Түүнийг ямар төрлийн эмэгтэй гэдгийг мэдмээр байна уу? Тэгвэл дараах 45 асуултыг түүнээс асуу!

1

Та өөрийгөө эмэгтэйчүүдийг ойлгодог гэж боддог уу? Яг үнэндээ дэлхий хүртэл тэдний толгойд ямар бодол байгааг мэдэхгүй. Тэр тийм гэж хэлсэн ч, энэ нь үгүй гэсэн утгатай, харин үгүй гэж хэлсэн бол, үгүй гэсэн утгатай, төвөгтэй биш гэж үү? Бид түүнийг юу ч гэж хэлсэн бай, асуудлыг хялбархан шийдвэрлэхэд туслах түүнээс асуух ёстой асуултуудыг хүргэж байна. Залуу минь, чамд түүнийг таниж мэдэхэд хэрэг болох болно. Амжилт хүсье!

1. Чи хамгийн сүүлд юунаас болж уйлсан бэ?

2. Чи өөрийнхөө хамгийн сайхан дурсамжаа хуваалцана уу?

3. Чамд хийхийг маш их хүсдэг ч, нэг ч удаа хийж байгаагүй зүйл байдаг уу?

4. Чамайг хүчирхэг хүн болгосон нэг зүйлийг хэлээч?

5. Чи хэзээ өөрийгөө хамгийн ихээр мэдэрдэг вэ?

6. Чамд өөрийнхөө нэг зүйлийг өөрчлөх боломж олговол юуг өөрчлөх вэ?

7. Чамайг ямар зүйл сул дорой болгодог вэ?

8. Хэрэв чамд хаа нэгтээ явах боломж олдвол чи хаашаа явах вэ?

9. Уйтгарласан үед чинь юу чиний сэтгэл санааг дээрдүүлдэг вэ?

10. Чамд амьдрах ердөө нэг өдөр үлдсэн байвал чи хамгийн эхэнд юу хийх вэ?

11. Чамтай хамгийн ойр хүн хэн бэ?

12. Чамайг хамгийн сайн мэдэх хүнийг нэрлээч?

13. Чиний амьдралд хэн нь илүү чухал вэ? Найзууд эсвэл найз залуу?

14. Чиний хүүхэд насны чинь мөрөөдөл юу байсан бэ?

15. Хэрэв чамд олны танил хүмүүсийн нэг болох боломж олговол чи хэн болох вэ?

16. Чи магтаалд дуртай юу?

17. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэг үү?

18. Хоёр дахь учрал эхнийхээс илүү юу?

19. Чи хэр олон удаа хайрлаж, дурлаж байсан бэ?

20. Чиний хайрыг юу татдаг вэ?

21. Чи зурхайд итгэдэг үү?

22. Чи сүнсэнд итгэдэг үү?

23. Юу чамайг эмзэг болгодог вэ?

24. Чамд айдаг ч гэлээ, эрэгтэй хүнээс асуухыг хүсдэг зүйл бий юу?

25. Хэрэв чи бүтэн өдрийн турш эрэгтэй байвал, хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?

26. Сексийн харилцаанд орох үед хамгийн чухал зүйл юу вэ?

27. Чиний амьдралын зорилго юу вэ?

28. Чиний мөрөөдлийн ажил юу вэ?

29. Чиний хамгийн дуртай баярыг сонсъё?

30. Чамайг хамгийн сүүлд уйлуулсан зүйл?

31. Юу чамайг инээлгэдэг вэ?

32. Хамгийн сүүлд чи хэзээ ичгэвтэр байдалд орсон бэ?

33. Чиний хамгийн том айдас юу вэ?

34. Чи урьд өмнө ямар нэгэн хууль зөрчиж байсан уу?

35. Чиний амьдралдаа хийж байсан хамгийн галзуу зүйл юу вэ?

36. Танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэх нь чиний хувьд ямар санагддаг вэ?

37. Чи юунд хамгийн ихээр харамсдаг вэ?

38. Чиний амьдралдаа гаргаж байсан хамгийн буруу шийдвэр юу вэ?

39. Чи бусдыг шүүмжлэх зуршилтай юу?

40. Чиний хамгийн дуртай хошин яриа?

41. Чи нохой эсвэл мууранд дуртай юу?

42. Чи мөнгийг чухал зүйл гэж боддог уу?

43. Чи өнгөрсөн цаг хугацаанд буцаж очвол, аль үедээ очихыг хүсч байна?

44. Бусдын итгэдэггүй ч, чиний итгэдэг зүйл юу вэ?

45. Чиний амьдралд дутагдаж байгаа нэг зүйлийг хэл гэвэл юуг хэлэх вэ?

5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *