Хятадын Вухань хотод тархаад буй коронавирусын халдвараас болж, Хятадад амьд амьтан зарахыг албан ёсоор хориглолоо!

0

Хятадын хүнсний дэлгүүрүүд амьд могой, харх, сaрьсан бaгваахай, мэрэгч амьтад болон чонын бэлтрэгийг орон нутгийн иргэдэд худалдаалснаас болж САРС-тай ижил төрлийн вирус дэгдсэн гэж үзэж байна.

Хятадын Вухань хотын төвд орших Хуанань далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрийг коронавирусыг тархахад хүргэсэн гэж үзэж, Хятадын холбогдох байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргажээ.

61 настай эр уг вирусээс болж амь насаа алдсан анхны хүн болсон байна. Тэрээр дээрх дэлгүүрт худалдагч хийдэг байсныг “Bloomberg” мэдээллэжээ.

Анхны тохиолдол 2019.12.08-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд дэлгүүрийг 2020.01.02-ны өдөр хаасан байна.

Вуханьд дэгдээд буй коронавирус 26 хүний амь насанд хүрч, Хятадад олон зуун хүн халдвар авсан бөгөөд мөн Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Хонг Конг болон АНУ-д халдвар авсан хүн бүртгэгджээ.

Хуанань далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрийн хувьд олон төрлийн амьд амьтан зардаг байжээ. Хятадад зэрлэг байгаль дахь амьтдыг худалдаалахыг xориглодог учир, далайн гаралтай амьтдыг зарж борлуулах нь хүчээ авсан бизнес юм.

Уг дэлгүүрээс бугын чив, зaсааг 57 доллароор, матрын зaсааг 5.77 доллароор тус тус худалдаж авах боломжтой байдаг юм байна.

Үнийн жагсаалтад: тогос, тэмээн хяруул, чонын бэлтрэг, эмгэн хумс, хулсны хaрх, имж, зараа, дорго, тарвага, хилэнц, гахай, буга, матар, могой, мэлхий, саламандер зэрэг амьтад багтжээ.

2003 оны 5-р сард Хятадын Гуандоньд амьд амьтан зардаг дэлгүүрээс болж САРС вирус дэгдэж байсан билээ.

Вухань хотын уугуул иргэн дэлгүүрийн үйл ажиллагааг хаахаас өмнө үйлчлүүлэх үедээ хэд хэдэн зураг аваад амжжээ.

 

 

 

 

 

2018 онд Хуанонь ах дүүс гэх нэртэй YouTube-чид хулсны хархыг фермд өсгөж үржүүлж, тэднээр хоол хийж, идэж буй бичлэгийг олон нийтэд хүргэж байсан удаатай ажээ.

Хятадын вирус судлаач Гуан Юи 2003 онд тархсан САРС вирусыг судлах багт ажиллаж байсан бөгөөд түүний хэлж байгаагаар коронавирус САРС вирустэй харьцуулахад 10 дахин илүү хүнд хэлбэрийнх байх магадлалтай гэжээ.

Түүний хувьд 2020.01.20-ны өдөр Вуханийг зорьсон бөгөөд ямар амьтнаас вирус тархсан болохыг олж мэдэх зорилготой байгаа юм байна. Гуан Юи хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

“Дэлгүүр хаагдсан. Мөн дэлгүүрийг ариутгасан байгаа. Ямар амьтнаас вирус тархсаныг мэдэх амаргүй байна.”

Коронавирусын тархалтаас үүдэлтэйгээр манай улс хилээ хаах ёстой юу? Та энэ талаар юу гэж бодож байна?

7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *