Уйлах нь эрүүл мэндтэй холбоотой дараах 5 асуудлыг 100% шийдвэрлэнэ! Гайхалтай биш гэж үү?

2

АНУ-д амьдардаг эмэгтэйчүүд сард дунджаар 3,5 удаа уйлдаг бол, эрчүүд 1,9 удаа нулимсаа унагадаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэсэн хэдий ч нийгэм уйлахыг сул дорой байгаагийн шинж гэж үздэг. Гэхдээ хэрэв та уйлмаар санагдах юм бол, нулимсаа битгий тэвчээрэй. Учир нь уйлах нь бидний бодож байгаагаас ч илүү эрүүл мэндэд олон талын ач тустай байдаг гэнэ.

Уйлснаар эрүүл мэндэд нөлөөлөх олон талын ач тусын талаар та бүхэнд хүргэе.

1. Стресс

2014 онд хийсэн судалгаагаар, уйлах нь стресстэй үед хүмүүсийг тайвшруулж, амар тайван байхад нь тусалдаг болохыг олж тогтоожээ. Уйлснаар тэр даруйдаа биш ч гэлээ тодорхой хэдэн минут өнгөрсний дараа бие бүхэлдээ тайвширч, амардаг байна.

Судлаачдын үзэж байгаагаар, уйлах нь парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлдэг аж. Ингэснээр тархинд тайвшруулах нөлөө үзүүлнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Цусны даралт

Өндөр цусны даралт нь цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний доголдол, сэтгэцийн эмгэг болон тэр ч бүү хэл бөөрний асуудал гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн ноцтой эрсдэлд хүргэдэг. Гэхдээ сайн мэдээ гэвэл, хэд хэдэн судалгаанаас харахад уйлах нь дан ганц цусны даралтыг бууруулаад зогсохгүй, хяналтанд байлгахад тус нэмэр болох бөгөөд эрчимтэй уйлах нь зүрхний цохилтыг тогтворжуулдаг байна.

 

3. Хорт бодисын хуримтлал

Уйлах үед нүднээс урсах нулимс утаа болон шороо зэрэг бохирдлыг зайлуулна. Түүнчлэн уйлахад, бидний нулимс стрессээс болж биед хуримтлагдсан хортой бодисыг биеэс хөөж гаргах ач тустай аж. Энэ хорт бодисыг гадагшлуулснаар бие дэх кортизолын хэмжээг бууруулахаас гадна ааш занг дээшлүүлнэ. Ийм учраас уйлсны дараа бидний бие яагаад ч юм хөнгөрчихсөн юм шиг санагддаг байна.

© Shutter Island / Paramount Pictures © Revolutionary Road / Paramount Vantage

 

4. Ааш зангийн өөрчлөлт

Хэрэв та өөрийнхөө ааш занг яагаад догшин, сэтгэл зовнисон болон цочромтгой болоод байгааг гайхаж байвал, үүнд тохирох ойлгомжтой хариулт байхгүйг санах хэрэгтэй. Ааш зангийн өөрчлөлт олон учир шалтгаанаас болдог. Нэг шалтгаан нь биед хуримтлагдсан манган юм.

Бид уйлахад, их хэмжээний манган нулимсаар дамжин биеэс гадагшилдаг. Энэ нь биеийн төвлөрөлтийг тогтворжуулах болон тайвшрах, анхаарлаа хандуулахад ач тустай байдаг.

© Before I Go to Sleep / 20th Century Fox

 

5. Өвдөлт

Бид бие физиологийн өвдөлт мэдрэхэд, цөөн нулимс хүчээр урсан гардаг. Энэ бол бие өвдөлтийн мэдрэмжийг бууруулж буйн илрэл гэж ойлгож болно. Судалгаагаар өөрийгөө тайвшруулах, сэтгэл хөдлөлөө нээж уйлах нь окситоцин болон эндорфиныг ялгаруулдаг болохыг баталсан. Эдгээр химийн бодисууд нь хүмүүсийг сайхан зүйл мэдрэх, бие физиологи болон сэтгэл санааны хувьд өвчин мэдрэхийг зогсооход тусална.

© Hereditary / PalmStar Media

Жаргал болон зовлонгийн аль алинд нь нулимс гардаг гэдгийг санаарай. Та хааяадаа уйлдаг уу? Уйлсныхаа дараа та амар тайван байдлыг мэдэрдэг үү?

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *