Цагаан ордон МН370-ын эрэлд Холбооны Мөрдөх Товчоо тусална гэлээ

0

Цагаан ордон МН370-ын эрэлд Холбооны Мөрдөх Товчоо тусална гэлээМалайзын зорчигч тээврийн нисэх онгоц сураггүй алга болоод бараг 2 долоо хоногийн нүүр үзэх гэж байна. 26 улс орны эрлийн болон тусламжийн багийнхан эрлийн ажлыг гүйцэтгэж байгаа ч ямар ч ул мөр олдоогүй хэвээр байгаа. Холбооны Мөрдөх Товчооны Куала Лумпур дахь хуулийн оффисоос өнгөрсөн Лхагва гаригт хийсэн мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлдээ “Малайзын эрх баригчдад нисэх онгоцыг олоход шаардлагатай байгаа тусламжийг үзүүлж, эрлийг үргэлжлүүлнэ.” гэжээ.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Эрлийн үйл явцыг тодорхой болгохын тулд бид боломжтой бүхнийг хийнэ.” гэж хэлсэн байна.
Онгоцны алга болсон шалтгааныг тайлахад тустай гэж үзсэн бүхнийг хийж байгаагийн дотор онгоцыг хулгайлсан, сөнөөсөн байж болзошгүй нөхцлүүд, алан хядах үйл ажиллагаа болон нисгэгчид, мөн онгоцонд явсан хүн бүрийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг шалгах ч багтаж байгаа аж. Онгоцонд явсан хүмүүсийн ар гэрийнхний хувьд сэтгэл санааны байдал маш тавгүй байгаа юм. Тэд сэтгүүлчдэд бухимдлаа гаргацгааж, “Өдөр бүр өөр мэдээлэл өгч байна, онгоц хаана байна, гэр бүлийнхэн маань хаана байна, онгоцыг ол” хэмээцгээж байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/03/20 at 17:52

    medeelel tehnolgy hogjtson eren ved 1 ongots olj chdq bol yu ghewde ! : \

  2. Зочин

    2014/03/21 at 09:32

    Gazriin zurag deeree Mongolia geed bichchij boloogui yum bhda ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *