
Лос Анжелесын авто шоу өнгөрсөн баасан гаригт эхэлсэн бөгөөд 12-р сарын 9-ний өдөр хүртэл Лос Анжелес хотын “Convention Center”-т үргэлжилнэ.
Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд болох BMW, Mercedes-Benz болон шинээр автомашин үйлдвэрлэх болсон Rivian, Byton зэрэг компаниуд удахгүй зах зээлд нийлүүлэгдэх шинэ загварын автомашинуудаа олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэ жилийн үзэсгэлэнгээр одоо болон ирээдүйд автомашины өнгө төрхийг тодорхойлох, газ болон бензин мотортой 2020 Lincoln Aviator болон 2020 Jeep Gladiator автомашинууд болон цахилгаан мотортой BMW Vision iNext, Rivian R1T зэрэг автомашинуудыг олон нийтэд танилцуулж байгаагаараа онцлогтой гэнэ. Үзэсгэлэнд оролцож буй эдгээр автомашинуудын зарим нь энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэгдэх бол үлдсэн нь 2021 он хүртэл тодорхой цаг хугацаануудад хэрэглэгчдийн гар дээр очих юм байна.
Ингээд хамтдаа 2018 оны Лос Анжелесын авто шоун дээр олон нийтэд танилцуулж буй 24 машиныг үзэж сонирхоцгооё.
2020 Hyundai Palisade /2019 оны зун/

2019 Mazda3 /2019 оны эхний улирал/

2020 Porsche 911 /2019 оны зун/

2019 Honda Passport /2019 оны эхний улирал/

2020 Jeep Gladiator /2019 оны хоёрдугаар улирал/

BMW X7 SUV /2019 оны 3-р сар/

BMW Vision iNext /2021 он/

Porsche Macan /2019 оны зун/

2020 Lincoln Aviator /2019 оны зун/

2019 Ford Ranger /2019 оны эхний улирал/

2020 Toyota Corolla Hybrid /2019 оны хавар/

2019 Toyota Prius AWD-e /2019 он/

Volkswagen I.D. Buzz Cargo /2022 он/

2019 Lexus LX Inspiration /2018 оны сүүлээр/

2019 Nissan Maxima /2018 оны 12-р сар/

Byton K-Byte /2021 он/

Byton M-Byte /2019 он/

Audi E-Tron GT /2021 он/

Rivian R1S /2020 он эсвэл 2021 он/

Rivian R1T /2020 он эсвэл 2021 он/

2019 Nissan Murano /2018 оны 12-р сар/

2019 Subaru Crosstrek Hybrid /2018 оны сүүлээр/

2020 Kia Soul EV /2019 он/

2020 Mercedes-AMG GT R Pro /2019 он/








