Маш анхааралтай үзэгчид л анзаарч харж чадсан, уран сайхны болон хүүхэлдэйн кинон дээр гардаг 15 сонирхолтой зүйл

0

Кино салбар тоо томшгүй их кино бүтээл гаргаж байна. Тиймээс ихэнх үзэгчид шинээр гарсан кино болгоныг үзэж амжихгүйд хүрдэг. Энэ ч утгаараа хуучны киног дахиж үзэх тухайд бодоод ч хэрэггүй болж байгаа юм. Ямар нэг уран сайхны эсвэл хүүхэлдэйн кинонд бидэнд зориулж үлдээсэн аливаа илгээмжийг бид киног дахин дахин үзэж байж л олж хардаг шүү дээ.

Гэхдээ анхааралтай үзэгчид бидний олж анзаараагүйг харжээ. Та бүхэндээ хамгийн сонирхолтой гэснээс нь түүвэрлэн хүргэж байна.

“Luca” хүүхэлдэйн киноны гол баатар дугуйнаас унаж толгойгоороо мөргөдөг, энэ үед түүний толгой дээр од биш загаснууд эргэлдэнэ. Яагаад гэвэл Альберт түүнд одод гэдэг чинь үнэндээ анчоуснууд гээд хэлчихжээ

© Luca / Pixar Animation Studios

 

Унадаг дугуйгаар уралдах үед Luxo Ball (мөн Pixar Ball ч гэдэг) бөмбөг дээвэр дээр байгаа нь харагддаг

© Luca / Pixar Animation Studios

 

“Pirates of the Caribbean: At World’s End” киноны Сяо Фэнийн далайн газрын зураг дээр Микки Маус байгааг харж болно

© Pirates of the Caribbean: At World’s End / Walt Disney Pictures

 

“A Bug’s Life” хүүхэлдэйн киноны хатан хаанд Эфи гэх нэртэй тэжээвэр амьтан байдаг. Энэ хэсгийг шоргоолжнууд гэрийн тэжээвэр амьтны хувьд тэжээдэг ургамлын ширхээс санаа авчээ

© A Bug’s Life / Pixar Animation Studios, © Criadero / Рixabay

 

“Toy Story 4” хүүхэлдэйн кинонд “A Bug’s Life”-ийн хятад хоолтой савыг олж харж болно

© Toy Story 4 / Pixar Animation Studios, © A Bug’s Life / Pixar Animation Studios

 

“Brave” хүүхэлдэйн киноны бэлгэ тэмдэгт Мерида болон түүний ээжийн дүрс байдаг. В болон Е үсгийн зүүн дээд хэсгийг сайтар ажиглаарай

© Brave / Pixar Animation Studios

 

“Galaxy Quest” кинонд харь гаригийнхан Сигурни Уиверийн бүтээсэн дүрийг эpэмдэглэхийг оролдохдоо эмэгтэйчүүдийн үзлэгийн толийг ашиглажээ

© Galaxy Quest / DreamWorks Pictures

 

“The Mitchells vs. the Machines” хүүхэлдэйн киноны Кэтийн оймсны хээ учир битүүлэг байдлаар “The Shining” аймшгийн киноны домогт хивсийг санагдуулах шиг

© The Mitchells vs. the Machines / Sony Pictures Animation, © The Shining / Warner Bros.

 

“Die Hard 2” кино: онгоцонд Холлигийн дэргэд суусан өндөр настай эмэгтэй гартаа “Lethal Weapon 2” экшн киноны сурталчилгаатай сэтгүүл барьжээ

© Die Hard 2 / 20th Century Studios

 

Гай Ричигийн “The Gentlemen” инээдмийн, гэмт xэрэгт киноны арын хананд тус найруулагчийн найруулсан “The Man from U.N.C.L.E.” киноны зурагт хуудас харагддаг

© The Gentlemen / Miramax Films

 

Хэрвээ маш анхааралтай харах юм бол “The Conjuring” киноны анги болгон дээр Эд гадуур хувцастайгаа эсвэл Лорейны даашинзтай хослох зангиа зүүсэн байгааг олж мэднэ

© The Conjuring 2 / Warner Bros.

 

“Monsters University” хүүхэлдэйн кинонд xориотой хамгаалалтын гель түрхэж баригдсан шаргал өнгөтэй, ганц эвэрт араатан – энэ бол “Monsters, Inc.” дээр биедээ оймс наалдуулсан тэр л амьтан мөн шүү дээ

© Monsters, Inc. / Pixar Animation Studios, © Monsters University / Pixar Animation Studios

 

“Contact” киноны залуу Эллийн зурсан байгалийн зураг нь түүний нөгөө ертөнцөд харсан тэр л дүр зураг юм

© Contact / Warner Bros. Pictures

 

“Thor: The Dark World” кинонд “Биврёст” гүүр нурж том ангал үүссэнийг харж болно. Энэ эвдэрсэн гүүрийг асгардчууд засаж бүтэн болгожээ.

© Thor / Marvel Studios, © Thor: The Dark World / Marvel Studios

 

“Knives Out” киноны Рэнсом хэд хэдэн цоорсон ноосон цамц өмссөн байдаг

© Knives Out / Lionsgate

Хувцасны зураачид Рэнсомын өөрийн эд баялаг, гэр бүлээ хэрхэн хүндэлж явдгийг харуулахаар энэ нэмэлтийг хийжээ.

Та уран сайхны болон хүүхэлдэйн киноноос тэр болгоны анзаараагүй ямар шинэ зүйл олж харсан бэ?

3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *