Бусдын анхаарлыг өөртөө хандуулахын тулд хөлөө гэмтээсэн болж жүжиглэж, хоолоо олж иддэг зальтай нэгэн нохой

0
  • Нэгэн нохойн хоол олж идэх арга цахим орчинд олны анхаарлыг татаад байна.
  • Тэрээр хөл нь гэмтсэн болж жүжиглэж, бусдын анхаарлыг өөртөө татдаг ажээ.
  • Улмаар хэн нэгэн түүн дээр ирж туслах үед гэнэт хүч орсон мэт болж, хөл нь эдгэрэн гүйж оддог гэнэ.
  • Гэмтсэн болж жүжиглэх нь муу ёр дуудсан зүйл мэт боловч нэгэн нохой үүнийг хүний анхаарал татах маш ухаалаг арга болгон ашигладаг ажээ.

Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт нохой хойд хоёр хөлөө чирж, явж чадахгүй байгаа нь харагдана. Харин үүнийг харсан дэргэдүүр нь өнгөрч явсан хүн зогсож түүнд туслах үед нохойны хөл гэнэт зүгээр болсон мэт сүүлээ шарван явж одохыг хараад өнөөх эр мэл гайхаж, цэл xөxөрч үлдэж байгаа нь харагдах аж.

Уншигч танд тэрхүү инээдтэй гэмээр бичлэгийг хүргэж байна

Түүний энэхүү үйлдлийг харсан гадны зочид, жуулчид туслахаар очиж нохойнд хууртагддаг бол Бангкок хотынхон нь аль хэдийнээ үүнийг мэддэг болжээ. Gae нэртэй энэхүү нохойны талаар нутгийн оршин суугч Thaweeporn Chongplapolkul, “Энэ хөгшин нохой нэлээн хэдэн жилийн турш миний ажлын байрны дэргэд амьдарч байгаа юм. Тэр үргэлж л ингэж бэртсэн юм шиг жүжиглэж өнгөрч яваа хүмүүсийг хуурдаг” хэмээн ярьжээ.

 

Gae нохой бусдыг туслахаар ирэх хүртэл ийнхүү жүжиглэдэг байна

Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа, “Gae ингэж хүмүүсээс хоол гуйдаг. Бид бүр түүний хөлийг шалгаж үзэхэд ямар ч гэмтэлгүй байсан. Хэрвээ үнэхээр гэмтсэн бол би түүнийг амьтны эмнэлэгт хүргэж өгөх байсан” гэжээ.

 

Gae нохой үл таних хүнийг хуурч чадсандаа баярлан тоглож буй нь

Түүний хөл ямар ч гэмтэлгүй, эрүүл хэдий ч гэмтсэн болж жүжиглэдэг зуршил нь олон хүмүүст инээмсэглэл бэлэглэдэг нь гайхалтай.

69
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ре Че

    Ре Че

    2021/02/04 at 18:47

    Зорилтот булэгт хамрагдах гээд нохой бас тэтгэмж авчих юм бна лдаа

  2. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2021/02/05 at 01:00

    Биднээс сурах биз.

  3. Urd nasandaa sereglen bas zalitai negen bsan bhaa 🙂🙂🙂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *