Индонезийн гудамжуудаар этгээд хачин “мөнгөлөг” биетэй хүмүүс их харагдах болжээ. Тэд бол биеэ бүхэлд нь будсан гуйлгачид аж

0

Сүүлийн жилүүдэд Индонезийн гудамжуудаар этгээд хачин “мөнгөлөг” хүмүүс зугаалах болжээ. Нутгийн ард иргэд тэднийг “manusia silver” гэдэг, тэд арьсаа бүхэлд нь мөнгөлөг өнгийн будгаар будсан байдаг. Индонезийн нийслэл Жакарта хотод ийм хүмүүс хаа сайгүй таарна. Мөн азийн бусад улс орнуудад ч мэр сэр үзэгдэх болжээ.

Эдгээр мөнгөлөг хүмүүс нь бидний хэлдгээр бол гуйлгачид юм. Индонезод “manusia silver” гэх нэртэй эдгээр хүмүүс Азийн бусад улс орнуудад ч бас харагдах болжээ. Ялангуяа Индонезийн нийслэл Жакарта хотод хаа сайгүй. Тэд хотын гудамжаар хайрцаг барин гуйлга гуйна, машин зам дээгүүр ч үзэгдэнэ. Ийм дүрд томчууд төдийгүй багачууд ч хувирна – биеэ мөнгөлөг будгаар будаад л чи “manusia silver” болчих нь тэр.

stackpathcdn.com

Өглөө сэрээд тэд биедээ тусгай пигмент түрхэн гудамжинд гарч хажуугаар өнгөрөх хүмүүс, жолооч нараас гуйлга гуйдаг. Зарим нэгнийх нь хувьд хоолоо залгуулах жинхэнэ ажилд тооцогддог ажээ. Жакарта болон бусад томоохон хотуудын хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар “мөнгөлөг хүмүүс” үзэгдэх болсон цагаас эхлэн хэвлэл мэдээллийнхэн болон сошиал сүлжээ хэрэглэгчдийн анхааралд өртжээ. Удалгүй жирийн гуйлгачид ч биеэ мөнгөлөг будгаар будах болсон байна.

stackpathcdn.com

Сүүлийн үед мөнгөлөг биетэй гуйлгачдын тоо эрс өсөөд байгаа юм. Индонез болон азийн зарим улс орнуудад гуйланчлалыг гэмт xэрэгт тооцдог тул цагдаа нар тэдэнтэй идэвхтэй тэмцэж байна. Тэмцлийн үр дүнд “manusia silver”-ийн тоо буурч байгаа ч бүрмөсөн арилах нь эргэлзээтэй байгаа аж.

stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
stackpathcdn.com
17
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *