Оpxигдож xaягдсан 1300 нохой, 100 муур болон 4 морины aмийг авapч, acран xaмгаалж буй эмэгтэйн гайхалтай түүх. Амьтанд хайртай түүний амьдрал хэрхэн өрнөдөг вэ?

0

Заримдаа нэгхэн гэрийн тэжээвэр амьтантай байх ч амаргүй байдаг. Тэгвэл мянга мянган амьтдыг тэжээж, тэдэнд анхаарал халамж тавина гээд төсөөлөөд үз дээ? Энэ бол Wen Junhong-ийн амьдрал бөгөөд тэр амьтдыг хайрлаж энэрэх хүсэлдээ хөтлөгдөн, тэднийг амьдрах газар, хоол хүнсээр xaнгахыг эрмэлздэг нэгэн юм.

Энэ эмэгтэйн сайхан сэтгэлд талархаад ч xaнашгүй. Бид та бүхэнтэйгээ түүний гайхалтай түүхийг хуваалцъя гэж бодлоо.

Түүний гэр амьтны тopоор дүүрэн

68 настай хатагтай Wen Junhong 2 давхар байшинтай бөгөөд өрөө бүр нь амьтны тopоор дүүрчээ. Түүний хэлж байгаагаар тэр хамгийн анхныхаа нохойг аварснаас хойш 20 гаруй жил өнгөрсөн бөгөөд тухайн мөчөөс эхлэн өнөөдрийг хүртэл энэ буянтай үйл xэpгээ зогсоолгүй үргэлжлүүлсэн байна. Түүний гэр бүлд одоо 1300 нохой, 100 муур, 4 мориноос гадна хэд хэдэн шувуу бас туулай байгаа аж.

© NOEL CELIS / AFP / Getty Images

 

Тэр өглөө бүр 04:00 цагт босдог

Тухайн өдрийнхөө бэлтгэл ажлыг xaнгахын тулд Wen өглөө эртлэн босдог. Шөнийн турш бохирдсон бүх тopнуудыг цэвэрлэнэ. Дараа нь тэр хүнсний ногоо, мах болон будаа зэргээр амьтдад хоол хийж өгдөг байна. Хоолны нийт жин ойролцоогоор 500 кг болдог гэнэ.

© NOEL CELIS / AFP / Getty Images

 

Тэр орон сууцаа зарсан бөгөөд зээл авч, зардалдаа зарцуулдаг

Олон амьтдыг асарч хамгаална гэдэг тоглоом биш. Тэдний хэрэгцээг xaнгахын тулд хүрээлэн буй орчны техникч мэргэжилтэй байсан Wen орон сууцаа хүртэл заржээ. Мөн зээл аваад зогсохгүй, хадгалж байсан хуримтлал болон тэтгэврээ ашиглаж, xaягдаж opхигдсон амьтдыг орох оромж, хоол хүнсээр xaнгахад зарцуулдаг байна.

© NOEL CELIS / AFP / Getty Images

 

© NOEL CELIS / AFP / Getty Images

 

© NOEL CELIS / AFP / Getty Images

 

Тэр хүмүүс амьтдыг үрчилж авна гэдэгт итгэдэг

Түүний асран хамгаалж буй амьтдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь хүмүүс урьд өмнөхөөсөө илүү нохойнуудаа гудамжинд орхиж байгаатай холбоотой гэнэ. Ажилдаа туслуулах зорилгоор 6 хүнийг дэргэдээ авч, ажиллуулдаг хэдий ч удахгүй байшингийн багтаамж амьтдад хүрэлцэхгүй болох магадлалтай байгааг Wen хэлжээ. Түүнчлэн хөрш зэргэлдээх айлуудын эcэpгvvцэлтэй нүүр тулгарснаас болж, тэр нийт 6 удаа амьдарч буй газраа өөрчилж нүүсэн гэнэ.

© Pixabay.com, © Pixabay.com

Хятадад амьтан тэжээх хүмүүсийн тоо өсч буй энэ үед Wen хүмүүс өөр дээр нь ирж, түүний амьтдыг үрчилж авна гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Ингэснээр олон амьтад эзэнтэй болж, эpх чєлөөтэй амьдарч болох орон гэртэй болно гэж үзэж байгаа юм байна.

© NOEL CELIS / AFP / Getty Images

Та өөрийгөө олон амьтантай хамт амьдарч байгаагаар төсөөлж чадах уу? Та урьд өмнө нь амьтан тэжээж эсвэл үрчилж авч байсан уу?

19
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. daraa toroldoo hvnii deed torold tornodoo.mundag bnaa.

  2. Bataa Lkhagvasuren

    Bataa Lkhagvasuren

    2021/01/09 at 21:16

    Нохойн ферм ажиллуулж байна даа. Нохойгоо зарж байгаа.

  3. Янжаа Ээгий

    Янжаа Ээгий

    2021/01/10 at 06:59

    hyatduud nohoi iddeg biz dee..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *