Манай дэлхийн тухай маш сонирхолтой 14 баримт буюу танд үүнийг дахин унших хүсэл төрнө

4

Хорвоо дэлхийд өдий хүртэл амьдрахдаа олон юм үзсэн баймаар. Гэтэл гэнэт эртний Ромчууд шээсээр шүдээ цэвэрлэдэг гэх зэргийн юм харахаар дахиад мэдэхгүй хичнээн их сонирхолтой, гайхмаар юм байдаг бол гэсэн бодол төрнө.

Энэ удаа бидний амьдран буй дэлхийгээ арай өөрөөр харах боломж олгох хэд хэдэн баримтыг хуваалцъя.

14. Эртний Ромд шээсийг ам зайлагчийн оронд хэрэглэдэг байжээ

Хүний шээсээр хувцас угаадаг байсан тухай баримтыг олон хүн мэднэ. Харин эртний Ромд шээсийг эрүүл мэндийн зориулалтаар буюу ам зайлагч, шүдний ооны оронд хэрэглэж байжээ. Шээс нь шүдийг цайруулж, толигор, гялалзсан болгож чулууг нь зайлуулдаг гэж үздэг байв.

 

13. АНУ-ын мөнгөн тэмдэгтийн 90% нь кокаины ул мөр хадгалдаг

Энэ нь эргэлтэнд байгаа АНУ-ын мөнгөн тэмдэгтийн ихэнх хувь нь кокаин хэрэглэгч болон хар тамхи худалдаалагч нарын гараар дамжсан байна гэсэн үг юм. Эрдэмтэд энэхүү мөнгөн тэмдэгтэд кокайны ул мөр байгаа нь энэ мансуурах бодис хэрэглэдэг хүмүүс мөнгийг сорох хоолой болгон ашигладагтай, мөн хар тамхины наймааны үеэр мөнгө тоолох үед энэ бодис шингэдэгтэй холбоотой гэж тайлбарлдасан байна. Ийм судалгааг янз бүрийн оронд явуулсан ба энэ бодис хамгийн их агуулагдах мөнгөн тэмдэгт нь АНУ, Канадынх бол Япон, Хятадын мөнгөн тэмдэгтэд хамгийн бага байсан байна. (12-20%)

 

12. Аянгад цохиулж насан туршийн “шивээстэй” болсон нь

Аянгад цохиулсны дараа хүний бие дээр зарим нэг тэмдэг үлдэх ба үүнийг Лихтенбергийн хэлбэр хэмээн нэрлэдэг. Энэхүү түлэгдэлтийн ул мөр нь он жилийн явцад бүдгэрэх боловч тэр чигээрээ алга болдоггүй. Аянгад цохиулсан хэсгийн хялгасан судас өргөссөнөөр ийм дүрс бий болдог билээ.

 

11. Бух улаан өнгө хараад улайрдаг гэдэг нь худал

Бух улаан өнгө ялгахгүй ба бүх л дэлхий түүнд зөвхөн хар цагаанаар харагдана. Бух улаан өнгө биш харин даавуу хөдлөхийг л харж улайрдаг байна. Энэ яриаг худал гэдгийг баталсан нөхдүүд нэгэн туршилт хийжээ: тэд янз бүрийн өнгө бүхий хувцастай 3 мануухай хийж тавьсан ба бух өнгө огт тоохгүй харин хөдөлж байгаа мануухай руу л дайрч байсан байна.

 

10. 8 цагийн нойр нь заавал баримтлах ёстой хэмжээ биш

Хүний унтах цаг янз бүр байж болох ба ген, нас, эрүүл мэндийн байдал, гадаад нөхцөл зэргээс шалтгаална. Сүүлийн үеийн судалгаагаар өдөрт 6,5-7,5 цаг унтдаг хүмүүсийн амьдрах хугацаа, амьдралын баяр баясгалан, үр бүтээл нь их унтдаг хүмүүсийнхээс илүү байдаг гэдгийг тогтоосон байна.

 

9. Эмэгтэй хүний хөхөнд байх мэдрэлийн төвийн тоо хөхний хэмжээнээс хамаарахгүй

Эмэгтэй хүний хөхөнд байх мэдрэлийн төвийн тоо тогтвортой бөгөөд хэмжээнээс үл хамаарна. Бас жижиг хөх илүү мэдрэмтгий байдаг бол том нь энэ тал дээр сул байх ба учир нь том хөхөнд арьсны доодох өөхний давхарга илүү зузаан байдагтай холбоотой юм.

 

8. Зарим төрлийн оготно бэлгийн ажил хийж өөрийгөө хороодог байна

Тэд 11 сартай болох үедээ бэлгийн хөгжил нь гүйцэх ба үүнээс хойш тэд маш эрчтэй бэлгийн ажил хийх ба 12-14 цагийн турш тасралтгүй хийнэ. Энэ нь эр хүйст оготно өөрийн генээ үлдээх гэж тэмцэлдэж байгаагийн нэг хэлбэр юм. Тиймээс тэдний ихэнх нь үр хүүхдээ төрөхийг ч харж амжилгүй үхдэг байна.

 

7. Далайн ёроолд олон тонн алт бий

Далайн ёроолд хүн төрөлхтний олж, ухаж гаргасан нийт алтны хэмжээнээс 200 дахин их хэмжээний алт бий. Тив хооронд алт зөөж явсан хөлөг онгоц сүйрч, тэнд зорчиж явсан хүмүүсийн алтан эдлэл мөн цуг далайн ёроолд живэх ба иймэрхүү тохиолдол маш их байсан учир их хэмжээний алт далайн ёроолд хуримтлагдсан байна.

 

6. Амнаас үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд тамхи татдаг байлаа

16-р зууны үед эмч нар амнаас үнэртэх үнэрийг дарахын тулд тамхи татахыг зөвлөдөг байжээ. Мөн тамхинд олон ашигтай тал бий гэж үздэг байсан байна. Жишээ нь толгой өвдөх, шүд өвдөх, үе мөчний өвчний үе болон бусад бие организмын зарим өвчнийг дарах эм болгон хэрэглэдэг байсан байна.

Мэдээж удалгүй энэ “ид шид нь” худлаа гэдэг нь тогтоогдсон билээ. Тамхи татах болон нас баралтын өндөр хувь нь хоорондоо шууд холбоотой болохыг баталсан судалгаа бий. Тиймээс тамхи татах нь таны эрүүл мэндэд хортой, олон төрлийн өвчний эх үүсвэр шүү гэдгийг санаж яваарай.

 

5. Генийн өөрчлөлт хийсэн улаан лоольд камбала (халбин загас) загасны ген бий

Энэ загасны генийг генийн өөрчлөлттэй улаан лоольд оруулж бөөрөнхий, гялалзсан болгосон байна.

 

4. Хүчилтөрөгчийн ихэнх хувийг мод биш далай гаргадаг

Ой модыг дэлхийн “уушги” хэмээн нэрлэдэг боловч хүчилтөрөгчийн ихэнх хувийг далайн фитопланктон гэгч зүйл бий болгодог байна. Харин ой модны үйлдвэрлэх ихэнх хүчилтөрөгч нь энэ ой доторх илжрэх, үхжих явцад хэрэглэгддэг байна.

 

3. Сансрын нисгэгчид өөрийн амьсгалаас болж амьсгал боогдон сэрэх тохиолдол бий

Сансрын нисгэгч нар унтаж байх үед агаар нийлүүлэх нэмэлт төхөөрөмж сансрын станцад байдаг. Энэ төхөөрөмж байхгүй бол тэд өөрийн амьсгалсан агаараас болж хүчилтөрөгчийн өлсгөлөнд орж сэрэх болно.

 

2. Дэлхийн үнийг тогтоожээ

Эрдэмтэд сансрын биетүүдийн үнэ цэнийг тодорхойлох томьёо гаргаж авсан байна. Энэ томьёонд гариг эрхэсийн жин, нас, нээгдсэн үе, халуун дулааны хэмжээ, тойрон эргэх оддын гялалзах байдал, хэмжээ, байрлал зэргийг тооцох юм байна. Энэ тооцоогоор манай дэлхий 5 тунамал буюу 5 квадриллион ам.долларын үнэтэй бол Ангараг гариг ердөө 14,000 ам доллар ба тэнд амьдрах нөхцөл маш муу учраас тэр гэнэ.

 

1. Эр хүний хөл, гарын хэмжээгээр түүний бэлгийн дур хүслийг тодорхойлох боломжгүй

Зарим нэг судлаачид хүний хурууны хэмжээгээр эр хүний цусан дахь бэлгийн дааврын хэмжээг тодорхойлж болно гэж үздэг. Гэвч энэ даавар нь биед ургах янз бүрийн үс болон бусад шинжээр илрэх болохоос эр хүний бэлэг эрхтний хэмжээ, бэлгийн дур хүсэлд хамаагүй юм.

33
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
18
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
12
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *