2020 онд бидний амьдралд гарах томоохон өөрчлөлтүүд болон энэ жил олны анхаарлын төвд байх онцлох үйл явдлууд

0

2020 оныг сайн сайхан зүйлээр дүүрэн байгаасай гэж хүсэж байна. НҮБ-ээс энэ жилийг ургамлын эрүүл мэндийн жил болно хэмээн зарласан, энэ шийдвэр манай Дэлхийн хүн бүрд хамаатай. Үүнээс гадна бидний амьдрал хиймэл оюун ухаантай улам л нягт холбоотой болоод байна. Биднийг энэ жил ямар шинэ кино, дуу хөгжим хүлээж байна вэ? Тэр болгоныг бид энд дурдаж чадахгүй нь ойлгомжтой.

Биднийг хүлээж байгаа 300 гаруй өдөр баяр хөөртэй үйл явдлаар л дүүрэн, хүн болгоны хүсэн хүлээсэн зүйлийг нь өгөөсэй гэж хүсэж сууя.

Токиогийн Олимп-д нисдэг машин үйлчилнэ

© AP / Associated Press / East News © AP / Associated Press / East News © SkyDrive Inc / YouTube

Токиогийн  Олимп түүхэнд байхгүй өндөр технологиор гайхуулна гэдгээ албан ёсоор зарлачихсан байгаа. Энэ том үйл явдлаас бид юу хүлээх ёстой вэ:

  • Жолоочгүй e-Palette шаттлууд. Олимп эхлэхээс долоо хоногийн өмнөөс явах төлөвлөгөөтэй байгаа юм. 200 хүртэл зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Санхүүгийн компани болох Bloomberg- ийн мэдээллэснээр 2025 он гэхэд Япон олон улсын хэмжээнд жолоочгүй автомашин гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
  • Роботууд. Хэд хэдэн үүргийг гүйцэтгэнэ. Жишээ нь сайн дурын ажилтан, хөгжөөн дэмжигч бас өөр бусад төрлийн үйлчилгээг олж өгөх ажээ. Өөрт хэрэгтэй мэдээллийг асууж хэн ч роботод хандаж болно, стадионд суух өөрийн суудал эсвэл ундаа хаанаас авах уу гэж асуухад танд тусална.
  • SkyDrive нисдэг машин. Энэ техникийн ачаар олимпийн галыг асаах юм. Toyota компани нисдэг автомашины төсөл дээр сүүлийн хэдэн жилийн турш ажиллаж байна. Дөрвөлжин, 4 сэнс/вентилетор, 3 дугуйтай байхаар төлөвлөгджээ. Нислэгийн хурд – 100 км/цаг, харин зам дээр 150 км/цаг.

 

“Оскар” дахиад хөтлөгчгүй болно

© Once Upon a Time… in Hollywood / Sony Pictures Entertainment © Judy / BBC Films © Joker / Warner Bros. Entertainment © Jojo Rabbit / Fox Searchlight Pictures © Marriage Story / Netflix

Оскар”–ын шагнал гардуулах 92 дахь ёслолын арга хэмжээ 2 дугаар сарын 9-ний өдөр болно. Түүхэндээ гурав дахь удаагаа хөтлөгчгүй арга хэмжээ болох ажээ. Өнгөрсөн жил болохоор юм байна гэдэг нь тодорхой харагдсан. Хамгийн их төрлөөр нэр дэвшсэн кино бол “Joker” – нийт 11 төрөлд, үүнд “Шилдэг кино” төрөлд багтсан. Мөн нэр дэвшсэн бусад кинонуудыг дурдвал:

 

Энэ зун “Марс 2020” хэмээх томоохон төсөл эхэлнэ

© ROBYN BECK / AFP / East News

Энэ төсөл юугаараа сонирхолтой гэж? Ангараг гаригийг судлахаас гадна эрдэмтэд энэ гариг дээр амьд бие организм байгаа эсэхийг судална, мөн яаж үүссэнийг ч тогтоох зорилготой юм. Мөн бүх төрлийн хэмжээ, судалгаанууд явагдана. Энэ нь Улаан нүдэн гариг дээр цаашид ажиллах сансрын нисгэгч, судалгааны багийнханд нэн хэрэгтэй. Марс гариг дээр явагчийг энэ зун нисгэх бөгөөд дараа жилийн 2 дугаар сард л буцаж ирэх төлөвлөгөөтэй байна.

Уг төслийг сонирхож байгаа хэнбугай ч марс дээр явагчийг угсарч байгаа үйл явцыг шууд үзэх боломжтойМөн албан ёсны сайт дээр төрөл бүрийн тоглоом, тэмцээнд оролцох боломжийг ч олгожээ. Жишээ нь, зарим нэг хүн өөрийнхөө нэрийг марс явагчнаа өгч амжсан байна. Хоцорсон ч гэсэн та хүсэлтээ гаргах эрх бий шүү.

 

Coloro болон WGSN компани 2020 онд хамгийн түгээмэл байх 5 өнгийг нэрлэжээ

© Coloro / YouTube © Coloro / YouTube © Coloro / YouTube © Coloro / YouTube © Coloro / YouTube

WGSN компанийн захирал Жейн Бодигийн онцлон хэлснээр, эдгээр өнгөнүүд нь нийгмийн амьдрал болон шинжлэх ухаан, техникийн салбарт түгээмэл байх болно гэжээ.

  • Neo-Mint (гаан нео). Шинэ түүхийг илэрхийлнэ. Ирээдүй болон өөдрөг сэтгэлийг шингээсэн. Токиод болох Олимпийн наадам, НАСА-гийн марснаа явагчийн нислэг гээд томоохон үйл явдлын гэрч.
  • Purist Blue (ариун цэнхэр). Цэнхэр өнгийн үндсэн туяанаас загварын хүртлээ шилжсэн хувьслын сүүлийн үе шат. Зөөлөн бөгөөд нарлаг. Тэгээд ч зогсохгүй сэрүүнийг мэдрүүлнэ, орчин үеийн шинэ соргог уур амьсгал.
  • Cassis (хар нэрс). Ягаан болон үнсэн саарлын хослол бөгөөд сүүлийн улирал маш их нөлөө үзүүлсэн. Хүйсийг илэрхийлэх ягаан болон орчин үеийн дур булаам нил ягаан өнгө үнэхээр сайхан зохицжээ.
  • Cantaloupe (задь-амтат гуа). Зөөлөн бөгөөд хурц жүржийн зөөлрүүлсэн өнгө аяс. Халуун зунаар маш тохиромжтой өнгө дөө.
  • Mellow Yellow (гүн шар). Шар өнгө загварын ертөнцөд өөрийнхөө байрыг хэзээ ч тавьж өгөхгүй. Энэ удаад харин газрын өнгөөр бага зэрэг дарагджээ, бүр ч таатай болсон гэмээр.

 

Каршеринг/carsharing улам илүү хөгжинө, машин худалдаж авах нь улам багасна

© JONATHAN NACKSTRAND / AFP / East News © ARKADIUSZ ZIOLEK / East News

Автомашин баян тансаг амьдрал, нийгмийн дээд зиндааны бэлгэ тэмдэг байхаа болиноКаршеринг аажим ч гэсэн эргэлт буцалтгүй практикт нэвтэрсээр л. Хүмүүс тээврийн хэрэгсэлд зарцуулах зардлыг нарийн тооцдог болж, тэгээд ч байнга унаад байх ч хэрэг үнэндээ алга.

Каршеринг амьдралд илүү хэрэгжсэнээр замын түгжрэл ч эрс багасаад ирнэ, бөөндөө нэг унаа хэрэглэх нь эдийн засгийн хувьд ч хүмүүст ашигтай. Тээврийн хэрэгслийн татвар төлөхгүй, шатахуун дууслаа гэж санаа зовохгүй, техникийн засвар, үйлчилгээ, даатгал гээд л…

 

5G нэвтэрлээ

© ICHPL Imaginechina / Associated Press / East News

Харилцаа холбоо сүлжээний 5 дугаар үеийг 5G хэмээнэ, тоон эдийн засгийн үндэс суурь гэж үзэх болжээ. Хөдөлгөгч гол хүч нь хиймэл оюун ухаан юм. Сүүлийн 40 жилд үүрэн холбооны сүлжээ 4 үеийг өнгөрөөжээ. 3G болон 4G дээр тун удахгүй 5G өөрийн байр суурийг эзлэх нь.

Уг сүлжээний хүчин чадал үнэхээр аугаа том. Шинэ технологийн тусламжтайгаар аливаа мэдээлэл дамжуулалт хамгийн бага гацалтаар дамжуулагдана. Өөрөөр хэлбэл зайнаас асуудлыг шийдэх боломжтой гэсэн үг юм. Нарийвчлан авч үзвэл, онцгой нөхцөл байдалд зайнаас нарийн судалгаа шинжилгээ хийх, мэс засал хийх, дотоод худалдааны хэлцэл явуулах, ложистикийн системийг сайжруулах зэрэг.

 

Шинэ кино – хайртай баатрууд маань эргэж ирнэ

© No Time To Die / Metro-Goldwyn-Mayer © Top Gun: Maverick / Paramount Pictures © Mulan / Walt Disney Pictures © Soul / Walt Disney Studios Motion Pictures © Little Women / Columbia Pictures © Birds of Prey (And the Fantabulous Emancipation of One Harley Quinn) / DC Films

2020 он кино үзэгчдийг ч баярлуулах нь ойлгомжтой, зөвхөн супер баатрууд төдийгүй уянгын сэдэвтэй кинонууд ч дэлгэцээ гарна. 1 дүгээр сарын сүүлч гэхэд л Бенедикт Камбербэчийн тоглосон “1917” дайны сэдэвтэй кино үзэх нь, мөн хэдэн сая үзэгчдийн хайрыг татсан олон эмэгтэй жүжигчдээс бүрдсэн “Little Women” киног үзэн соёрхоорой.

Хүүхдүүд болон хүүхдээрээ байгаа томчуудад бас хэд хэдэн хүүхэлдэйн киног санал болгож байна. Жишээ нь, “Inside Out” киноны найруулагч Пит Доктерийн удаан хүлээлгэсэн “Soul”. Мөн Pixar шинэ бүтээлээ үзүүлнэ – “Monsters, Inc.” Кино бүтээгчдээ “Onward ” хүүхэлдэйн кино толилуулна.

Манай үе супер баатруудгүйгээр хаашаа ч хөдөлж чадахгүй. Marvel–ийн  “Black Widow” киног Наташа Романофф амилуулсан бөгөөд 4 дүгээр сарын сүүлээр гарна. DC ч мөн адил үзэгчддээ “Birds of Prey” киног 2 дугаар сард үзүүлэх нь ээ. Үүнээс гадна “Wonder Woman 1984” киногоор Диана Принс дахин их дэлгэцнээ эргэж ирнэ.

Мөн Жеймс Бондыг мартаж болохгүй. Дэниел Крейг хаашаа ч яваагүй бидэнтэй цуг л байгаа “No Time to Die” кино нь тун удахгүй гарна. 3 дугаар сард хуучны хүүхэлдэйн киног дахин амилуулж байгаа, энэ бол “Mulan ”. Том Круз 34 жилийн дараа Пит Митчелийн түүхийг үргэлжлүүлнэ. “Top Gun: Maverick” киног үзэх цаг удахгүй ирэх нь ээ.

 

Олон ангит кино ч бас үзэх юм ихтэй

© WandaVision / Marvel Studios © The Falcon and the Winter Soldier / Marvel Studios © Avenue 5 / HBO © Devs / FX © High Fidelity / ABC Signature Studios

Хуучны олон ангит кинонуудаас гадна шинэ бүтээлүүд ч биднийг хүлээж байна:

  • Уянгын кино хэрэгтэй байгаа хүмүүст зориулж “Devs” компьютерын инженерүүдийн тухай кино 3 дугаар сараас эхэлж гарна. Триллерт дуртай үзэгчид байгаа бол Жим Парсонс болон Даррен Крис нарын 1940-өөд оны үеийг харуулах “Hollywood” киног сонирхон үзээрэй. 5 дугаар сард та бүхэнд зориулж Жин Хафф Корецийн “You Should Have Known” зохиолоор сэдэвлэн бүтээсэн “The Undoing” кино дэлгэцнээ гарах болно.
  • Хошин шогт дуртай хүмүүст зориулж Хью Лори “Avenue 5” киногоор эргэн ирж байна. Энэ удаад таныг уйдаахгүй хөгжөөнө. Дуу хөгжимд дуртай нэгэн бол «Hi-Fi» таалагдах нь дамжиггүй. Уг бүтээл дурлалт хосуудын өдөр нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тэгэхээр хайртай хүнтэйгээ үдшийг цугтаа өнгөрүүлэх сайхан боломж гарлаа гэсэн үг.
  • Уран зөгнөлд дуртай хүмүүст зориулж Marvel–ийн комиксоор энэ жил хоёр ч олон ангит кино хийхээр төлөвлөөд байна: “The Falcon and the Winter Soldier” болон WandaVision”. Эхний кино нь өнгөрсөн жилийн үйл явдлыг үргэлжлүүлнэ. Харин хоёр дахь киноны хувьд мэдээлэл одоохон цацагдаагүй байгаа учраас хиймэл оюун ухаан болон Ягаан Шулмаас юу хүлээж болох вэ гэж таамаглахаас өөр арга үлдсэнгүй.

 

Интернет биет үй олноороо бий болно

© Black Mirror / Netflix

Интернетэд нэвтрэн орох төхөөрөмжийн оронд хүний биеийг ашиглах ажээ – сүлжээнд холбогдож эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд дэлгэцийг алсаас удирдах боломжууд ч гарч ирэх юм. Нэг ёсондоо бидний бие мэдээлэл цуглуулах платформ болоход ойрхон байна.

Бага зэрэг солиотой сонсогдох байх: 80-аад оны үеийн шинжлэх ухаан-уран зөгнөлт киноны киборгууд л таны санаанд орж ирсэн үү? Тэгвэл ирээдүй хаяанд ирчихжээ:

  • Ухаалаг эмийг уухад зайнаас таны дотоод эрхтний байдлыг харуулна. Мөн энэ эмэнд жижигхэн зүүнүүд байх бөгөөд шууд ходоодонд шингэх инсулин, эм зэргийг шахах юм.
  • Ухаалах контакт линз өөртөө датчик болон микро схемүүдтэй бөгөөд нүд болон нүдний шингэнээс эрүүл мэндийн байдлыг оношилж мэдээлэл дамжуулна.
  • Био инженерийн Biohax компани өнөөдрийн байдлаар 4000 гаруй хүнд чип суулгаад байгаа ажээ. Энэхүү чипний тусламжтайгаар хүн гэр лүүгээ түлхүүргүйгээр орно, элдэв хүндрэлгүйгээр хяналт-шалгалтын бүсийг давна, гараа нэг зангасан болоод л худалдан авалтынхаа төлбөрийг хийнэ, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах жишээтэй.

 

Гэр бүлийн цахилгаан машин хэрэглэхийг эрхэмлэнэ

© Wojtek Laski / East News

Tesla ганцаараа энэ дэлхийн бүх хүн амыг цахилгаан машинаар хангаж дийлэхгүй, тиймээс бусад машин үйлдвэрлэгчид адил төрлийн өөрийн автомашиныг танилцуулах болжээ. Илүү сайжруулсан хувилбарын тээврийн хэрэгслүүд урт замыг туулах чадвартай болоод байна. Үүнээс гадна шинэ худалдан авагчдыг татахын тулд үнийн хувьд илүү хямд байхаар тооцоолжээ.

Цахилгаан машины эрэлт хэрэгцээг бодоход дагаж гарах үр дагаварыг ч бас тооцоолоод байгаа юм. Жишээ нь, цахилгаанаар цэнэглэх цэг дутагдаж эхэлнэ, тиймээс энэ тал дээр ч арга хэмжээ авч эхэлсэн байна.

 

Дуу хөгжмийн ертөнцөд рэп урсгал байр сууриа тавьж өгөх үү?

© Matrix Media Group / FaceToFace / REPORTER / East News © TOLGA AKMEN / AFP / East News © JEWEL SAMAD / AFP / East News © Gilbert Flores / Broadimage / East News © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

1 дүгээр сарын 26-ны өдөр “Грэмми” шагнал гардуулах ёслол болно. Энэ жил уг арга хэмжээг оны эхний сард хийхээр урагшлуулсан, мөн Оскар зэрэг томоохон арга хэмжээнүүд ч хугацааны хувьд эрт болохоор байгаа юм. Ихэнх төрөлд америкийн дуучин Лиззо нэр дэвшиж яваа – 8, Билл Айлиш болон Lil Nas X нар тус бүр 6 төрлөөр нэр дэвшээд байна.

5 дугаар сард “Eurovision 2020” зохион байгуулагдана. 2019 онд дуучин Дункан Лоуренс “Arcade” дуугаараа шалгарсан, тиймээс энэ удаагийн эцсийн шалгаруулалт Нидерландад болно. Тэмцээнд 41 улсын дуучид оролцох бөгөөд тэдний дунд алдартай дуучид ч байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг арга хэмжээний албан ёсны сайт-аас үзнэ үү.

2020 онд Леди Гага, Рианна, Лана Дель Рей, Майли Сайрус, Сэм Смит, Оззи Осборн, Scorpions, Green Day зэрэг олон хамтлаг дуучдын шинэ цомог гарна. Дуучид өөрсдийн хуучин хит дуунуудаа дахин амилуулж дуулах төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн жил эхэлсэн чиг хандлага энэ жил ч мөн үргэлжилнэ.

 

Экологийн асуудал экошейминг (eco-shaiming)-д хүргэнэ

© Thomas / Pexels © Tim Savage / Pexels

Дэлхийн экологийн асуудал өнөөдөр томоохон асуудал болоод байгаа. Үүнийг мэдээгүй гэж хэлсэн хүн ичгэвтэр байдалд орохоор байна. Хүний ямар үйлдэл байгаль орчинд хор хохирол учруулж байгааг сайн мэдэж байх ёстойгоос гадна мөн нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээж байх ёстой. Хүн болгон байгаль орчинд болгоомжтой хандах ёстой:

  • Буудайн үрээр хийсэн амттай хоолны хэрэгсэл хуванцраар хийснийг бүрэн орлоно. Ийм төрлийн хоолны хэрэгсэл халуун шөлөнд хийхэд 25 минутын турш хэлбэрээ алдахгүй, харин зайрмагтай бол 45 минут хэлбэрээ алдахгүй.
  • Нүүрний маск – хоол хүнсний хаягдлаар хийсэн. Батга арилгана мөн дахин гарахаас хамгаална. Маскны орцод оливын ясны нунтаг байгаа тул гаж нөлөөгүй юм.
  • Ногоон оршуулга – өөд болсон хойноо ч экологид анхаарал хандуулна. Оршуулгын шинэ арга нь байгаль дэлхийд ээлтэй, мөнгө ч хэмнэнэ. Одоо цагт улам их хүн авснаас татгалзах болж аль болох эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээх болжээ.

 

Мем улам л далд утга санаатай болно

© The Secret / Nine Network Australia © kabosumama / Instagram © The Real Housewives of Beverly Hills / Bravo © smudge_lord / Instagram

Мем 4 сарын настай. Зүгээр нэг хамаагүй гаргаж ирсэн хугацаа биш харин ч шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт. Олон удаагийн судалгаанаас харахад (тийм ээ, мем судалдаг эрдэмтэд гэж байдаг) мем үнэхээр бие даасан салбар болж чаджээ.

Маркетологчид ч олон нийтийн анхаарлыг мемээр дамжуулан татаж байна. Компаниуд ч мемд зориулсан тусдаа хуудас нээж тэндээ инээдтэй пост, мем гаргах болсон. 2019 онд гэхэд л жирийн нэг өндөгний гэрэл зураг 54 сая лайк цуглуулж хамгийн алдартай болж байсан удаатай. Зохих контент нь байгаагүй бол юу гэж л алдарших вэ дээ?

Та 2020 онд ямар үйл явдал болно гэж хүлээж байгаа вэ? Та энэ жилийг хэрхэн өнгөрөөхөөр шийдсэн бэ?

11
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/01/28 at 20:42

    Mongold esregeeree .us noostoi huwtsas trend bolood bnda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *