Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино

2

Сэтгэл зүйн цуврал кинонууд сүүлийн үед тренд болоод байгаа. Одоо үед төрөл бүрийн жанрын олон олон цуврал гардаг болжээ.

Хүн таах дуртай хүмүүст зориулж дараах 13 киноны жагсаалтыг танилцуулж байна.

Nechessary Roughness (2011 — 2013)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 1

“Nechessary Roughness”- энэ бол хөл бөмбөгийн “The New York Hawks” багийн тухай цуврал юм. Энэ цуврал алдартай болж эхэлж байгаа бөгөөд зөвхөн тамирчид ч бус хөгжимчид, улс төрчид сонирхон үзэж байгаа юм. Сэтгэл зүйн байдал амжилтад хүрэхэд хэрхэн нөлөөлдгийг та олж хараарай. Бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү кино таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

In Treatment (2008 — 2010)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 2

Хэрэв та сэтгэл зүйн салбарын талаарх мэдлэг багатай бол танд энэ цувралыг үзэхийг санал болгож байна. Энд та олон зүйлийг сурч болно: америкийн сэтгэл зүйн эмчилгээний үзэл баримтлал ямар байдаг тухай, хэрхэн хувийн амьдрал ажлаа ялгаж салгах тухай, өөрийн болон бусдын гайхалтай авьяасыг нээх тухай гэх мэт.

Gravity (2010)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 3

Энэ цуврал кино нь амиа хорлох гэж завдсан ч одоо амьдралаа шинээр эхлэхээр хичээж байгаа бүлэг хүмүүсийн тухай юм. Бие биедээ туслахын тулд тэд уулзалт зохиож санаа бодол, асуудлаа хуваалцдаг. Энэхүү цувралын нэг улиралд олон төрлийн сонирхолтой яриа, адармаатай асуудлууд гарах болно. Гэсэн ч үзэхэд урамтай байдаг шүү.

Web Therapy (2011 — 2015)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 5

Хүн бүрийн хайртай Лиза Кудроуийн өөр нэгэн амжилттай цувралын нэг юм. Сэтгэл судлаач бүсгүй 3 минутын Skype дуудлага хийж дэлхий нийтийг өөрийн сэтгэл зүйн эмчилгээний шинэ аргаар алмайруулна. Өвчтөний ярих хэрэггүй зүйлийг сонсож бүтэн цаг зарцуулснаас гуравхан минут сонсож зөвлөгөө өгч яагаад болохгүй гэж. Үүнд ямар нэг марзганал, тоглоом, дуу огт хэрэггүй. Реалити-шоу шиг өөд өөдөөсөө Skype-аар харах хоёр хүний хооронд өрнөх ярианаас өөр юу сонирхолтой байна гэж.

Criminal Minds (2005 — …)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 4

Энэ цувралд таныг олон сонирхолтой судалгаанууд хүлээж байна. Хамгийн төвөгтэй гэмт хэрэгтнүүдийн бодол, үйлдлийг урьдчилан тааварлаж, тунгаан бодох чадвартай хамгийн шилдэг тагнуулын мөрдөх товчооны багийн хамт олны тухай гардаг. Энэ бол долоохон хоногийн дотор бүх улирлыг үзэж дуусгах боломжтой салахын аргагүй цувралуудын нэг мөн.

Tell Me You Love Me (2007)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 6

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны тухай гардаг драмын цуврал юм. Энэ цувралыг бүтээгчид киног хийхдээ хэт ”кино шиг” байлгахаар биш харин ч бүх зүйлийг бодит амьдрал дээрх шиг байхаар хийжээ. Аз жаргалтай амьдралын тухай гардаг Холливудын мелодрам биш бодит байдлыг үзүүлнэ. Аз жаргалтай болоход бидэнд юу дутагдаж байгааг энэ цувралаас олж мэдээрэй.

Anger Management (2012 — 2014)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 7

“Anger Management” цуврал өнөө үеийн хамгийн сонирхол татахуйц, ухаалаг кинонд тооцогдож байгаа. Дашрамд хэлэхэд энэ цуврал нь кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээ авсан цуврал болж чадсан юм шүү. Нэгдүгээр улирлын 10 анги тийм ч сайн болоогүй ч хоёрдугаар улирлаас илүү сонирхолтой болдог. Үзэхэд илүүдэхгүй шүү.

Six Feet Under (2001 — 2005)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 8

Энэ цувралыг үзсэн хүн бүр нэг л зүйлийг хэлж байна – “Шилдэг бүтээл!”. Та энэ киноноос амьдралаар нотлогдсон хангалттай олон дүгнэлтийг олж авах болно. Энэ цуврал өдөр тутамд тохиолддог амьдралын бүхий л талыг харуулах болно.

Mental (2009)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 9

Энэ цувралын үйл явдал ерөнхийдөө “Доктор Хаус”-ыг илүү санагдуулах байх: шинээр ирсэн эмч ер бусын арга ашиглан хүмүүсийг эмчилдэг. Тэрээр өвчтөнүүдийнхээ бодол санааг ойлгож эмчилж болох хамгийн дөт аргыг олохоор тэдний ухамсарт нэвтэрнэ. Энэ нь түүний хамтран ажилчдыг ихээр айлгадаг бөгөөд түүний зохиосон шинэ төрлийн эмчилгээг хачин жигтэйд тооцно.

Awake (2012)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 10

Хоёр бодит байдлын тухай цуврал: зүүдэндээ гол дүр маань нэг ертөнцөд амьдардаг, тэнд түүний эхнэр амьд байна; харин өдөр нь өөр ертөнцөд амьдардаг, тэнд түүний хүү амьд байна. Гол дүрийн залуу хамгийн дотно хоёр хүнээ амьд үлдээхийн тулд олон баримт нотолгоог цуглуулах шаардлага гарна. Энэ киног хүмүүс ихээр сонирхон үзэж байгаа гэнэ шүү.

Perception (2012 — 2015)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 11

Доктор Хаусыг доктор Лайтмантай холиод дээр нь чимх Шерлок Холмсыг нэмээд нэг бүтэн цайны халбага Гэри Олдманы зөн совинг нэмбэл цувралын маань гол дүр гарч ирэх болно. Тэрээр авьяаслаг мэдрэлийн өвчин судлаач бөгөөд түүнд тагнуулын мөрдөх товчоо хамтран ажиллах санал тавина. Хэдийн шинэ санаа байхгүй мэт санагдах ч ямар сонирхолтой гэж бодно!

Masters of Sex (2013 — …)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 12

Шинжлэх ухааны талаар өгүүлэх ер бусын цуврал – хэдий ер бусын ч шинжлэх ухааны тухай учир энэ нь “Masters of Sex”-г гайхалтай болгож байгаа юм. Шантаршгүй, тэвчээртэй эмч эмэгтэйчүүдэд харилцааны талаар сургадаг. Бүдүүлэг зураглалаар дүүрэн энэхүү цуврал хүмүүсийг олон асуулт асуухад хүргэдэг.

Lie to Me (2009 — 2011)

Хүмүүсийг ойлгоход тань туслах сэтгэл зүйн 13 цуврал кино 13

Таны өмнө хүч, техник ашиглалгүйгээр маш хэцүү даалгавруудыг биелүүлдэг мэргэжлийн багийг танилцуулж байна. Тэд хүмүүсийн үйл хөдлөл, сэтгэл хөдлөлөөр бүхнийг олж мэддэг. Сэтгэл судлал болон хүний зан аашийг сонирхдог хүмүүс энэ бүтээлийг заавал үзвэл зохино.

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. byamaba

    2016/06/07 at 17:04

    vzii

  2. byambaa

    2016/06/07 at 17:04

    vzii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *