Мэс заслын эмч нар яагаад ногоон, хөх өнгийн хувцас өмсдөг вэ?

2

Мэс заслын эмч нар яагаад цагаан биш ногоон эсвэл хөх өнгийн хувцас өмсдгийг та мэдэх үү? Бяцхан зүйлээс шалтгаалж мэс заслын үр дүн шалтгаалдаг юм.

Яагаад гэдгийн учрыг одоо тайлбарлая.

Анх бүх эмч нарын хувцас цагаан өнгөтэй байсан бөгөөд, 1914 онд нэгэн нөлөө бүхий эмч эхлээд ногоон өнгөөр дараа нь хөх өнгөтэй болгож өөрчилсөн. Учир нь цагаан өнгийн хувцас нь мэс засалчийг цус харсаны дараа цагаан өнгө рүү харвал сохрох магадлалтай гэж үзсэн явдал юм. Цастай үед гэрээс гарахад бидний нүд гялбадаг шүү дээ.

Тэгвэл яагаад заавал ногоон эсвэл хөх өнгө гэж? Яагаад шаргал юм уу нил ягаан байж болохгүй гэж? Учир нь мэс засалчид цус харж байгаа тул улаан өнгийг шингээдэг ногоон эсвэл хөх өнгийг ашигласан нь энэ юм.

Ногоон болон хөх өнгө нь улаан өнгөнд дасал болсон эмчийн нүдийг хамгаалдаг тул хувцасны өнгийг ингэж өөрчилсөн юм. Мэс заслын үед хүний биед алдаа бага гаргахаас мөн сэргийлдэг аж.

170
ГайхмаарГайхмаар
22
ТэнэглэлТэнэглэл
21
Ха ХаХа Ха
21
БахархмаарБахархмаар
20
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
7
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amarjargal Delger

    Amarjargal Delger

    2017/02/20 at 19:02

    Nogoon ungu taivshruulah ungu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *