Нялх хүүхэд яагаад хэлээ гаргадаг вэ? Ийм учиртай байдгийг нь дийлэнх эцэг эхчүүд мэддэггүй

0

Хүүхдүүд хэлээ гаргах үед өхөөрдөм хөөрхөн харагддаг боловч, эцэг эхчүүд энэ үйлдлийг гаргахад нь тэдний эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Аз болоход ихэнх нөхцөлд хүүхдүүд хэлээ гаргах нь хэвийн үзэгдэл байдаг. Нярай хүүхдүүд орчлон ертөнцтэй холбоо тогтоох эсвэл өөрийн хэрэгцээтэй зүйлээ илэрхийлэхийн тулд хэлээ гаргадаг байна. Гэвч эцэг эхчүүд хүүхдээсээ нүдээ салгаж болохгүй. Учир нь хүүхдийн энэ үйлдэл ямар нэгэн зүйлийг анхааруулж байж ч мэдэх юм.

Бид бүхэн бага зэрэг эрэл хайгуул хийж, хүүхдүүд юуны учир хэлээ гаргадаг, энэ нь ямар шалтгаантай болох талаар хүргэхээр бэлтгэлээ.

1. Тэд өлсөж байгаа

Нярай хүүхдүүдэд хуруугаа хөхөх болон хэлээ гаргах рефлекс байдаг бөгөөд энэ нь магадгүй тэд юм идэх цаг боллоо гэсэн санааг илэрхийлж байх боломжтой. Тэд өлсөж байгаа үедээ дандаа уйлдаггүй бөгөөд оронд нь эцэг эхдээ илүү тодорхой байдлаар хүсэж буй зүйлээ илэрхийлдэг. Тэд магадгүй гараа амандаа хийх, уруулаараа оролдох эсвэл эхийнхээ цээж рүү эсвэл сүүтэй сав руу бөхийж болно. Тэгэхээр хэлээ гаргах нь нярай хүүхдүүдийн хувьд юм идэхийг хүсэх үедээ байгалийн жам ёсоор хийдэг үйлдэл гэж ойлгоход буруудахгүй.

© shutterstock.com © depositphotos.com

 

2. Тэд цатгалан байгаа

Нярай хүүхдүүд дахиж юм идэхийг хүсэхгүй байгаагаа хэлээ гаргаж илэрхийлдэг байх магадлалтай. Үүнийг хүүхэд өлсөж байх үедээ гаргах үйлдлээс ялгаж мэдэхийн тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн хэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв хүүхэд хэн нэгний хувцаснаас татаж чангаах, уцаарласан юм шиг харагдах эсвэл уйлж эхэлбэл, энэ нь тэд хэдийнээ хангалттай хэмжээний хоол идчихсэн болохын илрэл юм.

© BE&W/East News

 

3. Тэд зүгээр тоглож байгаа

Нярай хүүхдүүд эхний хэдэн сар эргэн тойрон дахь хүмүүсийнхээ нүүрний хувирлыг дуурайдаг. Тэдэнд ингэх нь зарим нэг төрлийн тоглоом шиг санагддаг байх магадлалтай. Тэр тусмаа хэрэв насанд хүрэгчид хэдийнээ тэдэнд ямар нэгэн нүүрний хувирлыг үзүүлсэн бол энэ нь үнэний ортой гэж ойлгож болно. Хэлээ гаргах нь хүүхэд эргэн тойрныхонтойгоо харьцахын тулд тоглоом тоглож эхэлж байж мэдэх юм. Энэхүү харилцан үйлчлэл нь хүүхэдтэй ойр дотно холбоо үүсгэх гайхалтай эхлэлийг тавьдаг.

© Yavdat/easyfotostock/Eastnews © shutterstock.com

 

 

4. Тэд хатуу хоол хүнс идэхэд бэлэн болоогүй гэдгээ харуулж байгаа

Хүүхдийн эмч нар эцэг эхчүүдэд хүүхэддээ 6 сартай болсноос нь хойш хатуу хоол хүнс өгч болно гэж зөвлөдөг боловч, зарим хүүхдүүдийн хувьд энэ үедээ ч гэсэн хооллолтоо өөрчлөхөд бэлэн болоогүй байдаг. Тэгэхээр тэд хэлээ гаргаж байгаа нь хатуу хоол хүнсийг амнаасаа гаргах гэсэн оролдлого байж мэднэ. Энэ нь хүүхдүүд байгалийн жам ёсоор хахахаас сэргийлж байгаагийн илрэл байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ ихэвчлэн хүүхдийн амны хөндий хатуу хоол хүнсэнд дасал болоогүй үед ийм үйлдэл гаргана. Хэрэв хүүхэд тогтмол хатуу хоол хүнс идэхээс цааргалаад байвал, эмчид хандаж эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.

© depositphotos.com © Dessie_bg/easyfotostock/Eastnews

 

5. Тэд амаараа амьсгалж байх магадлалтай

Хүүхэд хамраараа амьсгаагаа авч, гаргах ёстой. Гэвч зарим нөхцөлд, жишээ нь хүүхэд ханиад тусах эсвэл бүйлсэн булчирхай нь асуудалд ороход амаараа амьсгалах зуршилтай болж, энэ нь хэвшдэг. Үр дүнд нь тэд хэлээ гаргана гэсэн үг. Хэрэв таны хүүхдэд амьсгалахтай нь холбоотой эсвэл хэвийн бус дуу авиа гаргаж байгааг анзаарвал, эмчид тэр даруйд нь хандаарай.

© shutterstock.com

 

6. Тэдэнд зарим нэг эрүүл мэндийн асуудал байх магадлалтай

Хэлээ гаргах нь нярай хүүхдүүдийн хувьд байгалийн жам ёсны хэвийн үзэгдэл байж болох ч, заримдаа хийн өвчин эсвэл булчингийн зовиур гэх мэт эрүүл мэндийн асуудалтай холбоотойгоор ойлгож болох талтай. Хэрэв та хүүхдээ тогтмол хэлээ гаргах, хэвийн хэмжээнээс их шүлс гарах эсвэл хачин ааш авир гаргаж байгааг нь анзаарвал, аюулгүй байдлыг нь хангахын тулд эмчид үзүүлээрэй.

© shutterstock.com

Та урьд өмнө нь хүүхдээ хэлээ гаргаж байхыг нь анзаарч байсан уу? Ямар шалтгааны улмаас хэлээ гаргадаг байсан бэ?

36
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Dashtsogt Elbegzaya

  2. Amarzaya Zaya

    Amarzaya Zaya

    2020/03/15 at 12:10

    Н.Энэрэл О.Чинбат

  3. Toogii Toogii

    Toogii Toogii

    2020/03/15 at 15:15

    Urnaa Urnaa

  4. Үжү Ни

    Үжү Ни

    2020/03/15 at 23:23

    Tuul Tuulhai

  5. Цэрэн Долгор Д.Х.

    Цэрэн Долгор Д.Х.

    2020/03/15 at 23:29

    Е.З. Эрдэнэ унш

  6. Sarantuya Lkhagva

    Sarantuya Lkhagva

    2020/03/16 at 14:45

    Dorjoo Naraa Мөнхлөөд үзүүл

  7. Punsantsogvoo Tomorbaatar

    Punsantsogvoo Tomorbaatar

    2020/03/16 at 20:11

    Э.Түмэн-Эрдэнэ

  8. Ceren Ceren

    Ceren Ceren

    2020/03/17 at 05:28

    И. Зозоло Золоо Золуушка

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *