Таныг өөд болсны дараа сошиал бүртгэл /аккаунт/ чинь яах бол?

3

Эмэг эхийнхээ амьдралыг сошиал сувгаар нь олж мэдэж болно гээд та төсөөл дөө? Түүний шоудаж байсан зураг, инээдтэй постууд, тэнэг тэмдэглэл, оролцож байсан арга хэмжээнүүд, түүний үзэл бодол. Энэ бүгдийг олж харсны дараа та түүний тухай тэс өөр бодолтой болно гэдэгтэй санал нийлэх байх. Та түүнийг илүү сайн мэдэх болно. Харин одоо: таны ач, зээ нарт дээрх боломж байх болно гээд бод доо. Яагаад гэвэл та үхлийнхээ дараа амьд мэт байсаар л байх болно.

Хэдий зэвүүн санагдсан ч гэсэн бид хэн нэгэн өөд болбол түүний сошиал сүлжээний бүртгэл нь хэрхэх тухай олж мэдэхээр шийдсэн юм.

Facebook таныг дурсамжинд хадгална

Facebook өөрсдийн хэрэглэгчиддээ урьдчилан тоон гэрээслэл бичиж үлдээх боломжийг олгодог бөгөөд та өөрийн аккуантад хэнд бүртгэлээ үлдээхээ гэрээслэж бичнэ (“өв залгамжлагч” таны мэдээллийг харахгүй, устгаж чадахгүй боловч шинийг оруулах боломжтой). Хэрвээ үхэл гэнэтийн бол хоёр хувилбар бий:

  • Бүртгэлийг төрөл садан нь устгаж болно ( нэгдүгээрт төрөл садан, хоёрдугаарт өөд болсон зэргийг нь баримттайгаар баталж чадвал)
  • Энэ төрөл садан “дурсгалын хөшөө” босгож болох ба – энэ тохиолдолд бүртгэл ямар нэгэн өөрчлөлтгүй хэвээрээ үлдэнэ. Шинэ зураг, мэдээлэл оруулах, шинэ найзын хүсэлтийг хүлээн авах боломжтой. Харин хэрэглэгчийн нэрний хажууд нэгэн тусгай тэмдэглэгээ болох Remembering гэсэн бичиг байх болно (нөгөө “дурсгалын хөшөө”).

 

Instagram-д та дурсгалын галерейд үлдэнэ

  1. Instagram-ын бүртгэл зүгээр л өөд бологсдын дурсгалын галерей болж хувирна. Таагүй сонсогдож байгаа боловч тухайн хүний талаар ихийг өгүүлэх билээ. Төрөл төрөгсөд нь аккаунтыг устгуулах хүсэлт тавьбал хүсэлтийг ёсоор болгох ажээ (төрөл төрөгсөд болон өөд болсныг баримтаар нотлох хэрэгэтэй). Инстаграм – хүнд суртлыг бас тэрүүхэн тэндээ мэдрүүлчихнэ.

 

Twitter-т спамчид таны аккаунт руу нэвтэрч чадна

Өнгөрсөн жил twitter шуугиан болсноос хойш бидний хөндөөд байгаа асуудал илүү хурцаар яригдаж эхэлсэн юм: 2 жилийн өмнө өөд болсон сэтгүүлч Дэвид Каррагийн аккаунтыг спам-бот эвдэлж юу дуртайгаа бичиж, сэтгүүлчийг дагагчид нь бүр айдас, шоконд орсон гэдэг.

Хэдийгээр ийм аймшигтай тохиолдол болсон ч Twitter дорвитой арга хэмжээ аваагүй ба  аккаунтыг өөд бологчийн төрөл садангийн хүсэлтээр идэвхгүй болгох эсвэл бүгдийг хэвээр нь орхиж тухайн аккаунт спам-ботуудын хараанд өртөхгүй байгаасай гэсэн хий хоосон найдлага тавих зэрэг л үлдэж байна.

 

Google таны сүүлчийн хүслийг биелүүлнэ

“Амьдрал баялаг …” гэсэн үгээр Google-ийн “Юмыг яаж мэдэх вэ?” гэсэн үйлчилгээ эхэлдэг.. Уг хэсэгт “идэвхгүй үе”-ийг тохируулах боломжтой, өөрөөр хэлбэл гэнэт онлайн байхаа больж хэсэг хугацааны турш идэвхгүй болбол (хугацааг та өөрөө тохируулна) Google танд идэвхгүй үеийн хугацаа дуусах гэж байгаа талаар анхааруулга ирүүлнэ. Ингээд хэд хоногийн дараа таны “сүүлчийн хүсэлт”-ийг биелүүлэхэд бэлэн гэсэн захидал ирэх ажээ. Идэвхгүй болсноос хойш та өөрийн аккуантаа хэнд (10 хүртэл хүнд боломжтой) үлдээхээ өөрөө захиж гэрээслэх болно.

 

ВКонтакте–д бүгдийг байгаагаар нь үлдээнэ

“ВКонтакте”-д өөд болсон баримтыг хавсарган явуулж техникийн туслалцаа авах боломжтой. Бүртгэлийг устгах, идэвхгүй болгох эсвэл байгаагаар  нь “нөөцлөх” зэрэг боломжтой юм. (мөн тохиргоог нь зөвхөн ойр дотныхонд дурсгал болгон үлдэх боломжтойгоор өөрчилж болно). Төрөл саданд тухайн аккаунтыг удирдах эрхийг олгохгүй бөгөөд магадгүй энэ нь зөв шийдэл байж болох юм.

 

Энэ бүхэн ирээдүйд юунд хүргэх вэ?

Facebook хэрэглэгчдээс 2012 он гэхэд ойролцоогоор 30 сая нь өөд болжээ. Үүнээс сошиал сувгийн өөд болсон хэрэглэгчдийн тоо амьд сэрүүнээсээ удахгүй давна гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй болов уу. Энэ л үед виртуал өв залгамжлах асуудал хурцаар тавигдаж эхэлнэ.

Юу гэсэн үг вэ? Та маргааш өөд боллоо гэхэд таны тоон сүнс амьдарсаар л байх болно…

Зүгээр нэг хаягдсан бүртгэл биш харин бүрэн эрхт оюун ухаан байх бөгөөд харамсалтай нь зөвхөн онлайн хэлбэрээр. Үүнийг та “Black Mirror” киноны ээлжит анги гэж бодож болохгүй, энэ бол технологийн бодит дүр зураг юм. Eterni.me сайт өөд бологсдын бүх мэдээллийг сошиал сувгуудаас цуглуулж аваад (түүний бүх мэдээлэл, видео бичлэг, зураг, коммент, бүр шээсний шинжилгээ ч байвал авна) бот буюу бодитоор “сэтгэж” чадах нэгэн хувилбарын хүн бий болгоно. Өөрөөр хэлбэл, бодит цаг хугацаагаар түүнтэй харилцах, мэдээллээ солилцох бүрэн боломжтой, яг л амьд хүн шиг. Энэ төрлийн үйлчилгээ хөгжөөд эхэлбэл ирээдүйд өвөг дээдэстэйгээ харилцаж эхлэх нь. Алдартай, жишээ нь улс төрчдөөс тэр үеийн дэлхийн улс төрийн талаар зөвлөгөө авч болно. Магадгүй түүхийг эргүүлэх ч юм билүү?

Технологи биднийг юунд хүргэх нь одоогоор тодорхойгүй. Өнгөрснөө тавьж явуулахгүйгээр ирээдүй рүүгээ орж болохгүй гэж сэтгэл судлаачид үздэг байсан бол өнөөдөр өөд болсон хайртай хүнтэй байнга онлайн байж болох нь. Зарим нэг эрдэмтэд үүнийг муугүй санаа гэж дүгнэжээ.

31
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Enkhtsog Tsogoo

    Enkhtsog Tsogoo

    2018/02/18 at 10:55

    Dursamjtaim bishuu harin haha

  2. Enkhtsog Tsogoo

    Enkhtsog Tsogoo

    2018/02/18 at 10:55

    Dursamjtaim bishuu harin haha

  3. Ц. Мөнхтүвшин

    Ц. Мөнхтүвшин

    2018/02/18 at 11:18

    oilhomjtoi ustan

  4. Ц. Мөнхтүвшин

    Ц. Мөнхтүвшин

    2018/02/18 at 11:18

    oilhomjtoi ustan

  5. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2018/02/19 at 16:44

    Bjil bn shd

  6. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2018/02/19 at 16:44

    Vvrd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *