Идэвхжүүлсэн нүүрсийг бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулахад хэрэглэж болно

1

Идэвхжүүлсэн нүүрс нь хүний биед хуримтлагдсан хорт бодис болон химийн бодисуудыг гадагшлуулах хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл бие махбодийг цэвэрлэхэд тусална.

Аль 18 болон 19 дүгээр зуунд эрдэмтэд идэвхжүүлсэн нүүрс нь хордлого тайлдаг болохыг олж тогтоожээ. Мэдлэг хөгжиж баяжсаны ачаар “идэвхжил”-ийн үйл явцын талаар илүү их хүн өргөн мэдлэгтэй болсон байна.

Идэвхжүүлсэн нүүрсийг хордлогын үед болон эмийн тунг хэтрүүлэн уусан үед хэрэглэж болно, мөн холестерины хэмжээ их байх, гэдэс хийгээр дүүрэх, жирэмсний үед ходоодны шүүс ялгарах, тэр ч бүү хэл шарталтын үед ч хэрэглэнэ. Үүнээс илүү хүчтэй үйлчилгээ гэж юу байх вэ дээ?

Идэвхжүүлсэн нүүрс нь химикат болон хорт бодисыг иддэг. Гэхдээ өөртөө шингээхгүй. Үйл явц нь абсорбци болон идэвхжүүлсэн нүүрсний хөөсөрхөг гадаргууны цахилгаан өөрчлөлтийн ачаар явагдана. Хорт бодис болон хий нь түүнд наалддаг.

Шингэний дутагдалд оруулж болохыг анхаарах хэрэгтэй, тийм учраас идэвхжүүлсэн нүүрс хэрэглэж байхдаа 12-16 стакан ус уух шаардлагатай. Нүүрс нь хордлогын үед хор тайлна, мөн ариутгах ч үйлчилгээ үзүүлдэг байна.

 

Идэвхжүүлсэн нүүрсний өөр бусад ашиг тус

Арxины хордлого болон шарталт

Идэвхжүүлсэн нүүрс нь хорт бодисыг гадагшлуулна, арxины хордлого тайлна мөн шарталтын таагүй шинж тэмдгийг арилгана.

 

Хөгшрөлтийн эсрэг

Идэвхжүүлсэн нүүрс нь хөгшрөлтийн явцыг удаашруулж чадна. Эрүүл бус эсвэл хүнд хоол идсэн, хүнд металл зэрэг хорт бодистой харьцсан бол өдөрт 2 ширхэг идэвхжүүлсэн нүүрс ууж байгаарай.

 

Холестерины өндөр хэмжээг багасгана

Идэвхжүүлсэн нүүрс нь муу холестерины хэмжээг багасгахын зэрэгцээ сайн холестерины хэмжээг нэмэгдүүлнэ.

 

Хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэнэ

Хоол идэхээс 90 минутын өмнө 10 грамм идэвхжүүлсэн нүүрс хэдэн өдрийн турш уухад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна.

 

Хорт бодисыг яаралтай гадагшлуулах

Насанд хүрэгчдэд 50-100 г бол хүүхдүүдэд 10-25 г байна.

 

Цагаан шүд

Идэвхжүүлсэн нүүрс нь амны хөндийн хүчил шүлтийн орчныг өөрчилдөг. Шүд цайруулна, амнаас үнэртэх эвгүй үнэрийг арилгана. Нойтон шүдний сойзондоо нунтаг идэвхжүүлсэн нүүрс түрхээд шүдээ угаана. Долоо хоногтоо гурван удаа угаагаарай.

 

Мөөгөнцөр

Мөөгөнцөр нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг, дархлааны системийг муутгана, бөөрний дутагдал, элэгний дутмагшилд хүргэх, тархины хэвийн үйл ажиллагааг гэмтээнэ, зүрхний өвчлөл, нүд цочроох, бөөлжүүлэх зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсгэдэг. Идэвхжүүлсэн нүүрс нь мөөгөнцрийн явцыг арилгаж хүндрэхээс сэргийлнэ.

 

Ус цэвэршүүлнэ

Идэвхжүүлсэн нүүрсийг ус шүүгч болгон ашиглаж болно.

 

Эрүүл арьс болон бие

Идэвхжүүлсэн нүүрсийг гадуур хэрэглэхэд биеийн эвгүй үнэрийг дарна, батганы эмчилгээ, мөн хортон шавьжинд хатгуулсан шархыг эдгээдэг.

15
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *