Матрас дээрээ сод цацаад юу болохыг нь ажиглаарай

5
0
31,400

Өнөө үед хүний эрүүл мэндэд хортой, химийн гаралтай цэвэрлэгээний бодис ихээр гарчээ. Харин айл болгоны гал тогоонд байж л байдаг, энгийн бөгөөд аюулгүй бодис байх бөгөөд ид шидийн юм шиг л цэвэрлэж, ариутгаж байна.

Хүнсний содыг хэрхэн ашиглах тухай зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

Матрас

Энэ аргаар та матрас дээрх бохирыг буюу хөлс, гуужсан арьс, тоос шороо, үнэрийг арилгана.

Эхлээд матрасын тоосыг нь соруулж авна. Дараа нь 1 уут содыг жигд цацаад (10-15 дусал эфирийн тос нэмж болно) хэдэн цаг байлгана, хонуулбал бүр сайн. Сүүлд нь бүх содыг сайтар соруулж авна.

 

Хивс болон зөөлөн буйдан

Саванд 1 х.х хүнсний сод, угаалгын нунтаг (өөрийн хүссэн хэмжээгээр) болон 1 стакан буцалсан халуун ус, 4-5 х.х 9%-ийн хүнсний уксус хийж сайтар хутгана. Уусмал их хөөсрөх тул том саванд бэлдэнэ. Бэлэн болсон уусмалыг шүршдэг саванд хийнэ.

Хивс эсвэл зөөлөн тавилгаа тоос сорогчоор соруулна. Одоо 5-10 секундын турш шүршинэ, асуудалтай хэсэг дээр үрж арчиж болно. Таны тавилга өнгө ортол цацаж болох хэдий ч хэт их шингэн нэвчих ёсгүйг анхаарна уу.

 

Анхаарах!

Сод-уксусын уусмалыг натурал даавуунаас бусад бүх төрлийн материалд ашиглаж болно.

 

Содны давуу тал

  • Хямд үнэ
  • Огт хоргүй
  • Хир, чийгийг шингээж авна
  • Цэвэрлэгээний маш их бодисыг орлоно
  • Эвгүй үнэр арилгана
  • Маш их микро биетүүдийг устгах чадалтай
55
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Goo Naran

    Goo Naran

    2017/05/23 at 19:31

    Baigalmaa GM

  2. Baatar Erdenejav

    Baatar Erdenejav

    2017/05/23 at 20:57

    Матрас маань содтой л болчихлоо аан бас цайрсан байна ….?!?

  3. Batochir Tsetsegee

    Batochir Tsetsegee

    2017/05/23 at 22:32

    O

  4. Anchik Ganbaatar

    Anchik Ganbaatar

    2017/05/24 at 15:43

    Yu bolohiig ajiglaarai gesen garchigtaih bodohod sain ajiglah baihaa kkk?

  5. Otgonbolor Jamyansuren

    Otgonbolor Jamyansuren

    2017/05/25 at 04:00

    Bas xivsee yag ene argaar tseverlej bolno sod ix yr dyntei um bilee bi 10 jil ene argaar xyyrai tseverlegee xiij bn yneriig bol gaixaltai arilgagach

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.