Ази хүмүүс яагаад гоолиг, сайхан биетэй байдгийн 10 шалтгаан

0

Статистик судалгаагаар Ази хүмүүс энэ дэлхий дээрх хамгийн гоолиг хүмүүс байдаг байна. Генетикээс хамаарах зүйл гэж та бодож байгаа ч үүнд соёл уламжлал, дадал зуршил маш чухал нөлөөтэй. Хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүйгээр галбираа хадгалах Ази хүмүүсийн нууцаас хуваалцья.

10. Хоолны чиг хандлага

Хоолны чанар, тоо хэмжээнээс гадна чиг хандлага биеийн галбирт нөлөөлдөг. Жишээлбэл Америкчуудын хувьд хоол бол зөвхөн байгалийн хэрэгцээ биш энтертайнмент бөгөөд хоол идэх тэмцээн буюу хоол хурдан идэх уралдаан байнга зохион байгуулагддаг.

Харин Азиуд хоолонд хайртай буюу энэ нь тэдний амин чухал хэрэгцээ.

 

9. Порц

Азиуд маш олон төрлийн хачирнаас сонгон хооллох дуртай ба бага порцоор идэхийг эрмэлздэг.

Бага хэмжээгээр хооллох нь жингээ хасахад тусладаг гэж судалгаагаар батлагдсан. Корнеллийн их сургуулийн олон нийтийн ажилтнууд зөвхөн үдийн хоолныхоо порцыг багасгаж бусад үед жирийн үеийнх шигээ хооллосон ба 2 долоо хоногийн дараа бүгд 500 грамм турсан байна. Хамгийн гайхалтай нь судалгаанд оролцогсод энэхүү байдалдаа хурдан дассан ба өдөр нь хэдий бага хоол идсэн ч орой нь түүнийгээ нөхөн их хэмжээгээр хооллохгүй байжээ.

 

8. Хоол хийх арга хэлбэр

Үндэстний хоолны ресторанууд ард иргэдийнхээ хоол хийх аргатай тохируулан хийдэг. Зарим Ази хоол нь маш их шарж хуурсан байдаг ч энэ нь хоол хийх хамгийн түгээмэл арга биш. Ихэнх хоол нь буцалгасан, жигнэсэн байдаг.

 

7. Исгэсэн хоол хүнс

Мисо шөл, кимчи, шар буурцаг нь нийтлэг Ази хоолнууд ба сүүний хүчлийн исэлтэнд ордог учраас натурал биотикууд гэсэн үг. Эдгээр нь ялангуяа дотор өөхлөлтөнд ашиг тустай бөгөөд жингээ хасахад тусладаг.

 

6. Загас ба далайн хоол

Ази хоолыг ханаагүй өөх тосны хүчил омега-3 агуулсан загас, далайн хоолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Омега-3 нь дархлалын систем, судас ба нөхөн үржихүйн системд сайн нөлөөтэй төдийгүй жин хасахад тус болдог.

Судлаачид 3 долоо хоногийн туршилт хийж, ижил нөхцөлд нэг бүлэг хүмүүст омега-3, нөгөөд нь эм орлох бодис өгч байсан ба омега-3 хэрэглэсэн хүмүүс 1.5 кг–аар илүү жин хассан байна.

 

5. Ногоо түлхүү хэрэглэх

Дээр дурьдсанчлан Ази хоолнууд их порцтой байдаггүй ч ялангуяа ногоон өнгөтэй хүнсний ногоо хоолондоо түлхүү хийсэн байдаг. Өөр нэг ялгаатай зүйл бол амт.

 

4. Хүйтэн усны оронд цай уух

Европ ба Америкчуудтай адилгүй нь Ази хүмүүс хоолныхоо дараа хүйтэн ус, ундаа уудаггүй халуун цай уудаг. Хүйтэн ус нь өөх тостой хоолтой нийлээд хоол боловсруулах явцыг удаашруулж жин нэмдэг гэж үздэг.

 

3. Хүний биед хэрэгтэй амттан, зууш

Азид будаа, замаг, улаан шош зэргээр хийсэн амттан зууш мөн самар, үр тариа, жимс түгээмэл. Эдгээр нь чипс, жигнэмэг, бялуунаас илүү биед хэрэгтэй.

 

2. Алхах зуршил

Энэ зуршил нь хүн амын нягтшилтай холбоотой. Томоохон хотуудын оршин суугчид машины оронд нийтийн тээврийг сонгодог, дэлгүүр, хими цэвэрлэгээ гээд бусад олон нийтийн үйлчилгээний газрууд нэг дор байх жижиг хороололд амьдардаг учраас байнга алхдаг.

Иймээс Америкчуудтай харьцуулахад өдөрт их алхдаг.

 

1. Дасгал хөдөлгөөн ба бясалгал

Барууныхан өвчнөөс сэргийлэхэд маш ихээр анхаардаг ба өвчний үндэсийг устгахын тулд эм уудаг. Харин Ази хүмүүс өвчин мөн таргалалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бясалгал хийдэг.

11
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *