Тэнгэрт хальсан алдартнууд өнөөдөр амьд байсан бол ямар харагдах байсан бол?

1

Бидний мэдэх олон сайхан алдартнууд илүү тод од болон гялалзахаасаа өмнө дэндүү эрт тэнгэрт хальсан билээ. Жим Моррисон, Жими Хендрикс, Курт Кобэйн болон Жанис Жоплин гээд дурдаад байвал дуусахгүй. Гэвч тэд одоог хүртэл бидний дэргэд байсаар байгаа бол яах вэ? Тэдний залуу насны төрх өнөөдөр амьд байсан бол байж болох төрхтэйгөө адилхан харагдах байсан уу?

“Sachs Media Group”-ийн зүгээс Phojoe студитэй хамтран залуудаа биднийг орхин одсон алдартнуудын гэгээн дурсгалд зориулж, тэднийг өнөөдөр амьд байсан бол ямар харагдах байсныг бодит мэт дүрсэлжээ.

1. Боб Марли

Реггэе хөгжимд хамгийн том нөлөө үзүүлж чадсан алдартан маань 1981.05.11-ний өнөөдөр 36 насандаа таалал төгссөн билээ. Тэр өнөөдөр 73 настай байх байлаа.

 

2. Жанис Жоплин

Жанис Жоплин бол үгээр хэлэхийн аргагүй шилдэг рок дуучин байсан бөгөөд 1970.10.04-ний өдөр 27 насандаа бурхны оронд одсон. Тэр өнөөдөр 75 настай байх байжээ.

 

3. Жонн Леннон

“Beatles” хамтлагийг үүсгэн байгуулагч, дууны шүлэг зохиогч, төгөлдөр хуурч тэрээр 1980.12.08-ний өдөр 40 насандаа амь насаа алдсан юм. Түүний хувьд өнөөдөр 77 нас зооглох байв.

 

4. Элвис Пресли

Рок энд Роллын хаан 1977.08.16-нд 42 настайдаа таалал төгссөн. Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 83 настай байх байжээ.

 

5. Жими Хэндрикс

Рок хөгжмийн агуу гитарчин Жими Хендрикс 1970.09.18-нд 27 насандаа бурхан болсон бөгөөд өнөөдөр 75 настай байх байлаа.

 

6. Курт Кобэйн

1990-ээд оны рок агуу дуучдын нэг Курт Кобэйн 1994.04.05-ны өдөр цэл залуу 27 насандаа таалал төгссөн билээ. Тэр өнөөдөр 51 нас хүрэх байв.

 

7. Бобби Дарин

Рок энд Роллын эхэн үеийн мандан бадарч явсан дуучин маань 1973.12.20-нд бурхны оронд заларчээ. Тэр үед Бобби Дарин 37 настай байсан бөгөөд өнөөдөр хэрэв амьд сэрүүн байсан бол 82 настай байх байлаа.

 

8. Кэйт Мүүн

“The Who” хамтлагийн гишүүн, бөмбөрчин тэрээр 1978.09.07-ны өдөр 32 насандаа таалал төгссөн. Өнөөдөр 71 нас хүрэх байжээ.

 

9. Карэн Карпентер

“The Carpenters” хамтлагийн бөмбөрчин, дуучин бүсгүй 1983.02.04-нд 32 настай байхдаа бурхан болж байв. Тэр өнөөдөр 68 настай байх байлаа.

 

10. Деннис Уилсон

“Beach Boys” хамтлагийн үүсгэн байгуулагчдийн нэг тэрээр 39 насандаа буюу 1983.12.28-нд таалал төгсчээ. Тэр өнөөдөр 74 настай байх байжээ.

 

11. Жим Моррисон

“Lizard King”-ийн дуучин, “The Doors” дууны шүлгийг зохиосон тэрээр 1971.07.03-нд 27 насандаа таалал төгссөн бөгөөд өнөөдөр 75 нас хүрэх байв.

8
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Завхарсан юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *