Таны сууж байгаа байдал таны талаар юу өгүүлнэ вэ?

0

Хүний биеийн хөдөлгөөн зан чанарыг тодорхойлдог гэж сэтгэл судлаачид үздэг. Таныг сууж байгаа байдлаар тань ямар хүн болохыг тодорхойлж болох нь ээ.

Байрлал А

Өвдгөө нийлүүлээд харин хөлөө доогуур нь салгаж суусан бол амьдралыг хөнгөнөөр хүлээж авдаг нэгэн. Энэ байрлалд сууж байгаа хүн аливаа таагүй зүйл өөрөө шийдэгдэнэ гэж итгэж явдаг. Хэрвээ асуудал өөрөө шийдэгдээгүй бол хэн нэгэн шийднэ биз гэж орхидог байна.

Гэхдээ тэдэнтэй харьцахад маш амар бөгөөд сонирхолтой. Тэдний сэтгэл нь хүүхдээрээ, санаачилга ундарч өгнө. Заримдаа үр дүнг нь бодолгүйгээр элдэв зүйл ярьчих гээд байдаг талтай.

 

Байрлал Б

Хөлөө ачиж суудаг хүмүүсийн ихэнх нь мөрөөдөгчид байдаг. Тэд баялаг төсөөлөлтэй: өөрийн хүслээ тэр дор нь хийсвэрлэн төсөөлнө. Нийтэч. Аялах дуртай, гайхалтай санаа гаргаж ирнэ, хүмүүстэй хэл амаа амархан ойлголцоно.

Хөлөө ороож суудаг хүмүүс ямар нэгэн зүйл эхлүүлэхийн тулд дараа жил эсвэл ирэх ажлын өдрийг хүлээж суухгүй. Элдэв бодол, болгоомжлолгүйгээр шууд л бодсоноо хэрэгжүүлэхээр эхлүүлнэ. Үсний засалтаа солих уу? Амархан. Ажлаа солих уу? Яагаад болохгүй гэж. Өөр хот руу нүүх үү? Ядах юу байх вэ. Дахиад дурласан уу? Байсан, байгаагүй.

 

Байрлал В

Хөлөө нийлүүлээд, өвдгөө салгаж суудаг хүмүүс – тав тухыг эрхэмлэдэг хүмүүс. Тэд өөрсдийнхөө юу хүсэж байгаагаа сайн мэддэг аливаад нухацтай ханддаг.

Тэдний дутагдал – эмх замбараагүй байдал. Удаан хугацаанд нэг зүйл дээр төвлөрч чадахгүй. Нэг ярианаас нөгөө рүү орох, нэг бодлоо дуусгалгүй нөгөө рүү шилжих энэ бол тэдний дутагдал.

 

Байрлал Г

Хөл, өвдгөө нийүүлж суудаг хүмүүс хоцрохыг үзэн ядна, хоцорсон нэгнийг уучлахгүй. Тэд ухаантай, ойлгомжтой, мэдрэг бас хайрлаж чаддаг. Тэмцэхээсээ илүүтэй буулт хийнэ. Нийтэд сэтгэлээ илэрхийлэх – тэдний хувьд хэцүү даалгавар.

Өсгийн дээрээ хөлөө авч суудаг бол маш шулуун шударга, маш цэвэрч хүн байна.

Хэрвээ өсгийгөө өргөсөн байвал өөрийнхөө үзэл бодлоос бууж өгдөггүй нэгэн. Шууд тэрсэлдээд байхгүй ч гэлээ амархан бууж өгөхгүй. Гадаад ертөнц түүний хувьд – дайны талбар, харин гэр – сэтгэл санаагаа тайвшруулах оромж.

 

Байрлал Д

Хөл, өвдгөө нийлүүлсэн гэхдээ бага зэрэг хажуулдуулан суудаг бол онц чухал ажилд тэр болгон яараад байдаггүй. Тэд нөхөрт, эхнэрт гарахыг яарахгүй, гэр бүл болсон бол хүүхэд яаран гаргахгүй, юуны түрүүнд ажил төрлөө цэгцэлнэ. Тэд цаг хугацаа бий гэж боддог – бүх зүйл өөрийн болох жамаараа болог.

Тэд уйгагүй, үүнийг нь зөрүүд гэж ойлгох хүмүүс ч цөөнгүй, зорилгодоо хүрэхүйц амбицтай. Өөртөө 100% итгэлтэй байхын тулд гадна төрхдөө маш их анхаарал тавина. Тиймдээ ч гоо сайхандаа их цаг зарцуулна.

Тэд шүүмжлэлийг байх ёстой хэмээн хүлээн авна, мэдээж шүүмж нь бодит, өөрт тустай байвал шүү дээ.

14
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *