Кино үзэхдээ бидний төдийлөн анзаарч харж байгаагүй 15 нарийн чимхлүүр үзэгдлүүд

3

Кино үзнэ гэдэг минутын дотор хэдэн мянган үйл явдал өрнөж байдаг ертөнц рүү орж байгаатай адил билээ. Иймээс ч бид киноны гол үйл явдалд анхаарлаа хандуулж, бусад үзэгдлүүдийг анхааралгүй өнгөрүүлэх явдал олон байдаг. Та Nemo хүүхэлдэйн киноны Gill загас яагаад аквариумаасаа гарахаар цаг ямагт оролдож, X-Men кинон дээр Magneto яагаад маш том хэмжээтэй зүйлсийг хүслээрээ хөдөлгөж чаддаг ч ганц ширхэг зоосыг хөдөлгөж чадахгүй байгаа талаар бодож үзэж байсан уу? Манай сайт уншигч танд өмнө нь үзэхдээ огтхон ч анзаарч байгаагүй 15 нарийн бөгөөд чимхлүүр үзэгдлийн тайллыг хүргэж байна.

1. Профессор Х-ийн цаг

© Dark Phoenix / Twentieth Century Fox and co-producers

X-Men: Dark Phoenix кинонд Профессор Х Magneto-той ярилцах үедээ Rolex брендийн 1956 оноос хойш худалдаанд гарсан Milgauss загварын цаг зүүсэн байдаг билээ. Энэ цаг нь 1000 гаусс цахилгаан соронзон хүчийг өөрөөсөө холдуулах хүчтэй байдаг тул тэрээр өөрийгөө хамгаалж ийн зүүсэн ажээ.

 

2. Zootopia хүүхэлдэйн киноны цагдаагийн дарга яагаад нүдний шил зүүдэг вэ?

© Zootopia / Walt Disney Pictures and co-producers

Zootopia хүүхэлдэйн кинонд цагдаагийн дарга Bogo баримт бичиг уншихдаа харааны шил зүүсэн харагддаг. Энэ нь бодит амьдрал дээр одос үхэр хараа муутай байдгийг кинондоо шингээж харуулсан нь энэ юм.

 

3. John Wick-ийн бугуйн цаг

© John Wick: Chapter 3 – Parabellum / Lionsgate and co-producers

John Wick кинон дээр гол дүр бугуйндаа бусдын нэгэн адил цаг зүүсэн байгаа нь харагддаг. Гэхдээ зарим үзэгдлүүдэд тэрээр цагаа буруу харуулж зүүсэн байдаг нь шаардлагатай тохиолдолд цэpгүүд байршлаа бусдад мэдэгдэхгүйн тулд бугуйн цагны нүүр гэрэлд ойж харагдахаас сэргийлж байгаа нэгэн үйлдэл ажээ.

 

4. Hercules хүүхэлдэйн кинон дээрх гарагууд

© Hercules / Walt Disney Pictures and co-producers

Hercules хүүхэлдэйн кинон дээр Moira нар Hades-т 6 гараг нэг шугаманд давхцаж байгааг харуулдаг үзэгдэл байдаг билээ. Энэ нь эртний Грекийн одон орон судлал дэлхийгээс гадна Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагуудыг олж нээсэн байсны илрэл аж.

 

5. Moana-гийн тосгоныхон яагаад нутгаа орхиж явсан бэ?

© Moana / Hurwitz Creative and co-producers

Moana хүүхэлдэйн кинонд Moana-гийн эмээ нутаг усныхан нь нутгаа орхиж, адал явдал, шинэ нутаг хайж явсан тухай өгүүлдэг. Тэгвэл энэ нь Полинезийн ард иргэдийн бодит түүхээс сэдэвлэсэн үйл явдал ажээ.

 

6. King Louie-гийн өөрчлөлт

© The Jungle Book / Walt Disney Animation Studios and co-producers, © The Jungle Book / Fairview Entertainment and co-producers

Өмнө нь эгэл жирийн орангутан сармагчин төрхтэй байсан King Louie 2016 онд олны хүртээл болсон The Jungle Book хүүхэлдэйн кинонд үлэмж биет горилл сармагчны нэгэн төрөл зүйлийн амьтан болон өөрчлөгдсөн байдаг. Энэ нь зүгээр ч нэг үзэгчдийн анхаарлыг татах гэсэн оролдлого бус нутгийн уугуул иргэд түүнийг үлэмж биетэй сармагчин байсан гэх итгэл үнэмшлийг харуулах гэсэн нэгэн оролдлого байсан аж. Түүнчлэн энэ дүр төрх нь түүнийг хаан гэдгийг илүүтэйгээр тодотгон харуулах сайхан боломж болсон нь мэдээж.

 

7. Up хүүхэлдэйн кинон дээр Kevin-ийг яагаад ганц Dug олдог вэ?

© Up / Pixar Animation Studios and co-producers

Dug нохой өөрийн нөхдийн дундаас цор ганц голден ретривер үүлдрийн анч нохой тул Kevin-ийг ганцаараа хамгийн түрүүнд олж чадаж байгаагаар харуулсан байдаг. Мөн энэ үүлдрийн ноход нь хайр татам байдлаас гадна хэн нэгнийг хайх, мөр мөшгих тун дуртай гэдгээрээ алдартай.

 

8. Spider-Man: A New Universe кинонд Peter цахилгаанд цохиулахад бие нь яагаад шатаагүй вэ?

© Spider-Man: Into the Spider-Verse/ Sony Pictures Entertainment (SPE) and co-producers

Олон олон телевизийн цуврал, бүрэн хэмжээний кинонуудад хүн цахилгаанд цохиулах үед юу болдог талаар харуулдаг. Гэхдээ Spider-Man: A New Universe кинонд Peter цахилгаанд цохиулах үед түүний бие шаталгүй зүгээр өнгөрдөг. Энэ нь цахилгаан гүйдэл түүний араг ясаар бус мэдрэлийн судсаар дамжиж гарсантай холбоотой ажээ. Учир нь хүний бие дэх мэдрэлийн тогтолцоо нь цахилгаан дохио дамжуулагчийн үүрэгтэй байдагтай холбоотой.

 

9. Magneto яагаад зоос хөдөлгөж чаддаггүй вэ?

© X: First Class / Twentieth Century Fox and co-producers

X-Men: First Class кинон дээр Magneto-гийн хүүхэд насны үйл явдал гардаг билээ. Тухайн кинонд Magneto өөрийн хүчээ ашиглаж сурахаар герман 5 марк хөдөлгөх гээд чаддаггүй. Тухайн үзэгдэлд түүнээс хэд дахин том хэмжээтэй зүйлсийг хялбархан хөдөлгөж дөнгөдөг түүнийг яагаад ганц зоос хөдөлгөж чадахгүй байгааг гайхсан хүмүүс олон байгаа болов уу. Үүний хариулт нь маш энгийн бөгөөд тухайн зоосыг соронзонд татагддаггүй түүхий эдээр хийсэн байсантай л холбоотой ажээ.

 

10. Matrix киноны Orаculo-ын дүр

© he Matrix Revolutions / Warner Bros. and co-producers, © Michelangelo / Wikimedia commons, © CC0 / Creative Commons

Matrix цувралд үргэлж л ногоон хувцас өмсөж, улбар шар хормогч зүүж харагддаг өгөөмөр эмэгтэйн дүр гардаг нь мэдээж Orаculo билээ. Түүний дүрийг нэрт зураач Miguel Ángel-ын Грек-Ромын санваартныг дүрслэн зурсан Delphic Sibyl хэмээх зургаас сэдэвлэсэн ажээ.

 

11. Tron: Legacy киноны хөлөгт тоглоом

© Tron / Walt Disney Pictures and co-producers

Тус кинонд Quorra хэмээх робот бүсгүй хөлөгт тоглоомоор зохиогчоо ялж чаддаггүй тухайгаа өгүүлдэг үзэгдэл бий. Кино зохиолд тэрхүү тоглоомыг роботод кодлож сануулахад тун хүндрэлтэй Го хэмээн нэрлэдэг хятад хөлөгт тоглоомоос сэдэвлэн дүрсэлсэн аж.

Тэрхүү тоглоомыг 2016 онд буюу Tron: Legacy киног дэлгэцнээс гарснаас хойш 6 жилийн дараа л робот бүрэн эзэмшиж, дэлхийн аварга болох чадамжтай болсон юм. Магадгүй кино зохиолч Quorra-гийн дүрээр робот хүнийг ялахад хөгжих хугацаа их орно гэдгийг ч ийнхүү харуулахыг зорьсон байхыг үгүйсгэх аргагүй.

 

12. Aladdin хүүхэлдэйн киноны Бирд юм бичихдээ яагаад баруунаас зүүн рүү бичдэг вэ?

© Aladdin / Walt Disney Television and co-producers

Aladdín хүүхэлдэйн киноны Бирд эзнийхээ хүслийг бичих үедээ баруунаас зүүн рүү бичиж байгаа нь харагддаг. Энэ нь түүний гарал үүслийг араб гэдгийг илтгэх бөгөөд араб хэл баруунаас зүүн рүү бичигддэг онцлогтой байдаг билээ.

 

13. Bedazzled киноны хариултгүй тэгшитгэл

© Bedazzled / Twentieth Century Fox and co-producers

Bedazzled кинонд самбар дээрх бодлогуудыг арилгах үед энэхүү тэгшитгэл самбарт бичээстэй байгаа нь харагддаг. Энэ тэгшитгэлийг Ферматын сүүлчийн теором гэж нэрлэдэг бөгөөд бодоход хүндрэлтэй, их сургуулиудын оюутнуудын хамгийн их буруу боддог бодлого гэдгээрээ алдартай билээ.

 

14. Moana хүүхэлдэйн киноны Maui-гийн шидэт дэгээ

© Moana / Hurwitz Creative and co-producers

Maui шувуу болон хувирсны дараа ч түүний дэгээ түүний биеийн нэгэн хэсэг болон үлдсэн байгааг та харж байна.

 

15. Finding Nemo хүүхэлдэйн киноны Gill загас яагаад аквариумаасаа гарахаар цаг ямагт оролдож байдаг вэ?

© Finding Nemo / Pixar Animation Studios and co-producers

Gill нь тропикын уур амьсгалтай орчинд амьдардаг, зай талбай багатай орчинд амьдрах тун дургүй, дасан зохицох чадвар сул ‘Moor idol’ гэх төрлийн загас учир үргэлж уцаарлаж, аквариумнаасаа гарахаар арга сэдэж байдаг ажээ.

Таны хувьд өмнө нь анзаарч байгаагүй хамгийн сонирхолтой үзэгдэл аль нь байсан бэ?

42
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *