Хүмүүс “Дахиад хүүхэдтэй болохгүй юм уу?” гэж байнга асуугаад, энэ сэдвээр яриа өрнүүлж эхлэх үед гал унтраах 9 арга

0

Дахиад хүүхэдтэй болохгүй юм уу гэсэн асуулт болгонд дахин хүүхэдтэй болж асуудлыг шийдээд байх боломжгүй шүү дээ. Энэ асуулт тийм ч сүртэй асуудал үүсгэхгүй ч бага багаар хуримтлагдсаар том асуудал болж хувирах аюултай. Учир нь олон хүүхэдтэй болох талаар ярих бүрт тухайн эмэгтэйд хэмлэгдэж байгаа мэт мэдрэмж төрдөг байна. Тиймээс өөрийн дураар тийм зүйл нэхдэг хүмүүст өгөх бэлэн хариулттай байх хэрэгтэй. Тиймээс бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад дараагийн удаа хүүхэд нэхсэн хүмүүст өгөх хариулттай болоорой.

1. Шударга, шулуун хариул

Асуулт асуусан хүнээ хэлэх үггүй болгох нь хамгийн сайн арга юм. Хэдэн хүүхэдтэй болохоо шийдэх хүн бол зөвхөн та өөрөө шүү дээ. Тиймээс асуусан хүн бүрд тодорхой хариулт өгөх гэж хичээх хэрэггүй. Таны ээж байсан ч хамаагүй. Тиймээс нөгөө хүнээ дахин тийм асуулт асуухгүй болтол нь шууд, шийдсэн хариулт өгөх хэрэгтэй.

 

2. Сэдвийг наргиан болгоод өнгөрөөх

Зарим үед шууд шударга хариулт өгсөн ч энэ талаар ярьсаар байх хүмүүс тааралдаж магадгүй. Энэ тохиолдолд гал унтраах зорилгоор хошин шогийн мэдрэмжээ багахан гаргахад л хангалттай.

 

3. Баталгаатай хариулт өгөх

Ганцаараа байна гэдэг нь ганцаардаж байна гэсэн үг биш. Тэр ч байтугай та хэдэн арван хүний дунд байхдаа ч ганцаардаж үзсэн л биз дээ. Ямар нэгэн байдлаар, бид бүгдээрээ энэ дэлхийд ганцаараа л байдаг учраас ганцаараа байхдаа учраа олоод л байх болно. Тиймээс айлын ганц хүүхдүүдэд санаа зовох хэрэггүй.

 

4. Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өг

Заримдаа хүн шударга бус байдлын хохирогч болж, маш энгийн үнэнийг мартдаг. Хүүхдээ гэрт нь байлгаад байлгүй сургууль, цэцэрлэгт хамруулж найзуудтайгаа цагийг өнгөрөөх боломжоор бүрэн хангах хэрэгтэй. Судалгаанаас айлын ганц хүүхэд болон эгч ах, дүүтэй хүүхдүүдийн нийгмийн харилцаанд онцын ялгаа гараагүй байна. Үүнээс гадна айлын ганц хүүхдүүд найз нөхөдтэй болж, нийгмийн харилцаанд орохыг илүү их хүсдэг.

 

5. Яг одоогоороо амьдрах ёстой гэдгийг тайлбарлах

Амьдралыг урьдчилан таамаглах аргагүй бөгөөд юу ч тохиолдож болно. Гэхдээ хүүхдээ алдахаас айна гэдэг нь өөр хүүхэдтэй болох гэж яарах шалтгаан биш юм. Тиймээс элдэв муу зүйл хэтрүүлэн бодолгүй бүх хайраа хүүхдэдээ зориулж байгаарай.

 

6. Мэдрэмжээ илэрхийл

Мэдээж ингэж хэлүүлэхэд сэтгэл гонсойх боловч маргааныг цааш үргэлжлүүлэх гэсний хэрэггүй. Энэ тохиолдолд тухайн хүн таныг үгээрээ гомдоож байгаагаа мэдсэн нь дээр. Тиймээс өөрийн мэдрэмжээ зөв илэрхийлэх явдал юм. Би мэдэрч байна гэхийн оронд “Та надад ингэж мэдрүүллээ…..” гэж хэлбэл зохистой. Гэхдээ хэн ч буруугаа хэлүүлэх дургүй учраас энэ тал дээр тантай ахиж маргахыг хүсэхгүй.

 

7. Тоохгүй орхих

Та өөрийн үзэл бодлыг хамгаалах эсвэл хэн нэгний бодлыг өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Энэ тохиолдолд үл тоомсорлох нь хамгийн зөв арга байх болно. Удалгүй өөр ярианы сэдэв эхлүүлчих. Ийм л энгийн.

 

8. Тэдний үгийг сонс

Бодлоо хэлснийх нь төлөө хүмүүстэй бүү маргалд. Юу хэлмээр байгааг нь хэлүүлж л бай. Эцсийн эцэст, хэн ч хэзээ үхэхээ мэдэхгүйгээс гадна хүүхдэд авга, нагац, өвөө, эмээ гээд хэн нэгэн үлдэж л таарна. Мөн тэд өсөж том болоод аав, ээжийгээ алдсан сэтгэлийн шархаа найз нөхдийнхөө тусламжтай эдгээх л болно.

 

9. Асуултыг нь буцааж асуух

Заримдаа хэн нэгний асуултад хариулснаас тэр хүндээ өөрийнх нь асуултыг эргээд тавих нь илүү дээр байх болно. Иймэрхүү маргааны хамгийн том аюул нь таныг шийдвэрээсээ буцахад ч нөлөөлж магадгүй. Тиймээс энэ тохиолдолд та чухам яагаад дахин хүүхэдтэй болохоор яарахгүй байгаагаа өөртөө сануулж, үнэт зүйлээ хамгаалах хэрэгтэй.

7
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *