МОНГОЛЫН ТҮҮХИЙН ОН ТООЛОЛ 1600 ОН ХҮРТЭЛ

5

МОНГОЛЫН ТҮҮХИЙН ОН ТООЛОЛ 1600 ОН ХҮРТЭЛ

 Түүхийн он тоолол

VII-YIII зуун – Монгол гэдэг нэр тvvхэнд тэмдэглэгдэх болсон.

YIII-IX зуун -Гурван голын монголчуудын дунд аймгуудын холбоо байгуулагданулмаар улсын шинж төлөв бvхий

төрийн нэгдэл бий болжнэг ёсондоо нийт монголын тvvхэн хөгжлийн төв нь энд шилжин ирсэн байна.

960 – Хятадын Сvн улстай “Монгол улсзохицожСудар ном туулав” гэжтvvхэнд тэмдэглэжээ.

907- 1125 -Хятан улс оршин тогтнож байв.

XI зуун -Онон, Хэрлэнгийн монголчууд Кам /Андуу/ газартай харилцаатай болсон байжээ.

XI зуун -Монголчууд Хятан гvрэнтэй улс төрийн талаар харилцах явдал нь улам нягт болж байсан байна.

1035 он -Монгол аймгийн удирдагч Хайду төржээ.

1052 он -Байшинхур төржээ.

1069 -Тумбинай сэцэн төржээ.

1101-1137 -Хамаг монголыг Хабул хаан захирч байв.

1113-1115 -Зvрчидийн Алтан улс байгуулагдав.

1162 -Тэмvжин мэндлэв.

1168 -Тэмvжиний отгон дvv Тэмvгэ отчигин төрөв.

1169 -Тэмvжиний охин дvv Тэмvлэн төрөв.

1170 -Есvхэй баатар татар аймагт хорлогдон нас барав.

1172 -Тэмvжин, Жамуха хоёр анд бололцов.

1177 -Тэмvжин тайчуудад баригдаж, найман шарга агтаа дээрэмдvvлэв.

1178 -Тэмvжин Бөртэ vжинтэй хуримлав.

1179 -Буур хээрийн байлдаанаар мэргидийг ялж Бөртэ vжинг олзноос чөлөөлж авав. Зvчи төрөв.

1181 -Жамуха Тэмvжинээс салж явав.

1189 -Тэмvжинг Хамаг монголын ханд өргөмжилж “Чингис” гэдэг цол олгов. Тэр vед Тэмvжин 27 настай байв.

1194 -Монголын хатагин, салжиуд зэрэг аймаг Алтан улсад халдав.

1196 -Хэрэйдийн хан Тоорил Тэмvжинээс тусламж гуйв. Тэмvжин тvvний хvсэлтийг ёсоор болгож харъяат албатаасаа гувчуур татаж Ван ханыг тэтгэв.


1197 -Зvрхэн аймгийг дагуулав.

1198 -Тэмvжин, Тоорил хан нар Алтан улсад туслан Татар аймгийг байгуулав.

1199 -Тоорил, Тэмvvжин нар хамтран Найманыг байлдав.

1201 – Тэмvжинд цохигдсон аймгуудын тэргvvн нар нэгдэж эвсэл байгуулан Жамухыг Гvр хаанд өргөмжлөв.

1202 -“Далан нөмрөг” гэдэг Чингис хаан Татар аймагтай байлдаж бvр мөсөн мөхөөв. Мөн “Хvйтэн” гэдэг газар Жамухатай байлдаж ялав.

1203 -Чингис, Ван хан нар “Муу өдөр”-т байлдав. Балжид нуурын тангараг-ийг байгуулав. Хэрэйдийг мөхөөв.

1204 -Чингис цэргийнхээ зохион байгуулалтыг өөрчилж “аравт, зуут, мянгат”-ын дvрмийг тогтоов. Наймантай байлдаж мөхөөв. Уйгар бичгийн хvн Тататунгаг олзлов.

1205 -Чингис монгол аймгуудыг vндсэнд нь нэгтгэж дуусав. Тангудыг анх удаа дайлав Жамухыг цаазлав.

1206 -Чингис хаан 45 насыг зоогложээ. Монголын Нэгдсэн Улс байгуулагдав. Чингис хаан их ор суув. Төрд гавьяа байгуулсан 88 хvнийг шагнав. “Их засаг“ хууль тогтоов.

1207-1209 -Тангуд улсыг удаа дараа дайлав.

1209 -Мөнх төрөв.

1211 -Чингис хаан Алтан улсыг дайлав.

1212 -Алтан улсыг ахин дайлж хот балгасыг эзлэв.

1213 -Алтан улсын ерээд хот балгадыг эзлэв.

1214 -Монгол Өмнөд Сvн улстай элчин харилцаа тогтоосон.

1215 -Чингис хаан Алтан улсын нийслэлийг эзлэв.

1217 -Мухулайд “Гоо ван“ цол хvртээв. Их Монгол улсын 450 хvнтэй худалдаачид Хорезмыг зорив.

1218 -Монгол Солонгосын хооронд найрамдалт харилцаа тогтоож тангараг бичиг өргөв. Өгөдэйг Монголын их хааны ор залгамжлагчаар гэрээслэв.

1219-1224 -Чингис хаан Хорезм Дундад Азийг байлдан эзэлсэн.

1220 -Хархорум хотыг Монгол улсын нийслэл болгохоор шийдэв.

1221 -Чингис хаан Чан Чунь бомботой уулзав.

1222 -Чингис хаан хятадын Өмнөд Сvн улсын элч Чан Чунь бомботой хоёр дахь удаа уулзаж ярилцав.

1223 -Мухулай нас барав. Мөн оны 5 дугаар сард Зэв, Сvбээдэйн цэрэг Калка гол дээр Орос, Кипчакийн хамтарсан цэргийг бут цохив.

1224 -Зэв жанжин нас барав. Тангуд Алтан улсын хооронд Чингисийн эсрэг нууц гэрээ байгуулагдав.

1225 -Эрчис мөрний эх орчмын “Буха сочигай“ гэдэг газар Их хуралдай хийж Есvнгэ мэргэн сур харваж 335 алд газар харвасан тул гэрэлт хөшөө босгов. Чингис хаан Сартуул иргэнийг дайлж дуусаад, Туул голын Хар тvн гэх ордондоо буцаж ирсэн.

1205-1227 – Тангуд улсыг байлдаж мөхөөв.

1227 -Чингис хаан таалал төгсөв.

1227-1229 -Чингис хааны отгон хvv төр хамаарч байв.

1229 -Хааны санд хураах улсын нэгдсэн алба татварын хууль гаргав.

1229-1241 -Чингис хааны гуравдугаар хvv Өгөдэйг их хаанд өргөмжлөв.

1233-1235 -Өгөдэй хаан өртөөний ажлыг журамтай болгоход чиглэсэн хэд хэдэн нэмэлт зарлиг гаргажээ.

1235 -Хархорумд Их хуралдай хурж Өрнөдийн улс орнуудыг байлдах тухай хэлэлцсэн. Мөн хятадын Өмнөд Сvн улсын элч Пэн Дая, Сюй Тин нар монгол газар ирэв.

1240 -Монгол цэрэг Өмнөд оросын Киев хотыг эзлэв. “Монголын Нууц Товчоо” зохиогдож дуусав.

1241 -Өгөдэй хаан таалал төгсөв. Тvvнээс хойш монголчуудын өрнө зvгт хийх довтолгоон төгсөв.


1241-1246 -Өгэдэйн их хатан Дөргэнэ төр хамаарч байв.

1246-1248 -Өгөдэйн хvv Гvегийг их хаанд өргөмжлөв. Хаан ширээнд суулгах энэ Хуралдайд хvрэлцэн ирсэн гадна дотны элч нарын тоо 4000 гарч байжээ.

1247 -Монгол гvрэнд хvн амын тооллого явуулав.

1251 -Тулуйн хvv Мөнхийг их хаанд өргөмжлөв.

1252 -Иранийг байлдан эзлэв.

1258 -Мөнх хаан нас барав.

1259 -Новогород хотод Монголын эсрэг бослого гарав.

1260 -Хубилай Кайпинд өөрийгөө хаанд өргөмжлөв. Мөн vvнтэй зэрэг шахуу Аригбөх Хархорумд хаан ширээнд өргөмжлөгдөв.

1260-1264 -Монгол гvрэн хоёр хаантай болж иргэний дайн vvсэв. Энэ тэмцэлд Хубилай ялж гvрний хаан болов.

1266 -Аригбөх нас нөгчив. Мөн онд Хубилай өөрийн бvрэн эрхт элчээ анх удаа японд илгээв.

1269 -Дөрвөлжин vсгийг нийт Их гvрний төрийн бичиг болгон зарлав.

1271 -Хубилай гvрний нийслэлийг хятадад шилжvvлж, “Юан” гэдэг нэр өгөв.

1272 -Хубилайн зарлигаар монголд албан тариаланг байгуулсан.

1274 -Хубилай Японд эхний удаа довтлов.

1279 -Хубилай бvх Хятадыг эзэлж, Өмнөд Сvн улсыг бvрмөсөн мөхөөв.

1281 -Хубилай Япон руу хоёр дахь удаагаа довтолж ялагдав.

1280-1287 -Бирм улс Юан гvрний хараат болов.

1288 -Хубилай, Энэтхэг, Хятад, Аннамыг эзэлсэн.

1289 -Хубилайн эсрэг монгол ноёд бослого гаргав. Мөн Өмнөд хятадын нутгийн 400 гаруй газарт тариачдын бослого гарав.

1292 -Хубилай Явын арлуудад цэрэг оруулж ноёрхлоо тогтоож эхлэхийг завдав.

1294 -Хубилай хаан нас барав.

1295-1307 -Өлзийт Төмөр хаан суусан.

1308-1311 -Хайсан хvлэг хаан суусан.

1312-1320 -Буянт хаан суусан.

1321-1324 -Гэгээн хаан суусан.

1324-1328 -Есөнтөмөр хаан суусан.

1329 -Хvслэн хаан суусан. Мөн онд Ляо-Ян мужид монгол, солонгос хятад цэргийн хамтарсан бослого гарсан.

1329-1332 -Төгстөмөр хаан суусан.

1331-1345 -Тvvхч Тогтох тэргvvтэн “Ляо улсын тvvх”, “Алтан улсын тvvх“, ”Сvн улсын тvvх” зэрэг тvvхэн судрыг зохиож дуусгав.

1332 -Ринчинбал хаан суусан.

1333-1370 -Тогоонтөмөр хаан суусан.

1368 -Юан гvрэн мөхөж, хятадын Мин улс тогтов.

1370-1378 -Аюушридар Хархорумд хаан ширээнд суусан.


1372 -Хятад цэрэг монголд цөмрөн Орхон голд иржээ.

1388-1400 -Хаан ширээнд таван хаан суужээ.

1368
-Хятадад Монголын Юан улс мөхөв. 9 дvгээр сард Тогоонтөмөр хаан Монгол нутагт ирэв .

1369
-Хэрлэнгийн хөвөөнд Тогоонтөмөр Барс хотыг байгуулан суув.
-Тогоонтөмөр Хөхтөмөр жанжныг Дайду хот руу довтлуулав.
-Тогоонтөмөр хаан далай нуур луу шилжин сууж, Датун руу довтлох мөн Дайду орох замыг эргvvлэн авах зарлиг буулгасан боловч уг санаархал нь амжилт олоогvй.

1370
-Тогоонтөмөр хаан нас барав. Аюушридар /Билэгт/ Хархорумд Монголын хаан ширээнд суув.
-“Юан ши” хэмээх тvvх зохиогдов.
-Мин улсын жанжин Сюй Да-гийн цэрэгт Хөхтөмөрийн цэрэг цохигдон Хархорум руу ухарчээ.

1371
-Аюушридар Хөхтөмөрийн хамт цэрэг хуримтлуулав.

1372
-Мин улсын 15 000 цэрэг 3 чиглэлээр Монголд цөмрөн орж иржээ.

1373
-Монголын цэрэг Шаньшси, Ляодунг довтлов.
-Жанжин Хөхтөмөр нас барав. 

1377
-Гvнтөмөр хаан төрөв.

1348
-Аюушрида хаан нас барав.
-Төгстөмөр Монголын хаан болов.
-Аюушридар Билэгт хааны хvv Төгстөмөр Усхал /1378-1388/ цолтой хаан ор залгамжилжээ.


1379
-Өлзийтөмөр Буяншир хаан төрөв.

1380
-Хятадын цэрэг Монголд цөмрөн ирж Хархорумыг шатаав.
-Монголын жанжин Өлзийбуха, Нарбуха нар Хэбэй мужийн зvvнтэй орших Лулун хэмээх хотруу дайрч энэ vеэр Мин улсын цэргийн томоохон зvтгэлтэн алагдсан байна.

1384
-Монгол-Хятад “Хуа И Юй” бичиг зохиогдов.

1387
-YII жаран эхлэв.
-Ойрадын Эсэхv Махамуд төрөв.

1388
-Төгстөмөр хаан нас барав.
-Мин болон Монголын цэргийн хооронд шийдвэрлэх тулаан болов.

1389
-Монголын нууц товчоо Хятад орчуулгын хамт анх хэвлэгдэв.

1390
-Адай хан төрөв.

1392
-Усхал Энхзоригт нас барав.
-Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн хvчийг Монгол руу илгээсэн байна. Хятадын цэрэг Онон голд хvрчээ. Тэндээсээ Угалз гол руу чиглэн замдаа 500 гаруй хvн, адуу мал, мөнгөн тамга зэргийг олзлон буцжээ.

1393
-Элбэг Нигvvлсэгч хаан суув.

1395
-Дэлбэг хаан төрөв.

1399
-Элбэг нигvvлсэгч хаан Vгэчи хасаха, Батула чинсан хоёрт хороогдон нас барав.
-Дvvрэнтөмөр хун тайж нас барав.

1400 -1388-1400 онуудад Монголд таван хаан солигдов.
-Ажай тайж төрөв.
-Гvнтөмөр хаан суув.
-Тогоон нутагтаа буцаж ирэв.

1402
-Гvнтөмөр Vгэчи хасахад хорлогдон нас барав.
-Vгэчи хасаха хаан суув.

1403
-Ойрадыг Махамуд, Тайван , Батболд нар гурван хэсэг хуваан захирав.

1407
-Эсэн тайш төрөв.
-Ойрадын Махамуд Мин улсад элч зарав.
-Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гvйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн явуулжээ.
-Элбэг хааны бага хvv Буяншир уригдан ирж Монголын хаанаар Өлзийтөмөр цолтой өргөмжлөгдөв.
-Ойрадын Батула, Батболд,Тайван нар цэргээ толгойлж шинэ хаан тайш хоёртой тулалдах болов.

1409
-Ойрадын ноёд Хятадад довтлов.
-Мин улсын Юн Лэ хаан Буяншир хаантай байлдав.
-Өлзийтөмөр хаан Ойрадын урвагч ноёдын эсрэг дайтсан ч хvчин мөхөсдөж ялагдан Хэрлэн гол руу ухрав.

1410
-Тайсун Тогтобуха төрөв.
-Мин улсын хаан өөрийн биеэр 50 000 цэргээ толгойлон Онон мөрөн хvртэл цөмрөн тулалдав.

1412
-Ойрадууд монголын Буяншир хааныг алаад Дэлбэгийг хаанд өргөмжлөв.
-Зvvн Монголыг Аругтай тайш захирав.
-Ойрадын Махамуд Аругтай тайштай Хэрлэнгийн орчим байлдав.


1414
-Ойрад , Зvvн Монголын хооронд тулалдаан болоход Мин улсын 50 тvмэн цэрэг зvvн Монголын талд Ойрадыг эсэргvvцэн тулалдаад, Туул гол хvртэл ухраажээ.
-Дэлбэг хаан нас барав.

1416
-Монгол, Ойрадын хооронд Хамилын зvvн тал дахь Зэлмийн ойролцоох Бор нохойн зоо гэдэг газар ширvvн тулалдаан хийж зvvн Монголын Шилvvстэй баатар, Ойрадын мэргэн харваач Гуйлинч хоёр ирvvлд гарч Шилvvстэй баатар ялав.
-Дараах тулалдаанд Ойрадын цэрэг мөн ялагдаж , Батула зугатахад Аругтай тайш нар цэргээр нэхvvлж Махаму /Батула/-г баривчлуулан алуулав.

1417
-Батула /Махаму/ чинсаны ууган хvv Тогоон эцгийнхээ чинсаны тушаалыг залгамжилж Дөрвөн Ойрадыг захирав.

1418
-Тогоон тайш Ойрадыг захирав.
-Тогоон Мин улсаас эцэгт нь шагнасан “шунь инван” хэргэмийг залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулав.

1420
-Тогоон чинсан Хамилын ван Буширтай худ ургийн харилцаа тогтоов.

1422
-Зvvн Монголын ноёд хорчины Адайг хан болгов.

1423
-Агваржин төрөв.

1425
-Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон Хорчины Адай тайж хаанаар өргөмжлөгдөж, Аругтай улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авав.

1426
-Мандуул төрөв.

1429
-Урианхай 3 харуул Мин улсын хил рvv аажим аажмаар дөхсөөр баруун тийшээ нэлээд тэллээ.

1434
-Ойрадын ноён Тогоон тайш Аругтай тайшийг алаад, бvх Монголыг нэгтгэн захирав.

1436
-Эсэн тайш Мин улсын хаанд элч явуулав.

1437
-Ойрадын Тогоон тайш харъяат нартаа улаан залаа зvvх зарлиг буулгав.

1438
-Тогтобуха Тайсун цолтой Монголын их хаанаар өргөмжлөгдөв.
-Тогоон тайш Адай хааныг довтлов.
-Адай хаан нас барав.

1439
-Тогоон тайш нас барав.
-Эсэн тайш бvх Монголыг захирав.

1440
-Тайсун, Агваржин жонон, Мандуул ах дvv гурвуул Мянганы хар нэрт гэдэг газар Ойрадыг угтан байлдав.

1441
-Баянмөнх төрөв.

1442
-Мин улсын хаан Мин Монгол улсын хоорондын арилжааг хязгаарлах зарлиг буулгав.

1444
-Эсэнгийн захиргаанд дургvйцсэн Найрбуха гэгч ноён цэрэг хөдөлгөн эсэргvvцсэн ч амиа алдав.
-Мин улсын Урианхайг байлдан дагуулах оролдлого бvтэлгvй болсон.
-Эсэн тайш Зvрчид аймгийн эсэргvvцэгчдийг Онниуд аймгийн ноён Жvчтэй хавсран цохиж, Зvрчидийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан.

1446
-Махахурхис хаан төрөв.

1447
-YIII жаран эхлэв.

1448
-Мандухай сэцэн хатан төрөв.
-Эсэн тайш Урианхайн зvvнтээх Зvрчидийн ноёдод элч илгээж зvvн хязгаарыг бататгахын тулд хvнс, ачаа тээврээр хvч хавсрахыг шаардсан.
-Эсэн тайш 3000 элч томилон Мин улсад явуулав.

1449
-Ойрадын Эсэн тайш Алаг чинсан, Тайсун хаан нар Мин улсыг байлдан Ин Цзун хааныг олзлов.
-Хавар нь Эсэн тайш тансаг бэлэг сэлттэй элчийг Мин улсад илгээв.
-VII сард Монголын цэрэг 4 замаар Мин улсын хил рvv довтлов.
-VIII сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бvгд ялагдав.

1450
-Эсэн тайш Ин Цзун хааныг буцааж өгөх талаар хэлэлцээр хийв.
-Мин улсын Ин Цзун хааныг vдэх ёслол болов.

13
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. daidi

    2016/09/22 at 23:45

    Mongol ulsiin ner tvvhend anh MEU750000 jiliin umnuus hytdiin tvvhend durdagdsan ni ( manai ulsiin hoih ni haranhui bvdvvleg nvvdelchid orshdog, ted bais2 orj iren deerem tonuul hiideg tedniig ylah hetsvv) gj temdeglegdsen baidag ym bn lee. yr ni mongoliin tvvhiig odoo zowhon mongolchuud bish delhii dayar sudlaj baidag. delhiin mongol sudlaachdiin holboo gj bdg ym bnlee. ene pakt ni mongoliin tvvhchidiin uursduu hiisen sudalgaand orshson bolno.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *