Яг одоо цаг үрэхээ болих 25 дэмий зүйл

0

“Миний амьдралын хамгийн аз жаргалтай үе жилийн өмнө тохиосон юм. Би 1 тонны жинтэй машинд даруулчихсан хэвтэж байхдаа нөхөр, 9 настай хүү хоёрыг маань гаргаж авахад тэд зүгээр байгааг мэдсэндээ үнэхээр их баяртай байсан.”
Ийм аймшигтай мөч бидэнд үнэндээ юу хамгийн чухал болохыг хүчээр ойлгуулдаг. Hope-ын хувьд энэ нь түүний нөхөр, хүү хоёр байжээ. Түүний захидалд дурдсанаар одоо түүний гэр бүл зүгээр л хамт байхад, бие биетэйгээ энгийнээр ярилцахад, хөгжилтэй онигоо ярихад, хамт байгаадаа талархахад хамаагүй их цагийг зарцуулдаг болсон гэнэ. “Осол бидэнд бид өдөр бүр хичнээн их цаг хугацааг бие биедээ бус дэмий зүйлсэд зарцуулдаг болохыг ухааруулсан юм.” гэж тэр хэлжээ.

Яг одоо цаг үрэхээ болих 25 дэмий зүйл 2
Hope шиг нөхцөл байдлын тухай бодох нь хэцүү мөн “Би цаг хугацааг хий дэмий үрэхгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?” гэж өөрөөсөө асуух ч хэрэггүй.

Зүгээр л дараах зүйлсийг уншаад нэгийг тунгаагаарай.

1. Онцгой хүмүүстэй онцгой мөчийг өнгөрүүлэхийг алдах. – Жижиг зүйлсэд ч анхаарал тавь, учир нь та хэн нэгнийг алдах үед зүгээр л хамтдаа инээх гэх мэт тэр жижиг хэсгүүдийг ч алддаг. Хамтдаа удаан алхаж, ярилц. Зүгээр л хамтдаа байхад цагийг зарцуул.

2. Албан журмын завгүйдэл – Өдөр бүр завгүй биш байх цагийг гарга. Эргэцүүлэх, амрах, дахин цэнэглэгдэхэд зориулах цагтай бай. Та эрүүл саруул ухаанд хэдхэн минутыг зарцуулах аргагүй тийм завгүй хүн биш.

3. Одоогийн байдлынхаа талаар сөрөг бодол бодох – Амьдрал тольтой адил, инээмсэглэснээр сайн үр дүн авдаг. Тиймээс асуудлынхаа тухай ярихаасаа илүүтэй азтай, сайн сайхан зүйлээ ярь. Амжилт бүхэнд үнэлүүштэй чармайлт агуулагдаж байдаг.

4. Эргэн тойронд ч жүжиг хэрэггүй – Ойр орчимд чинь байгаа дэмий зүйлсээс холхон явах хэмжээний ухаантай бай. Эерэг зүйл дээр төвлөрснөөр сөрөг зүйлс харагдахаа болино.

5. Өөрт байхгүй бүхэнд шунах – Яг одоо танд байгаа зүйлийг огтоос олж авч үзээгүй маш олон хүн бий. Танд заяасан зүйлсийн төлөө өөр хэн нэгэн нь залбирч байгаа. Өөрт байгаа зүйлдээ талархдаггүй хүнд аз жаргал ирдэггүй.

6. Өөрийгөө бусадтай харьцуулах – Өөрийгөө өрөөл бусадтай харьцуулах нь аз жаргалын хулгайч юм. Бусдад байгаа зүйлсийн тухайд санаа зовоход амьдралаа зарцуулах нь танд юуг ч авчрахгүй.

7. Хэн байсан, өнгөрсөнд юутай байснаа бодох – Та жилийн өмнө, сарын өмнө, 7 хоногийн өмнө байсантайгаа адилгүй хүн. Та үргэлж өсөн дэвжиж байгаа. Үүнийгээ л үргэлжлүүл. Энэ чинь л амьдрал шүү дээ.

8. Хийсэн алдаандаа санаа зовох – Бүгдийг будлиантуулж орхисон уу? Зүгээр дээ, харин түр завсарлага ав. Бууж өгөх хэрэггүй. Агуу зүйлсэд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Алдаагаа уучлал биш хөдөлгөгч болгож бай. Яг одоо өнгөрсөнд туулсан сөрөг бүхнээр ирээдүйгээ таамаглахаа боль.

9. Бусдын таны талаар хэлж, бодож байгаад анхаарал хандуулах – Хэдийгээр хувь хүнд хамааралтай байсан ч гэсэн хэтэрхий хувь хүн хамаатуулж юмсыг хүлээж авахаа болих хэрэгтэй. Хүмүүс танаас шалтгаалж юмыг хийх нь тун ховор, тэд өөрсдөөсөө хамаарч л юмаа хийдэг. Хүмүүс танд яаж хандах, таны тухай юу гэж ярихыг та өөрчилж яагаад ч чадахгүй. Таны хийж чадах цорын ганц зүйл бол та хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, эргэн тойронд чинь хэн байхыг сонгох юм.

10. Өөрийгөө хуурах – Таныг жижиг өөрчлөлтүүд хийхэд амьдрал чинь дээшилнэ. Хамгийн анхны бөгөөд хамгийн хэцүү өөрчлөлт нь өөртөө үнэнч байж чадах юм.

11. Зөв мэт санагддаггүй амьдралын зам – Амьдрал баяр баясгалан байх ёстойгоос бус зовлон байх учиргүй. Хийж байгаа зүйлдээ үнэхээр итгэлтэй байвал үр дүн нь гардаг. Амьдралын амжилт гэдэг нь өөрийн мөрөөдлийн төлөө өөрийнхөө хөлд хамгийн эвтэйхэн гутлаа өмсөөд алхах юм.

12. Хүн бүр амжилт, аз жаргалыг өөрийнхөөрөө тодорхойлдог – Та бусдын бодол санаа, хүлээлтэнд аз жаргал, амжилтын тухай өөрийн бодлыг нааж чадахгүй.

13. Чамайг ашиглаж, мэхлэхийг оролддог нэгэн – Өгч чадах хэрээрээ өг, гэхдээ өөрийгөө бүү ашиглуул. Бусдыг анхааралтай сонс, гэхдээ өөрийн дуу хоолойгоо бүү алд.

14. Хүн бүрт ойлгуулахыг оролдох – Хүн бүхэнд та таалагдах албагүй, бас хүн бүр танд таалагдах албагүй. Чамайг яаж ч амьдарч байсан хэн нэгний урам хугарах л болно. Тиймээс эцэстээ өөрөө урам хугарсан нэгэн байхгүйн төлөө амьдар.

15. Нуруундаа айдас тээж амьдрах – Айдас бол мэдрэмж болохоос бодит зүйл биш. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга бол айдаг зүйлээ хийх. Өөрчилж, өсөн тэлж амьдар. Мөрөөдлийг хүрэх боломжгүй зүйл болгодог зүйл бол алдахаас айх айдас юм.

16. Өөртөө эргэлзэх – Эргэлзэх үедээ дараагийн жижиг алхмыг хий. Заримдаа зөв чиглэлд хийсэн хамгийн жижиг алхам амьдралдаа хийсэн хамгийн том алхам болох нь бий.

17. Мөрөөдөл дээр чинь үргэлж хог овоолдог хүмүүс – Хувь тавиланг чинь сүйтгэх сөрөг хүмүүстэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр. Бусдад мөрөөдлийг чинь сүйтгэх боломж бүү олго. Тэдний зүгээс чамайг чадахгүй гэж байгаа зүйлийг нэг удаа ч болсон хийгээд үзвэл тэдний сөрөг хандлагад анхаарал тавихгүй байж сурна.

18. Төгс цаг үе ирнэ гэж бодох – Ямар нэгэн гайхамшиг болно гэж хүлээж суухад амьдрал дэндүү богинохон. Эрсдэлт орохоос бүү ай.

19. Шархны наалт буюу үе үе хийгдэх засвар – Тулгарч болох зүйлээс зайлсхийх арга байхгүй. Тохиох зүйлээс зайлсхийснээр эрх чөлөөг олж авах боломжгүй. Асуудал аз жаргалыг чинь булаахаас өмнө асуудлыг шийд.

20. Сохроор шүүмжлэх – Ярихаасаа өмнө бод. Мэдэхгүй зүйлээ бүү үзэн яд. Санаа бодол шүхэртэй адил. Үүнийг дэлгэхгүй бол ажиллахгүй.

21. Бусдын алдаа эндэгдэл – Бусдын алдаанд хүлцэнгүй бай. Заримдаа сайн хүмүүс ч муу сонголтыг хийдэг. Энэ нь тэд муу гэсэн үг биш. Энэ нь зүгээр л тэднийг хүн гэдгийг харуулж байгаа хэрэг.

22. Атаа хорсол – Эелдэг, байгааг байгаагаар нь хүлээж авах нь сул доройн шинж гэж бүү андуур. Атаархаж жөтөөрхөх нь аз жаргалын харгуй биш. Хүмүүсийг уучлахгүй байгаа бол та харин сул дорой байна гэсэн үг. Хүмүүс алдаа хийдэг гэдгийг мэддэг, тэднийг уучилж чаддаг байх нь таны хүчтэй нэгэн гэдгийг харуулж байгаа юм.

23. Үзэн ядах бодлоос ангижир – Хүн бүрт бүр танд бүдүүлэг хандаж байгаа хүнд ч эелдэг, хүндэтгэлтэй ханд. Энэ нь тэдний сайн сайхны төлөө бус өөрийнхөө сайн сайхны төлөө хийж байгаа зүйл юм. Эелдэг байдлыг амьдралынхаа өдөр тутмын үйл болгосноор та илүү аз жаргалтай, утга учиртай амьдрах болно.

24. Харуусал – Та нэг удаа хийсэн эсвэл хийгээгүй зүйлээрээ тодорхойлогдохгүй. Өөрийгөө харуусалд бүү автуул. Танд өөрөөр хийх боломж байсан ч гэсэн нэгэнт хийчихсэн л бол хийчихсэн шүү дээ. Өнгөрсөнд үлдсэн зүйлийг өөрчлөх аргагүй. Тиймээс одоо үедээ л амьдар.

25. Одоогоос бусад цаг үед бүү төвлөр – Өнгөрсний хойноос уйлах хэрэггүй, угаас өнгөрчихсөн шүү дээ. Ирээдүйн төлөө санаа зовох хэрэггүй, учир нь тэр ирээгүй байгаа. Амьдарч байгаа энэ цаг үеэ үнэлж, одоодоо амьдар.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/04 at 13:17

    lol ene bol tuunii l bodol… hun bolgon adilgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *