Hunnu Music Festival 2016

Comments Off on Hunnu Music Festival 2016
0
47,262

Наадмын талаарх товч мэдээлэл

Орчин үеийн хөгжмийг таашаан сонсдог залуус бүрийн хүсэн хүлээсэн олон улсын хөгжмийн фестифаль болох Hunnu Music Festival-ийг  “Женко Тур Бюро“ ХК нь 06-р сарын 17-ны өдөр “Чингисийн Морьт Хөшөөт Цогцолбор” дээр зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус шоу Монголын аялал жуулчлалыг салбарт бренд үйл ажиллагаа болж чадсан юм.

Өдрийн 12 цагаас эхлэн 18 цагийн турш тасралтгүй үргэлжлэх Hunnu Music Festival-д EDM-ийн progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан АНУ-ын DJ Henry Fong нь Азид хийх аялан тоглолтоороо Монголд ирэх гэж байна. Индонез, Тайван, Солонгос, Сингапур, Макоа болон Монгол зэрэг орнуудад нэг сарын аялан тоглолтоор явж байгаа билээ.Түүнчлэн Diplo-ийн үүсгэн байгуулсан Mad Decent-д харъяалагддаг R&B болон future bass чиглэлээр ид хүчээ авч буй DJ Myrne болон DJ Yann Cavaille нар хөгжмийн фестифалийг доргиохоор ирэх болно.

Hunnu Music Festival 2016 2

Hunnu Music Festival-д Монголын шилдэг бүжгийн хамтлаг болох AIMAR production-ийн залуустай хамт дуучин Chris Brown-ийн бүжиг дэглээчид болох Rie Hata, Dee Blast болон DJ Ake нар бүтэн өдрийн сургалт заахаар хүрэлцэн ирж байна.

Залууст цэвэр цэнгэг агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн уг шоунд олон сюрпириз энтертайнмент арга хэмжээнүүд та бүхнийг хүлээж байна. Олон улсын топ зэрэглэлийн DJ нарын сор болсон хөгжмийн сэт-ийн тансаг хэмнэлд нэгэн орой хамтдаа өнгөрөөцгөөе!

Наадмын зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллүүд:

Наадмын үнэ төлбөргүй автобус 6-р сарын 17-ны өдрийн 11:00 цагаас эхлэн Баянгол зочид буудлын төв оффисоос Цонжин Болдог хүртэл 2 цаг тутамд тогтмол хуваарын дагуу 19 цаг хүртэл үйлчлэх бөгөөд Улаанбаатар луу ирэх автобус шөнө 02:00-05:00 цаг хүртэл явна.

Наадмын тасалбарын үнийн хувьд:

Багцийн үнэ-Энгийн тасалбар :

  • 1 энгийн тасалбар 20,000₮
  • 5 хүний энгийн багц тасалбар 80,000₮
  • 10 хүний энгийн багц тасалбарыг 140,000₮-өөр авах боломжтой.
  • 6-р сарын 10-ний өдрийг дуустал энгийн тасалбарын үнэ 50% хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 20,000₮-ийн нэг билетээр 2 хүн орох эрхтэйгээр худалдаалагдаж байна.

VIP тасалбарын багц:

  • 1 VIP тасалбар 80,000₮
  • 5 хүний энгийн багц тасалбар 300,000₮
  • 10 хүний энгийн багц тасалбарыг 560,000₮-өөр авах боломжтой.
  • VIP оролцогчид маань хөгжмийн фестифалийн Pre-party-д үнэгүй оролцох эрхтэй. Мөн үйл ажиллагааны үеэр тусгаарлалт бүхий зочдын хэсэг, тусдаа ариун цэврийн үйлчилгээ авах боломжтой.

Тасалбар борлуулагчид Hunnu Music Festival-ийн тасалбар авахыг хүсвэл Easyticket.mn, 1900-1188, Songo.mn-ий 95136646 гэсэн утсаар захиалга өгөх, мөн Hi-Fi Records, Orange Records-оос болон 13-р хороололд байрлах AIMAR dance production /99043597 /-аас очиж худалдан авах боломжтой.

Наадмын талаарх мэдээлэл хаанаас авах вэ?

Hunnu Music Festival-ийн онлайн мэдээллийн сувгууд:

www.hunnumusicfestival.com

facebook.com/HunnuMusicFestival

www.twitter.com/HunnuMusicFest

https://www.instagram.com/hunnumusicfestival_/

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7012-0202, 88441166

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.