
Гоо сайхны бүтээгдэхүүн, драма, кимчи – солонгосын энэ бүх зүйлд дэлхий тэр чигээрээ дурлаад удаж байна. Гэхдээ Солонгос улсад очсон хойно л мэдэж болох өөр бусад нууцууд ч бас энэ улсад үлджээ. Яагаад ч юм энэ улсын бүх зүйл орвонгоороо эргэсэн мэт санагдана. Таньж мэдэхгүй мөртлөө хурим дээр нь зочилно, бороотой өдрүүдэд идэх тусгай хоол ч энд бий, бидний ууж заншсан улаан лоолийн шүүс нь хүртэл энд өөр.
Өмнөд Солонгосын оршин суугчид болон аялагчдын блогийг судалж байхад бидэнд гайхах зүйл их таарсан. Мэдсэн зүйлээ өөрсдөдөө нууц болгон үлдээх хүсэл бидэнд үнэхээр байсангүй.
- Солонгосчуудыг дэлхийн хамгийн загварлаг үндэстнүүдийн нэг гэдэг. Нэгэн онцгой загвар – өндөр суудалтай хувцас нь сонгодог загвартай гайхалтай зохицдог, мөн гудамжны загварыг ч мартаж болохгүй. Намхан суудалтай жийнсэн өмд эсвэл банзал өмссөн солонгос бүсгүйтэй энд ер нь л таарахгүй.
- Солонгост зарим нэг брэндийн дэлгүүрүүд футболк, нимгэн болон зузаан цамц зэрэг хувцсыг өмсөж үзэхийг зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл энэ нутгийн охид бүсгүйчүүд нүүрээ чин сэтгэлээсээ буддаг тул хувцсыг будаг болгохоос хамгаалдаг ажээ.
- Тэд биед хагас суух том хэмжээтэй хувцас өмсөх дуртай. Солонгос бүсгүйчүүд байгалиасаа жижигхэн биетэй, тиймээс том хэмжээтэй хувцас бяцхан бүсгүйчүүдийг улам өхөөрдөм харагдуулна.

- Бүсгүйчүүд төдийгүй эрчүүд нь ч гэсэн урт хувцас өмсөх дуртай. Энд богинохон сөдөн болон нимгэн хүрэм өмссөн хүн маш ховор, харин газар шүргэсэн урттай даашинз, хантааз болон пальтотой хүмүүс элбэг таарна.
- Тус улсын хэв маягийн бас нэгэн онцлог шинж – өндөр өсгийтэй туфль бас л ховор. Охид бүсгүйчүүд нь намхан ултай гутал өмсөх дуртай, өсгийтэй гутал өмсөнө гэвэл хамгийн бага өндөртэйг л тэд сонгох ажээ – хэдхэн сантиметр өндөртэй. Шовгор өсгийтэй гутал ч мөн адил.
- Магадгүй одоо болтол солонгос бүсгүйчүүдийн дунд бичигдээгүй дресс-код-ыг дагаж мөрддөгтэй нь холбоотой байж болох юм. Хэтэрхий задгай хувцас өмсөхийг эрт дээр үеэс таашаадаггүй уламжлалтай. Богино топ, V ухлаадастай цамц өмссөн эмэгтэй хүнийг зэмлэсэн харцаар л угтаж авна.
- Солонгосчуудын ихэнх нь хоёр размераар томдсон гутал өмсдөг. Хөл амьсгалах ёстой гэж тэд үзнэ, харин хэмжээ нь томдсон гутал шаардлагатай агаар сэлгэлтийг ямар ч асуудалгүй хийж чадах ажээ.

- Хэрвээ та ус уухыг хүсвэл заавал худалдаж авах шаардлагагүй. Дурын байгууллага дээр ороод л ус цэвэршүүлэгч, ундны усны оргилуураас усыг үнэгүй авч болно.
- Гудамжинд чийгтэй салфетк үнэгүй тарааж байгаатай таарах болов уу. Энэ нь буян үйлдэж байгаа хэрэг бус харин сүмд хүрэлцэн ирэхийг урьж байгаа хэрэг юм.
- Хүний юу хэлж байгаагаас гадна мөн яаж хийж байгаа нь чухал. Өөрийнхөө дотно харилцаа, үерхэл нөхөрлөлийг илэрхийлэхийн тулд солонгос охид бүсгүйчүүд эгё ашигладаг. Өөрөөр хэлбэл маш зөөлөн, хүүхдийн гэмээр үйлдэл, дуу авиагаар ярина. Эрчүүд ч гэсэн эгё ашиглана, гэхдээ хэтэрхий олон давтамжтайгаар хэрэглэж болохгүй.
- Эгё нь мөн үйлчилгээний салбарт өргөнөөр ашиглагддаг, өөрөөр хэлбэл худалдан авагчид сэтгэл хангалуун талархаж байгаагаа эгёгоор илэрхийлдэг байна. Солонгосчууд жирийн харилцааны аялгыг зарим нэг тохиолдолд сэтгэл дундуур байгаагийн илэрхийлэл гэж хүлээж авдаг.

- Бидний хувьд улаан лоолийн шүүс давстай байх ёстой. Солонгост энэ ундаа нь бидний хэвшсэн энэхүү ойлголтоос тэс өөр ялгаатай: ихэнх кафе болон ресторануудад смузи байдлаар бас чихэрлэг амттай ирнэ, яагаад гэвэл чихэр эсвэл сироп нэмдэг ажээ.
- Гарын алгаа дээш харуулан бугуйгаа хөдөлгөн хэн нэгнийг дуудах нь бүдүүлэгт тооцогдоно. Үүний оронд солонгосчууд гарын алгаа доош харуулаад бидэнд танил “наашаа” гэсэн хөдөлгөөнийг хийдэг.

- Өмнөд Солонгост DVD rooms буюу DVD-өрөө гэсэн соёл бий. Тав тухтай жижгэвтэр тасалгаа байх бөгөөд энд зөвхөн шинээр гарч байгаа кино үзүүлээд зогсохгүй хуучны сонгодог бүтээлүүдийг ч үзүүлдэг. Цагийг цугтаа өнгөрөөхийг хүсэж байгаа залуу хосууд ихэвчлэн энэ өрөөг ашигладаг ажээ.
- Бороотой өдрүүдэд зориулсан тусгай хоол ч бий – паджон буюу шарвин. Уг хоол нь пиццаг санагдуулам. Гурилын зуурмаг ногоон сонгино орох бол шанзанд нь далайн гаралтай бүтээгдэхүүн, үхэр болон гахайн мах, кимчи багтана. Яагаад бороотой өдөр энэ хоолыг хийж иддэг талаар солонгосчууд өөрсдөө хэд хэдэн хувилбараар тайлбарладаг. Эхний хувилбар: бороо орох чимээ нь энэ хоолыг хийхэд гардаг дуу чимээтэй төстэй гэж солонгосчууд өөрсдөө үздэг. Нөгөө хувилбар – гурилаар хийсэн хоол нь бүүдгэр өдөр сэтгэл санаа сэргээдэг гэжээ.

- Бэлэг өгсөн хүний дэргэд бэлгийг задлахаас зайлсхийдэг. Энэ ёсыг мэдэхгүй гадаад хүний хувьд үл хүндэтгэл гэж ойлгогдох болов уу, гэхдээ энэ нь солонгост дагаж мөрддөг уламжлал юм.
- Солонгос хүн “Та ямар жижигхэн царайтай юм бэ?” гэж хэлбэл таны гадаад төрхийг бахдаж байгаагаа илэрхийлэхийг хүсэж буй хэрэг. Энэ өгүүлбэр гадаад хүнийг мухардалд оруулах байх. Гэхдээ Солонгост царайлаг бас загварлаг хүнд л ингэж хэлнэ. Өөрөөр хэлбэл магтаалыг үг гэж ойлгох хэрэгтэй.

- Өмнөд Солонгост ах, эгч найз нар нь дүү найз нартаа анхаарал тавьдаг. Ресторанд идсэн хоолны төлбөрийг дүү найзынхаа өмнөөс төлөх нь хэвийн үзэгдэл, асуудлыг нь шийднэ, зөвлөгөө өгөх ч энүүхэнд. Дүү найз нарын хүйс ямар байх нь хамаагүй: эгч найз дүү эрэгтэй найзынхаа төлбөрийг ч төлж болно. Үүнийг “донсэн” гэдэг орчуулбал “эрэгтэй дүү” эсвэл “эмэгтэй дүү” гэсэн утгыг агуулна.
- Солонгосчууд тэр болгон орон дээр унтдаггүй. Солонгосчууд нэн эртнээс шалан дээр унтаж ирсэн тул ялангуяа, ахмад насны хүмүүс шалан дээр унтах дуртай. Тиймээс зарим нэг солонгос эмээ, өвөө нар чулуун орон дээр унтдаг байна. Матрасны оронд хатуу гудас дэвсдэг, гудасны доор чулуунууд ч тарааж тавьсан байх ажээ. Сонирхуулж хэлэхэд ихэнх ор нь халаах системээр тоноглогдсон байна.

- Тус улс технологийн өндөр хөгжилтэйд тооцогддог ч гэлээ одоо болтол мэргэ төлөгт итгэсээр байдаг. Сөүлийн эсвэл өөр бусад хотуудын гудамжаар алхаж явахад жижигхэн байшинд суух мэрэгч төлөгчид хувь тавиланг хэлж өгнө. Солонгосчууд үүнд маш нухацтай хандана, тиймээс шалгалт өгөх, бизнес шинээр эхлүүлэх зэрэг чухал арга хэмжээний өмнө мэрэгч төлөгч дээр очих нь их. Сэтгэл зүйч дээр очихыг солонгосчууд таашаалтай хүлээж авдаггүй, яагаад гэвэл эртнээс тогтож ирсэн уламжлалт ёс нь хүчтэй нөлөөгөө тавиагүйтэй холбоотой юм.
- Солонгост этгээд хачин ажлын байрны санал тавьж болно. Тухайлбал, тоглоомын паркад гуйлгачин болж жүжиглэх эсвэл хэн нэгний хурим дээр зочноор хүрэлцэн очих. Сүүлчийн хувилбар нь гэр бүлийн статусыг илэрхийлэх зорилготой. Арга хэмжээнд хүрэлцэн очоод (ойролцоогоор 40 минут) ойролцоогоор 20 ам.доллар авахаас гадна хүлээн авалтын хоолноос үнэгүй зооглоод гарах нь.

Солонгосын ямар онцлогийг та дагаж мөрдмөөр санагдав? Мөн ямартай нь яагаад ч санал нийлэхийг хүсэхгүй байна вэ?








Zaya Zayana
2021/02/04 at 21:38
Яаж томдсон туфл өмсдөг бнаа. Холхиод байх юм бишүү.
Odgerel Sundui
2021/02/05 at 05:05
Сугарч унаад хальт гишгээд дажгүйл юм бна.
Хөх Сувд
2021/02/05 at 07:19
Дүфл бараг өмсдөггүйм дөө
Кет л голдуу даашинзан дээр өмсчихсөн харагддышд
Долгор Долгор
2021/02/05 at 09:14
Томдсон туфльтай ганц алхахгүй хөлийн тавхай улаа нааж өмсдөггүй юм бол ккк
Zeta Tst
2021/02/05 at 10:49
гутал нь загвар муутайгаас гадна ач холбогдол өгөөд байдаггүй санагддаг
Д. Ану
2021/02/05 at 17:19
Xuliin xolgoj barij taagvi medremj turvvldgvi gd tom umsdig gsn shdee
Dimple Jãy ẞsi
2021/02/05 at 17:22
Лиса чинь Тайланд хүншдээ Солонгос биш😂😂
Sarul Enkh
2021/02/05 at 18:07
Zaya Zayana solongost c geltq uur busd ornd ylgagu 1 huruu tom umsdg ym bnleshu hehe
Н. Хулан
2021/02/05 at 18:11
Zaya Zayana edniix xaluun oron , dan xul ch bsh buten biyeeree xuuchdug .
Hulan Hulan
2021/02/05 at 18:58
Shuree Zrgtbtr
Amore Amore Amore
2021/02/05 at 19:21
sugaraad yavah argagui bdgshd
Tugsuu Daram
2021/02/05 at 21:43
Za hezee tomdson tupil umsuj bsiin alhad sugraad hen ch yabj chadahgvi..zugeer zurag ene ter tur zogsood zurag abhuulhad tomdson ch hamaagui umsuud zurag daruuldag..ene umnuudiig unshsan zugeer taagaad bichsen bhiin
Tugsuu Daram
2021/02/05 at 21:47
Eniin udur tutam tupil umsuh ni hobor shde..samshild ajildag huuhnuud huld ebteihen taarsan gutlaa umsun unheer tupil umsuj ajlah estoi gazar engiin puuz umu namhan gutaltai ochiod solij umssunuu gehees tom um chireed yabj bhiin medehgvi l um bna..shal sonin um bichij humuusiig tuurugduuleh uma
ууга
2021/02/06 at 10:05
тарр түрр шар шур гээл чирээд явдаг сандалны олмыг нь бас татдаггүй, өсгийтэй ч байсан. Энт тэнд салбайгаад чирээл явна, хэн ч тоохгүй Кэт бол үндэсны хувцас шахуу доо. Кэтийг ба 2 хуруу том өмсөнө. Солонгост хүн амьдардаг газар л бол заавал гуталаа ёстой, бас ихэнх гуанз рэстаронд орохдоо хүртэл гуталаа тайлж ордог. Том гутал бас олом татдаггүй бас энэ заншилтай ч холбоотой байх. Гараараа гуталдаа хүрэх дургүй байдаг байх, ботинкний ард зуузайгаа гишгэж өмсөх юу ч биш. Авахдаа ч амархан, хаяхдаа ч амархан.
Энх Саран
2021/02/06 at 11:11
томдсон кет пүүзтэй хүмүүсийг маш их харсан. өсгийт огт өмсдөггүй.
Temka Temka
2021/02/06 at 13:47
za yarshigaa tgd gutlaa chireed yawj bhuu
Nana Zorigt
2021/02/06 at 14:42
Олон кино клипнээс ийм дүр зураг харж байсан Эхнэрийн урьхи дээр лав Үнжээ ийм том туфьлтай л машинаас буугаад л байдаг кккк
Odnotsetseg Jiidee
2021/02/06 at 23:38
sugaraad dupel yahu yvhd hetsu
Iga
2021/02/07 at 01:06
Нууц нь мэс засал…
Магзумхан Маржангүл
2021/02/07 at 03:23
Unen shuu
Tseegii Tseegii
2021/02/07 at 12:39
Solongos maniusd yamar hamaa bnaa
lisa lalisa monaban
2021/02/09 at 17:04
lisa thailand ohin shd