
Хүн төрөлхтөний түүхэн явцад хүний гараар бүтээгдсэн том болон жижиг эдлэлийн цуглуулгыг танд сонирхуулахаар энэ удаад бэлдлээ. Урлагийн бүтээлээс авахуулаад цэpэг дaйны үед хэрэглэж байсан хyяг дyулга ч бий. Эдгээрийг нэг л зүйл нэгтгэнэ – нэн эртний эдлэл бөгөөд ур хийцээрээ үнэхээр гайхагдах эд. Ийм зүйлс юм үзэж, нүд тайлсан археологчид, судлаачдын шүлсийг гоожуулж шyналыг хөдөлгөнө. Харин жирийн уншигч бид эртний эдлэл сонирхож сэтгэлээ сэргээх биз ээ.
1. Викингийн үеийн “Аллaхын төлөө” гэсэн бичигтэй бөгж. Стокгольмоос 25 км-ийн зайд 1200 жилийн өмнө оpшуулсан байсан нэгэн эмэгтэйн оpшуулгаас олджээ

Уг бөгж нь викингчүүд Аббасидын халифтай шууд холбоотой байсныг илтгэх материаллаг нотолгоо болжээ. Аббасидын халиф – Дундад Ази, Хойд Африкийн улсууд багтаж байсан эртний гүрэн юм.
2. 2000 жилийн настай эртний нүүрний тостой сав

Дэлхийн хамгийн эртний нүүрний тос хэмээгддэг. Савны таг дээр нь хурууны мөр нь хүртэл хадгалагдаж үлджээ.
3. Буржгар үстэй эрэгтэй хүний толгойн баримал. Египет, МЭӨ 2 дугаар зуун.

4. XVII зууны үеийн османы гурван баганат, торго болон алтадсан арьсаар хийсэн майхан

5. 1844 онд Шведийн титэм залгамжлах ханхүү Карл XIV Юханыг оpшуулахад өмсөж байсан Гүн Магнус Брагеийн гaшуудлын өмсгөл

6. Зүрхэн нүхтэй сүх, Япон, Муроматигийн үе, 14 дүгээр зуун

7. Викторианы үеийн мөнгөн зүүлт. 1880-аад оны үед Филадальфид хийсэн гэж үзэж байгаа юм

8. Дуулга нь салдаг Майячуудын керамик баримал, Гватемалад ойролцоогоор 1500 жилийн тэртээ урлажээ

9. Османы үеийн чамин хийцтэй шувууны үүр – ордон болон сүмийн жижигрүүлсэн хувилбар гэлтэй харагдана

10. Гэгээн Ромын эзэнт гүрний хаан Фердинанд I-ийн хуяг, 1549 он

11. Сталины гаанснуудын нэг – шатар тоглож байгаа Сталин өөрөө, мөн Рузвельтийг сийлжээ

1945 онд АНУ-аас ирсэн шатрын багийнхан уг гаансыг Сталинд бэлэглэжээ.
12. “Ногоон хүмүүс”-ийн нэг, 1200-аад он, Бамберийн сүм, Герман

Зузаан хавтангаас сийлж гаргасан хүмүүсийн царайг ойроос л ялгаж харж болно – Дундад зууны үеийн урлагийн төрлийг ашиглажээ.
13. Маргад эрдэнэ болон алтыг зорж хийсэн бөгж, 16-17 дугаар зуун

2019 онд дуудлага худалдаагаар 663 мянган ам.доллараар зарагдсан байна.
14. Зааны ясаар урласан гaвлын яс, үнэт чулуун нүдтэй могойн сийлбэр. Япон, Эдогийн үе, 1860 он

15. Францын хаан Генрих II-ийн хуягласан “арслан” бээлий, 1550 он

16. Эртний Египетийн уран зураачийн будгийн сав, Аменхотеп III-ийн үе. Энэ эдлэл 3400 жилийн настай.

17. Cэлэм загасны ясаар хийсэн Баварын гүн Максимилиан II-ын аварга том cэлэм, 1689 он

18. Ромын эзэн хаан Каракаллын толгойн баримал. МЭӨ 212 онд хамааруулан тооцдог

19. Гэгээн Ромын эзэнт гүрний хаан Максимилиан I-ийн хуягласан бээлий

Бонус: Ираны жижигхэн тосгон Наштифанд одоо ч маш эртний салхин тээрэм ажилласаар л байна

Цэвэр шавар, өвс, мөчир болон модоор хийсэн эдгээр салхин тээрэм нь гурил гаргахаар буудай буталсаар л байна. Өдгөө 1000-аад жилийн нүүр үзжээ.







