Хорвоо дэлхий дээр үнэхээр ийм хүмүүс байдаг гэдэгт итгэхэд ч бэрх 12 хүн. Тэд зүгээр ч нэг бусдаас ялгагдаад зогсохгүй, бүр үнэхээр онцгой хүмүүс

1

Тийм ээ, хүн болгон өөрийнхөөрөө гайхамшигтай бөгөөд давтагдашгүй. Үүнд маргаад байх зүйл алга. Энэ удаад зүгээр ч нэг бусдаас ялгагдаад зогсохгүй, бүр үнэхээр онцгой хүмүүсийн тухай ярих болно.

Өөрийн хүсэл зорилгоор эсвэл хувь заяаны эрхэнд эргэн тойрныхоо анхаарлыг өөрийн эрхгүй татах хүмүүсийг танилцуулъя. Итгэхэд ч бэрх Топ-12 хүн. Тэд үнэхээр байдаг, яг л бидэн шиг амьдарч, ажиллаж яваа улс.

1. Соронз-хүн

REUTERS/Dado Ruvic/MetroUK

Босни ба Герцеговин улсын Сребреник хотын 56 настай оршин суугч Мухубия Булюбасик таван жилийн өмнө өөрийгөө этгээд хачин авьяастай болохыг илрүүлжээ.

Түүний бие ямар нэгэн этгээд энергийг ялгаруулдаг бөгөөд үүнийхээ ачаар биедээ зөвхөн металл соронздоод зогсохгүй мөн хуванцар зэрэг дурын зүйлийг өөртөө наалдуулж чаддаг ажээ.

 

2. Үл таних-ихэр

Twin Strangers/lifter.com.ua

4 дүгээр сарын дундуур 26 настай ирланд бүсгүй Ниам Жини (Niamh Geaney) интернетийн ачаар өөртэй нь яг адилхан царайтай Карен Брениган (Karen Branigan) гэх бүсгүй 1 цаг яваад хүрэх газар амьдардаг болохыг мэдэж авчээ.

Жини хоёр сарын дараа хоёр дахь төрсөн биш “ихэр”-ээ олсон гэнэ – Италид амьдардаг Луису Гуицарди (Luisa Guizzardi).

 

3. Хамгийн том силикон хөxтэй бүсгүй

beshine.com/capitalfm.co.ke

32 настай германы “томчуудын загвар өмсөгч” Майра Хиллс  (Mayra Hills) дэлхий дээрх хамгийн том силикон хөxтэй бүсгүй юм.

Германы алдартай бүсгүйн хөx нь тус бүрдээ 9 кг жинтэй, дотроо 10 кг физиологийн тусгай бодис агуулдаг. Үүнээсээ болоод Майрын хөx хэмжээгээрээ улам томорсоор байгаа ажээ.

 

4. Цуc сорогч-эмэгтэй

huffpost.com

Мария Хосе Кристерна дөрвөн хүүхдийн эх, мэргэжлээрээ ажилласан бол хуульч хүн байжээ. Мөн гоо сайханчийн мэргэжил ч эзэмшсэн нэгэн.

Мариягийн биеийн 90 хувь нь шивээсээр дүүрсэн, үүнээс гадна арьсан доороо имплант ч суулгуулсан юм. Өөрийнхөө этгээд хачин гадаад төрхөөс болоод “Цуc сорогч-эмэгтэй” гэдэг нэртэй болжээ.

 

5. Дэлхийн хамгийн өндөр охин

Вфкскщае Штвшф/soulpost.me

Дэлхийн хамгийн өндөр охин – Элисани-да-Крус-Силва. Түүний өндөр – 2,03 метр, Бразилийн Салинополист амьдардаг.

Элисани хавдрын улмаас гигантизм гэх маш ховор өвчнөөр шаналж буй нэгэн. Эмч нар түүний хавдрыг авсан ч өндрийг нь яаж ч чадахгүй байгаа юм. 17 настай гэхэд ямар ч сагсчдаас өндөр болох нь ээ.

 

6. Дэлхий дээр хамгийн урт үстэй эмэгтэй

vistazo.com

Америк бүсгүй Терелинн Рассел – хамгийн урт үстэй эмэгтэй. Түүний үсний урт ойролцоогоор 2 метр.

Чиптэй гэр бүл болсон тэрээр одоо болтол урт үсээрээ гайхагдсан хэвээр байна. Тэрээр өөрт байгаа ганц баялгаа үргэлжлүүлэн ургуулсаар л… Терелин өдгөө гурван охины ээж бөгөөд охид нь ч бас ээжээсээ хоцрохгүй байхыг хичээж байна.

 

7. Хамгийн урт сормуустай эр

segodnya.ua

Валерия Смагли гэх 58 настай эр дэлхий дээрх хамгийн урт сормуустай эрд тооцогддог, түүний сормуусны урт – 3,5 см.

Урт сормуус – өөрийн баримтлах болсон хоолны дэглэмтэйгээ холбон тайлбарладаг. Валериягийн сормуус үнэхээр урт, ямар сайндаа л өөрөө дэлхий ертөнцийг бүтнээр нь харахад саад болдог гэжээ.

 

8. Эргэсэн хөлийн тавхайтай бүсгүй

godupdates.com

Ван Фан (Wang Fang) Хятадад төрсөн, 30 настай. Өөрийн этгээд хачин хөл дээрээ тун чиг эвлэг явж сурчээ.

Энэ эмэгтэй өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүлэхийг эрс эсэргүүцдэг – бүх зүйл хэвийн, эрүүл саруул гэх ажээ. Эргэсэн хөлийн тавхайтай ч гэлээ явахад нь огт саад болдоггүй төдийгүй хэнээс ч дутахааргүй хурдан гүйж чаддаг байна.

 

9. Хамгийн том өөрийн хөx

believe-or-not.blogspot.com

Дэлхийн хамгийн том хөxтэй хүн бол америк бүсгүй Норма Стиц юм: нийт тойрог нь 180 см, тус бүрдээ 25,5 кг жинтэй. Энэ дээд амжилтыг аль 1999 онд бүртгэсэн хэдий ч одоо ч Норма Стицийг гүйцэх бүсгүй гарч ирээгүй л байна.

Норма Стиц – олны өмнө гарч ирэхдээ хэрэглэдэг тайзны нэр. Загварын ертөнцөд ч өөрийн нэрийг дуурсгаад авсан тэрээр кино салбарт ч өөрийнхөө хүч чадлыг сорьжээ. Дэлхийн хамгийн том хөxтэй бүсгүй хоёр хүүхдийн ээж болсон байна.

 

10. Дэлхийн хамгийн урт хумстай хүн

andrewcourtneyphotography.com

Түүний дээд амжилтыг Гиннессийн номд албан ёсоор бүртгэсэн. Амжилт тогтоох үед түүний хумсны урт 7 метр 51.3 см байжээ.

Редмонд алдартай хумсаа 1979 оноос эхлэн ургуулсан бөгөөд үүнийхээ ачаар ч алдартай нэгэн болсон. Телевизийн төрөл бүрийн шоу, нэвтрүүлэгч урилгаар оролцдог ажээ.

 

11. Дэлхийн хамгийн том хамартай хүн

fishki.net

Туркийн иргэн Мехмет Озюрек дэлхийн хамгийн урт хамартай хэмээн Гиннессийн номд бичигджээ. Мехметийн хамрын урт 8,8 см.

Байгалиас ийм мундаг хамар заяасанд тэр их баяртай байдаг гэнэ. Төрөл бүрийн телешоунд оролцож хамраа гайхуулах дуртай ажээ.

 

12. Дэлхийн хамгийн урт хэлтэй хүн

metodi4ka.org.ua

Шанель Тэппер – Гинессийн дээд амжилтыг дэлхийн хамгийн урт хэлтэй эмэгтэй гэдгээрээ бүртгэгджээ. Шанелийн хэл 9,75 см урттай (хэлний үзүүрээс дээд уруул хүртэлх хэмжээг тооцдог).

Шанель хэлээ амнаасаа бүрэн гаргах юм бол эрүүнээсээ ч доошоо явдаг, харин хамрынхаа үзүүрт ямар ч төвөггүй хүрдэг байна.

Дээд амжилтыг тогтоосон эдгээр хүмүүсээс хэн нь таны сэтгэлийг их хөдөлгөв?

184
ГайхмаарГайхмаар
37
Ха ХаХа Ха
26
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *