Хүмүүсийг дуурайж гараа угааж сурсан орангутан сармагчин. Тэр өөр шигээ ариун цэврээ сахихыг олон нийтэд үлгэрлэжээ

0

Бид “гараа угаагаарай” гэх үгийг олон удаа сонсож байгаа билээ. Учир нь гараа угааснаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн гараа тогтмол угааж байгаа нөхцөлд гар ариутгагч хэрэглэх гэж яарсны хэрэггүйг зөвлөж байгаа аж. Таны хийх ёстой зүйл бол дор хаяж 20 секундын хугацаанд гараа сайтар үрж угаах хэрэгтэй. Түүнчлэн та амьтан асран хамгаалах газрынханы хийсэн бичлэгийг үзэж, хувийн ариун цэврээ хэрхэн сахих ёстой болохыг сурч аваарай.

Саяхан энэ Sandra гэх нэртэй орангутан сармагчин гараа хэрхэн угаахыг бусдад харуулжээ

CenterForGreatApes / Facebook

Sandra гэх орангутаны бичлэг маш богино хугацаанд олон нийтийн анхаарлын төвд орсон байна. Хүмүүсийн энэ бичлэгийг үзээд хамгийн ихээр гайхширч байгаа зүйл бол Sandra хэрхэн хувийн ариун цэврээ сахиж, гараа угаахад суралцаж буй явдал юм.

CenterForGreatApes / Facebook

34 настай сармагчин гарынхаа гадна болон дотор хэсгийг савантай усанд сайтар үрж, зөв угааж сурчээ. Бичлэгийг амьтан асран хамгаалах газраас “Тэр гараа 20 секундээс ч илүү хугацаанд сайтар үрж угааж байна, мундаг шүү Sandra!” гэсэн тайлбартайгаар интернет байршуулжээ.

CenterForGreatApes / Facebook

 

 

Тэр ч бүү хэл Sandra гараа угаасныхаа дараа эргэн тойрноо цэвэрлэсэн байна

Түүний энэ үйлдэл гараа угаахын ач тусыг одоог хүртэл ойлгохгүй байгаа хүмүүст маш зөв мессеж өгч чаджээ.

Энэ орангутан Германд төрсөн бөгөөд хувийн ариун цэврээ маш сайхан сахидаг аж. Тэр ихэнх цагийг Буэнос-Айрест өнгөрөөжээ. Харин 2019 оны 11-р сард сармагчин асран хамгаалах газарт ирсэн байна. Одоо тэр энд өөр бусад 22 орангутаны хамтаар амьдрах болжээ. Өнгөрсөн 1-р сард түүний 34 насны төрсөн өдрийг тэмдэглэжээ.

CenterForGreatApes / Facebook

 

Бичлэг үзэх:

12
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Amarzaya Baatarzorigt

    Amarzaya Baatarzorigt

    2020/04/05 at 09:29

    Manicure barag hiigeed bgaan bish uu kkk. Huurhiin

  2. Нин Жин

    Нин Жин

    2020/04/05 at 11:36

  3. Temvvlen

    2020/04/08 at 18:26

    goy yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *