Айгуилле де Миди уулын оргил дээрх агаарын трамвай

0

Айгуилле де Миди уулын оргил дээрх агаарын трамвайФранцын Альпын нуруун дахь Монт Бланк ууланд Айгуилле де Миди /Aiguille du Midi/ нэртэй нэгэн уул бий. Энэ уулын ноён оргил дээр үд дундын нар эгц тусдаг учир ийнхүү нэрлэгдсэн нь энэ бөгөөд үгчлэн орчуулбал ‘Needle of the Noon’ эсвэл ‘Needle of the Mid-day’ буюу Үд дундын оргил гэсэн үг болдог аж. Монт Бланк уулын баруун хэсэгт, 3842 метрийн өндөрт сүндэрлэх энэхүү оргилын хойд талд Францын алдарт цанын бааз Шамоникс Монт Бланк /Chamonix Mont Blanc/ оршдог. Айгуилле де Миди уулын оргил дээрх агаарын трамвай 1955 онд баригдсан нь хорин жилийн турш Дэлхийн хамгийн өндөрт оршдог агаарын трамвай гэгдэж байжээ. Түүгээр ч үл барам өдгөө ч 1035 метрээс 3842 метр өндөртөө Дэлхийн хамгийн өгсүүр, босоо хэлбэрийн агаарын трамвай гэгдсээр байгаа юм. Шамоникс суурингаас Айгуилле де Миди уулын оргил руу агаарын трамвайгаар 20 минут аялж очих ба нэг цагт 550 хүнийг зөөвөрлөх хүчин чадалтай энэхүү трамвайн насанд хүрсэн хүний ирж очих тасалбар өнгөрөгч оны сүүлийн байдлаар 46 евроны үнэтэй байсан байна. Айгуилле оргил дээр орчны үзэсгэлэнт байгалийг алган дээрээ тавьсан мэт харах гайхамшигтай боломжийг эдлэхийн хамт 30 хүний суудалтай кафед сууж, кофе уух, бэлгийн дэлгүүрээс юм худалдан авах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *