Михайл Шумахерын амь нас аюултай байдалд байна

0

Михайл Шумахерын амь нас аюултай байдалд байнаГерманы алдарт уралдааны машины жолооч Михайл Шумахер /Michael Schumacher/ 2013 оны 12-р сарын 29-нд Франц дахь Альпын нуруунд хүүтэйгээ цанаар гулгаж байгаад толгойгоороо хад мөргөн унасны улмаас гэмтэл авчээ. Тэрээр хэдийгээр хамгаалалтын дуулга өмссөн байсан ч тархиндаа гэмтэл авсан учир амь нас нь аюулын ирмэг дээр ирсэн байв. Ослын газраас 15 минутын дотор нутгийн эмнэлэгт хүргэгдэж, дараа нь тархины гэмтлийн эмчилгээгээр дагнасан мужийн эмнэлэгт хүргэгдсэн Михайл Шумахерт дараах өдөр нь буюу 30-ны өдөр тархины мэс засал хийлгэсэн ба 31-нд хоёр дахь мэс заслыг хийснээр биеийн байдал нь арай дээрдсэн ч аюулаас хараахан мултраагүй байсаар байжээ. Өчигдөр өгсөн мэдээллээр ослоос хойшхи гурав хоногт Шумахерын биеийн байдал тогтвортой болсон ч аюултай хэвээр байгаа ба сайжралын зарим шинж тэмдгүүд ажиглагдаж эхлээд байгаа гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *