Элдэв төрлийн сонирхолтой баримтууд

0

Элдэв төрлийн сонирхолтой баримтуудЯнз бүрийн сэдвийн, элдэв төрлийн сонирхолтой баримтуудыг дахин та бүхний өмнө дэлгэж байна. Хүн төрөлхтөнд угаас заяадаг сониуч зангийнхаа дээрээс уншигч та бүр ч сониуч хүн болвоос энэхүү нийтлэл маань сонирхлыг тань гарцаагүй татаж, уншсаныхаа дараа хэн нэгэнд сонирхуулан ярих шинэлэг сэдэв болж чадах болно гэдгийг эргэлзэлгүй хэлье. Юутай ч мэдээллийн маань дэлгэрэнгүйд зочилно уу.

9/11-ний аврах ажиллагааны үеэр амьд үлдэгсдийг эрж хайх ажилд нохойнуудыг маш бага ашигласан. Учир нь тэд өөрсдийгөө буруутай мэтээр бодож, түүнээсээ гарч чадалгүй маш их стресстдэг аж. Тиймээс аврагчид өөрсдөө нурангин дунд нуугдан нохойнуудад өөрсдийг нь олох боломжийг олгох замаар тэдний дайчин мөн чанарыг дэмждэг байжээ.
Кокайны контрабандчин, тэрбумтан Сал Маглута АНУ-ын үндэсний хурдан завины уралдаанд гурван удаа ялалт байгуулж, телевизээр олон удаа гарч байсан ч түүнийг 6 жилийн турш хэн ч анзаараагүй байна.

2,5 настай Мишель Фанк голд унаж, усан доор 66 минутын турш байсан. Аврагчид түүнийг эрэг дээр гаргахад жаахан охин зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байжээ. Гэтэл 3 цагийн дараа охины судсан дахь цус бүлээсэн, биеийн температур нь Цельсийн 25 хэмд хүрснээр охин өнөөг хүртэл амьд сэрүүн байгаа юм.

Хүний бие дэх титин хэмээх уургийн химийн нэршил нь 189,819 үсэгнээс бүрддэг бөгөөд бүтнээр нь нэрлэхэд гурван цагийн хугацаа шаардагддаг байна.

Өндгийг удаан хадгалахын тулд бохир байдлаар хадгалдаг болох нь илчлэгдсэн. Учир нь өндгийг усаар угаахад зах зээл дээр борлуулагдахаар тавигдах хугацаа нь уртасдаг ч ийнхүү угааснаар өндөгний хальсан дахь нүх сүвнүүд нээгдэж, түүгээр нь хортой нян бактериуд нэвтрэх боломжтой болдог байна.

Доорх зургийг харсан насанд хүрэгчдийн олонх нь эр эм хоёр хүнийг олж хардаг бол хүүхдүүдийн олонх нь 9 хар далайн гахайн дүрсийг олж хардаг байна.

Ягаан өнгө гэж байдаггүй. Бидний харж буй ягаан өнгө нь шинжлэх ухааны томоохон нууц юм. Энэ өнгө нь улаан болон үзмэн ягаан өнгөний нэгдэл бөгөөд бидний тархинд ягаан өнгө гэж буудаг байна.

Литвачуудын 16% нь ДОХ-ын эсрэг дархлаатай.

1938 оны 10-р сарын 30-нд Америкийн зохиолч Орсон Уэллес /Orson Welles/-ийн “Дэлхийн дайн” радио жүжиг радиогоор цацагдаж байх үед шууд эфирт нэгэн хачирхалтай чимээ гарсан нь сонсогчдыг маш ихээр цочирдуулсан төдийгүй АНУ-ын зүүн хойд хэсгийн 1 сая гаруй оршин суугчид Марс гаригийнхны дайралт болно гэдэгт итгэсэн байна. Сандарч тэвдсэн хүмүүс гэртээ хамгаалалт хийж, зэр зэвсэг цуглуулан, зарим нь нүүх дүрвэхэд хэрэгтэй гэсэн зүйлсээ цуглуулсан байжээ.

Сандал дээр зөв суух нь нуруунд тийм ч сайн зүйл биш. Хамгийн сайн суулт бол 135 градусын өнцөг гаргаж суух юм.

Хятадад “Гэрийн эзэгтэй нарын холбоо” нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэрлэсэн чинээлэг эрчүүдийн ивээлээр амьдардаг эмэгтэйчүүд нэгдэж, санаа бодол, дадлага туршлага, сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ ивээн тэтгэгч нь санхүүгийн тусламжаа зогсоосон тохиолдолд ивээн тэтгэгчиддээ хэрэгжүүлэх муу муухай зүйл, хог новш цуглуулахад нь тусалдаг байна.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *