол шатахууны асуудалд дээр санаа зовох асуудалгүй болох юм. Laser Power Systems компани торигоор ажилладаг машины хөдөлгүүрийн концепцийг зохион бүтээжээ. Тус багийнхан уг радио идэвхт элементийн жижиг хэсгүүдээр усыг халааж, уур үүсгэснээр хөдөлгүүрийг ажиллуулах энергийг гаргах лазер бөөгнөрлийг бүтээсэн байна. Laser Power Systems-ийн CEO, Dr. Charles Stevens хэлэхдээ “Машин бол бидний анхдагч сонирхол биш. Автомашин үйлдвэрлэгчид үүнийг худалдаж авахыг хүсэхгүй.” гэсний дээр дэлхий ертөнцийн амар тайвны төлөө энэ хүчийг ашиглах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр агааржуулагчийн хэмжээний торийн хөдөлгүүр нь бүхэл бүтэн зоогийн газрууд, зочид буудлууд, оффисын барилгууд тэр ч бүү хэл дэлхийн тог цахилгаангүй газар дахь жижиг хотуудыг цахилгаанаар хангана гэж үзэж байгаа юм байна.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=68A_HPYGdlk[/embedyt]








zaa
2014/05/06 at 21:18
amidraldaa gants l iim mashin avchihiin bol neg nasaaraa unaad yavchihiin bishu, ur ach nartaa uldeej ch boloh yum
gehde aihtar nariin himiin element urvalaar l hiigdeh n dee
de
2014/05/08 at 10:27
morgoldood delbervel ter n jijig hotiig delbelne biz uran l gesen ug