Үсээ ойр ойрхон угаахгүй байх 9 арга

2

Үс тослогтож зууралдаад ирэхээр биед таагүй мэдрэмж төрдөг. Энэ нь үсээ тэр даруй угаахад хүргэнэ. Харин үр дүн нь бидний хүсэн хүлээснээр гарахгүй: тослогийн булчирхай улам идэвхжиж маргааш өдөр гэхэд л үс тослогтоно.

Өглөө цэвэрхэн, гоёмсог үстэй сэрэхэд тань туслах зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Үсээ буцалгасан эсвэл шүүсэн усаар угаагаарай

Гоожуурын ус хатуулаг ихтэй учраас үсэнд сөргөөр нөлөөлнө. Маргааш өглөө нь цэвэрхэн үстэй сэрэхийн тулд буцалгасан эсвэл шүүсэн усаар үсээ зайлаарай. Үс угаах усны хэм 38 орчим байна.

 

Арчилгааг хөнгөвчлөх

Хуурай үсний эсрэг эсвэл үс бэхжүүлэх арчилгааны бүтээгдэхүүн нь үсийг илүү хурдан бохирдуулдаг, ялангуяа зааврын дагуу хэрэглэж чадаагүй бол. Асуудлыг шийдэхийн тулд хэр хэмжээгээ тохируулна: тос – долоо хоногтоо нэг удаа, спрей – үс ороох зэрэгт зохих хэмжээгээр.

 

Үсээ бага самнаарай

Үсэндээ тогтмол хүрэх эсвэл ойрхон самнавал тослогийн булчирхай идэвхждэг байна. Ингээд л үс хурдан муухай болно. Тийм учраас үсээ аль болох цөөн самнахыг хичээгээрэй. Самны хувьд иллэгийн зөөлөн бус модон самаар самнана. Мөн гараараа үсэндээ байнга хүрэх хэрэггүй.

 

Стайлингийг тохируулаарай

Үс засалтын бүтээгдэхүүн болох мусс, лак, гель зэрэг нь үсний бохирдлыг ихэсгэдэг. Хэрвээ үсээ дээш нь шууж боохоор шийдсэн бол аль болох өөрийнхөөрөө байхыг зориорой. Үсээ толийтол нь лакдах огт хэрэггүй.

 

SLS-гүй шампунь хэрэглэнэ

SLS-ийн агууламжтай шампунь онцын сөрөг нөлөөгүй болохыг баталсан. Гэсэн хэдий ч таны үс амархан бохирдох, арьс хуурайшаад байгаа мэт санагдаж байгаа бол SLS-гүй шампунь сонгохыг зөвлөж байна. Энэ төрлийн шампунь бага хөөсөрдөг ч гэлээ бохирдлыг бүрэн цэвэрлэж чадна. Хамгийн гол нь зөв хэрэглэж сурахад гол асуудал орших ажээ.

 

Хэмийг багасга

Сэнс, индүү зэрэг нь үс хурдан бохирдох шалтгаан болно. Хэт өндөр хэмийн нөлөөнд тослогийн булчирхай идэвждэг. Үс индүүдэх тохиромжтой хэм бол 150-1800С.

 

Толгойн пилинг хийгээрэй

Пилинг нь үхэжсэн арьсны давхаргыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна бохирдлыг сайн цэвэрлэдэг. Мөн үсний бүтцийг бэхжүүлж ургалтанд сайнаар нөлөөлнө. Өөрийн үсний төрөлд тохируулан гэрийн нөхцөлд скраб ч хийх боломжтой.

 

Дэрний уутаа байнга солино

Дэр болон дэрний уут нь тосыг өөртөө шингээж эргээд үс, нүүрэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь нян үржих таатай орчин үүсэж байгаа юм. Бохир дэрний уут нь үсний өнгийг алдагдуулах тул долоо хоногтоо ядаж нэг удаа ч болов сольж байгаарай.

 

Үсээ хүйтнээс болон нарны гэрлээс хамгаална

Хамгаалж байна гээд өвөл, зунгүй боох нь хаашаа юм. Толгой өөрийгөө хэт хүйтэн болон халуун нарны туяанаас  хамгаалахын тулд себум ихээр ялгаруулдаг ажээ. Үүний үр дүнд үсний уг тослогтож харин үзүүр нь хуурайшиж эхэлнэ. Тийм учраас жилийн дөрвөн улиралд үсээ байнга арчилж байхыг зөвлөж байна.

32
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oona Okuna

    Oona Okuna

    2017/08/20 at 11:33

    Ss

  2. Humbaahai Munkhnasan

    Humbaahai Munkhnasan

    2017/08/20 at 11:44

    Battsetseg Munkhjargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *