Бидний ариун цэвэр сахихад баримталдаг зарим нэг дүрэм европчуудын дунд багагүй эргэлзээ төрүүлнэ. Бид чухам юугаараа ялгаатай болохыг танд танилцуулъя

0

Улс орнуудын ард иргэдийн дунд харилцан адилгүй дадал зуршил байдаг нь энгийн үзэгдэл. Үүнд ариун цэвэр сахих дэг жаяг ч хамаарна. Миний хувьд Европод он удаан жил амьдрах завшаан тохиосон бөгөөд тэдний ахуй амьдрал, дадал зуршлын талаар багагүй мэдлэгтэй болоход минь нөлөөлжээ.

© Depositphotos

Өнөөдөр европчууд болон бидний дунд ямар ялгаа байгааг олж мэдэцгээх болно.

 

Ерөнхий ариун цэвэр

Ванн байдаггүй

Ихэнх европчууд ванны оронд шүршүүрт орохыг илүүд эрхэмлэдэг. Зарим нэг айлд бүр ванн ч байдаггүй. Учир нь ус, байрны төлбөр өндөр гардаг учраас тэд аль болох хэмнэхийг зорьдогтой нь холбоотой. Долоо хоногтоо ядаж нэг удаа ваннтай бүлээн усанд хэвтэж тайвшрахгүй юм бол ванн тавих ямар шаардлага байна. Багаасаа хэмнэж сурсан европчууд ийм дүгнэлт гаргаж ирсэн тул ванны оронд шүршүүрийн бүхээг суурилуулдаг юм. Хэрэглээ өндөртэй, тэгээд ч орон зай бага эзэлнэ.

© Depositphotos

 

Тосгуурын бөглөө

Зарим нэг европчууд урсгал усанд гараа угаадаггүй. Европ тивд төдийлөн түгээмэл зүйл биш ч гэлээ англи, Португал болон Испаничуудын дунд түгээмэл. Тэд тосгуурыг бөглөөгөөр таглаж ус хуримтлуулаад гараа нүүрээ угаадаг юм. Энэ тохиолдолд усны зарцуулалт эрс багасдаг ажээ.

© Depositphotos

 

Аяга таваг угаагч машин

Европчууд аяга таваг угаагч машин өргөн хэрэглэдэг улс. Энэ нь зөвхөн аяга таваг угаах цагийг хэмнээд зогсохгүй мөн ус хэмнэх зориулалттай. Хоол идсэн болгоныхоо дараа аяга таваг угааж байна гэж хэдэн литр ус урсгахын оронд өдөрт нэг л удаа аяга таваг угаагч машин дүүрсний дараа ажиллуулахад л хангалттай гэж үздэг.

© Depositphotos

 

Урсгал усны хэрэглээг хянах

Дээр дурдсан аргууд нь усанд ариг гамтай хандах, усны төлбөрийг хэмнэхэд чиглэсэн байгааг бид мэдэж авлаа. Гоожуураас ус зүгээр л бохир ус зайлуулах хоолой руу дэмий урсахыг европчууд огт тэвчихгүй. Ус урсаж байхад тавгаа үрээд зогсож байх уу? Ёстой хайран зардал байгаа даа. Европчууд ус ашиглаагүй л бол цоргоо бүрэн хааж заншсан улс. Алхам тутамдаа хэмнэнэ. Бид ч гэсэн тэднээс суралцмаар л байгаа юм.

© Depositphotos

 

Ерөнхий ариун цэвэр болон дотуур хувцас

Европчууд болон бидний дунд байдаг бас нэг ялгаа – дотуур хувцас худалдаж авахдаа гаргадаг хандлага. Европ эмэгтэйчүүд дотуур хувцсандаа мөнгө огт харамладаггүй, байнга шинэчилж байдаг улс. Жоохон ч гэсэн сунасан, утас нь татагдсан байсан ч хамаагүй – хосоор нь солих шалтгаан болно. Бид харин засна, нөхнө, бас боломж нь байвал хөxний даруулгаа ч цайруулах гэж үзнэ. Хэнийх нь зөв болохыг одоо болтол маргалдсаар л байдаг юм.

© Depositphotos

Ариун цэвэр сахих дэг жаяг улс орон болгонд харилцан адилгүй байгааг бид мэдэж авцгаалаа. Мэдээж энэ нь тэр чигтээ улсаараа дагаж мөрддөг гэж ойлгож болохгүй. Нэг гэр бүлд тэс өөр заншилтай байвал гайхаад байх хэрэггүй шүү. Сонирхоод үзвэл таны хөрш айл ч ариун цэврийн өөрийн гэсэн дүрэмтэй л байгаа болов уу.

6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganhuyag Batmoenh

    Ganhuyag Batmoenh

    2022/10/14 at 19:20

    Миний баримталдаг дүрмүүд байна даа

  2. Arya Tsets

    Arya Tsets

    2022/10/14 at 19:49

    миний хувьд багаасаа л мөрдсөн дэглэм юм даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *