Өдөрт 1 аяга улаан лоолийн шүүс уувал таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

0

Улаан лоолийн шүүс ямар шидтэйг мэдэх үү? Ногооны шүүсний дунд хамгийн өргөнөөр ашиглагдах болсон нь улаан лоолийн шүүс юм. Улаан лооль нь ногооны төрлөөс илүү жимсний төрөлд илүү ойр байдаг.

Илчлэг багатай

100 гр улаан лоолинд 22 ккал агуулагддаг. Энэ нь бусад төрлийн жимсний шүүснээс хоёр дахин бага илчлэгтэй гэсэн үг юм. Тиймээс турж буй хүмүүст хамгийн тохиромжтой.

Амин дэмээр баялаг

Шинэхэн улаан лоолийн шүүс төрөл бүрийн амин дэм, ялангуяа А, С амин дэмээр баялаг байдаг. Улаан лоолийг хүнсэндээ байнга хэрэглэснээр нүдний олон төрлийн архаг өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулах ба таны дархлааг дэмжих болно.

Цусан дахь холестериний хэмжээг бууруулдаг

Хоолны зохисгүй хэрэглээний улмаас ихэнх хүмүүсийн цусан дахь холестериний хэмжээ ихэсдэг. Улаан лоолинд агуулагдах утаслагууд нь таны бие дэх сайн холестеринийг ихэсгэж, муу холестеринийг бууруулах болно.

Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Он жилүүд өнгөрөхийн хэрээр хүний биед бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн дэх олон төрлийн хорт бодис, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хуримтлагдсаар байдаг. Улаан лоолинд хлор болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг ба эдгээр нь элэг, бөөрний үйл ажиллагааг дэмждэг.

Ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Өнөө үед дэлхий даяар сая сая хүн ходоодны өвчнөөс болж шаналж байна. Улаан лооль үүнд ч бас тусалж чадна. Улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэснээр хоол боловсруулалтыг сайжруулж, өтгөн хатахаас сэргийлнэ.

Илүүдэл жин хасахад тусална

Улаан лоолийн шүүсийг тогтмол хэрэглэснээр та биедээ шаардлагатай усыг хангалттай хэмжээгээр авах болно.

Улаан лоолинд агуулагдах утаслагууд нь таны биед шаардлагатай бүх төрлийн шим тэжээлээр хангах ба бодисын солилцоог хэвийн болгоно.

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Улаан лооль В6 амин дэмээр баялаг байдаг. Тиймээс улаан лоолийн шүүсийг зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн байгалийн бүтээгдэхүүнд тооцдог. В6 амин дэм нь судасны ханыг гэмтээдэг гомоцистеин, амин хүчлийг устгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэж үздэг ажээ.

Чөлөөт радикалыг устгана

Хөгшрөлтийн шалтгаануудын нэг бол чөлөөт радикалууд юм. Улаан лоолийн шүүс зэрэг антиоксидант хүнс нь тэдгээрийг устгаж шинээр үүсэхээс сэргийлдэг.

Хавдар үүсэхээс сэргийлнэ

Энэ бүхнээс гадна улаан лооль ликопеноор баялаг. Энэ нь уушги, хөх, түрүү булчирхай, ходоод, нойр булчирхай гэх мэт газруудад хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг ажээ.

Улаан лоолийн шүүс ууж эрүүл байцгаая!

23
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbold Jamsran

    Ganbold Jamsran

    2016/06/07 at 15:05

    гол нь монголдоо тарьж ургуулсан эко улаан лооль байх хэрэгтэй дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *