
Зураг дарна гэдэг урлаг, бизнес, хобби мөн. Тийм ч учраас мэргэжлийн зураг авахад тусгай тоног төхөөрөмжиyд багагүй мөнгө зарах хэрэг гарна.
Гэхдээ “хямдхан” аргууд бас байна аа, эдгээр аргуудыг ашиглан мэргэжлийн зурагчны дарсан зурагнаас дутахааргүй зураг гарна.
Манангийн эффект
Байдаг л нэг гялгар уутыг линзэндээ углаад зураг дарахад манантсан зураг гарна. Гялгар уутаа базаад зураг авахад тусаж буй гэрлийг хугалсан зураг гарна. Мөн плёнк, линзний завсар гялгар уутаа хийж илүү ихийг сэтгэж болно.
Спышкийн тархацыг нэмэгдүүлэх
Шөнийн цагаар эсвэл гэрэлтүүлэг муутай өрөөнд энэ аргыг ашиглаж болно. Зузаан цаас эсвэл пластик байж болно.
Винтаж зураг
Багавтар уусалттай зураг авахыг хүсвэл тусгай линзний шаардлагагүй. Дурангаа вазелинаар тослоход сайхан зураг гарна.
Гэрэл ойлгогч
Зураг дээр илүү их гэрэл ойлгохыг хүсвэл өөрөө хийж болно. Пластик тавгийг фольгагаар ороогоод спышк дээрээ зооно.
Макро линз
Жижиг биет эсвэл жижиг зүйлийн зураг авах бол тусгай дуран хэрэггүй. Дурандаа ариун цэврийн цаасны голын хатуу цаасыг углаад зургаа аваарай.
Гэрийн фото студи
Мэргэжлийн фото студийн арын фон маш чухал байдаг. Гэрийн нөхцөлд ханын цаас, өнгийн цаас, сэтгүүлийн хуудас зэргээр орлуулж болно.
Спышкийн өнгөт фильтр
Өөрийн хүссэнээр хийж болох зүйл. Нимгэн өнгө өнгийн хавтас, эсвэл гэрэлтдэг өнгө өнгийн дэвтрийн хавтас байж болно. Өөрт тохирох хэмжээг хайчилж аваад резинээр тогтоогоорой.
Зургийн аппаратаа зөв барих нь чухал
Гэрэл зураг сонирхогчид зургийн аппаратаа зөв барих тал дээр анхаарал хандуулдаггүй, үүнээс таны зургийн чанар маш их шалтгаалдгийг анхаарна уу. Камерыг дандаа хоёр гараараа барина. Баруун гарын алгаар аппаратны корпусыг барина, эрхий хуруу арын нүүрэнд, долоовор хуруу зураг дарах товчлуур дээр, бусад гурван хуруу нүүрэн талд байрлана. Зүүн гарын үүрэг бол аппаратыг бүтэн барихад зориулагдсан, хэрвээ тольт аппарат бол дурангаас, харин компакт аппарат бол их биеэс барина.
Сүүдэр турших
Этгээд сүүдэртэй зураг сонирхолтой харагддаг. Хиймэл сүүдрийг гэрлийн өөдөөс татсан утас, хайчилсан цаас, жалюзан хөшиг гээд өөр юугаар ч хийж болно.
Штатив
Хэрэгтэй боловч үнэтэй зүйл. Хуванцар хоолой ашиглан өөрсдөө хийж болно.
Фотобокс
Хэрвээ эд зүйлсийн зураг авахаар шийдсэн бол лайтбокс хэрэг болно. Юуны түрүүнд хайрцагны каркас босгоод таван ханыг нь гэрэлтэх цагаан цаасаар битүүлнэ, дээрээс нь ширээний чийдэн тусгана.
Тусгал
Жирийн толины тусламжтайгаар тусгалтай зураг авч болно. Камерныхаа өмнө толь бариад зургаа авахад эсвэл баяжуулаад өнгө нэмээд зургаа дарж болно.








Чинзоо
2016/06/27 at 14:17
Нонораяаб Раяабноно
Амарзаяа
2016/06/27 at 14:26
Эрдэнэбилэг А.
Цэвээнжавын Даваадулам
2016/06/28 at 01:27
Bayarkhuu Densmaa
Bayarkhuu Densmaa
2016/06/28 at 01:28
Bayarkhuu Densmaa
2016/06/28 at 01:28
Bayarkhuu Densmaa
2016/06/28 at 01:28
Franklyn
2017/01/31 at 14:36
HU